Tuesday, May 6, 2014

Усны шүүлтүүр

Манай гэрийн ус ХУД-т байдаг зарим байрнууд шиг хар цай шиг өнгөтэй гараад байдаггүй л дээ. Гэхдээ 100 хувь цэвэр тунгалаг гэхэд бас сэжигтэй санагдаад байдаг. Галзуухны холигчоо сольсноос хойш усанд амт шингээд байгаа юм шиг санагдаад. Хэрэглэдэг байсан Болор ус шүүгчээ хагалчихсан, бас байнга тэрүүгээр шүүх төвөгтэй байсныг хэлэхүү, шүүсэн ус уух тухай байнга бодоостой явав.

Скай дээр хэсч яваад ус цэвэршүүлэгч төхөөрөмжүүд байдгийг мэдэв. Диспэнсэрний үнэ 300-600К орчим байдаг юм байна. Тэгсэн чинь заавал тэр нүсэр юм аваад блгүйгээр шууд хүйтэн усандаа холбож болдог жижиг шүүлтүүр байна. Скай дээр байгаа нь аргилсувд гэнэ. Анх суулгахад 180. Улиралдаа нэг филтерээ 18-27 орчмоор солиод явна. Гэхдээ усны бохирдлоосоо хамаараад 3-6 сардаа сольж болно гэсэн. Шүүлтүүр нь хьюндай байсан.
Яг эднийх шиг aquashop.mn гэж байна. Анх суурилуулах нь адилхан 180. Улиралдаа солих филтерний үнэ ч адилхан.  Адилхан солонгосынх, гэхдээ өөр брэнд. Шүүх арга, филтер нь мөн адил. Угаалтуур дээр нэмэлт крант суудаг. Уух усаа эндээсээ аваад, бусад хэрэглээгээ үндсэн крантаасаа авна. Филтерүүд нь зай бага эзлэх юм. Байгууллагын үүдэнд байдаг цэвэр усны диспэнсэр чинь дотроо иймэрхүү филтертэй юм билээ. Филтер солих цаг болохоор өөрсдөө утасдаж сануулдаг гэхээр нь ердөө тэр кэйр нь таалагдаад, амар санагдаад л сонголтоо хийчихсэн. Ингэж нэг уух усандаа санаа зовохооргүй болов. ^^

Pancake / ホットケーキ
























Ийм бэлэн зуурмаг нь байна. Ардаа уг нь монголоор зааврыг нь орчуулсан юм билээ. Гэхдээ ойлгомжгүй болохоор нь Японд ийм бэлэн зуурмагаар хийдэг байсан найрлагаараа хийж идсэн, болж байна.

200 гр гурилны холимог
1 өндөг
150 мл сүү

Хамтад нь гар миксэрээр сайн хутгаад маш зөөлөн галаар наалддаггүй хайруулын тавганд болгоно. Нэг талаараа тавиад болоод ирмэгц хөөс үүсээд хагарна, тэр үед нь эргүүлнэ.

Заримдаа өглөөний цайнд талханы оронд жимсний чанамалтай идэхэд амттай байдаг юм.

My photolife 2014.05.06

























1. FB дээрх UB foodies-т байнга яригдаж байдаг алдарт Joe's corner гэдгийн бургер. УИД хойд талд байдаг хайж олж очиход хэцүүн билээ, санамсаргүй тэр хавиар тэнэж яваад орж үзсэн. Үнэхээр амттай бургертэй газар байналээ, харин суугаа' идэхэд тухгүй талдаа.

2. Манай ажил дээр ийм сонин цэцэг ургаж байналээ. Яг хиймэл цэцэг шиг. Тасалгааны цэцэг сонирхдоггүй болохоор нэрийг нь ч мэдэхгүй юмөө. Гоё цэцэг байналээ.

3. Шөнийн 2 цаг хүртэл хйисэн цэцэрлэгийн ханын самбар. :-))

4. Mild-аас авсан будаг, Японд буддаг байсан яг ижил нэртэй, ижил өнгийн будагнаас өөр байнаа. Хугацаа нь дуусчихдаг юмуу, хадгалалт тээвэрлэлт буруу байдаг юмуу, өнгө нь сайн ороогүйшд.

5. Та нар будаа агшаагчныхаа зутан гэдэг програмыг ашигладаг уу? Миний мэдэхийн хүмүүс ашигладаггүй гэхийн? Би сүүтэй будаанд дуртай, манай хүүхдүүд ч гэсэн. Плиткан дээр буцалгаад байлгүй, будаа агшаачиндаа хийчихээр тун амар байдаг юм. Болохоор нь сүү, сахар нэмээд л гүйцээ. Гал дээр болдогоос зөөлөн, удаанаар болгодог болохоор нилээн удаан 45 мин-60 мин орчим болдог.

6. Хүүхдийнхээ зурганд зурагдахаа байсан.
Хүүхэд нь: - Бид 2 папатайгаа машиндаа суугаад цэцэрлэгтээ явж байна.
Ээж нь: - Мама нь хаана байгаан?
Хүүхэд нь: - Чи ажлаасааа ирдэггүй болохоор байхгүй байгаан
Ээж нь: О.о ???


My photolife 2014.05.05
























1. Японы IFME-гийн пүүз. Япондоо бол хямдхандаа орно. Ихэвчлэн 1900-2900 иэн хооронд үнэтэй. Энийг мэддэггүй байхдаа Asics, New balance пүүзнүүд л авдаг байсан. Shoes Plaza-д зардаг, үнэ хямд, загвар маш сайтай, үнэтэй брэнд пүүзнээс ер дутахгүй.

2. Төрсөн өдөр болсоон. Чийзкэйк хийж өгнө гэж хэлээд ажлын өдөр амжаагүй болохоор Сакура бэкэригээс авсан юм. Хүмүүс эднийх л хамгийн гоё нь гээд байсан, надад бол супер гоё санагдаагүй. Би нягт чийз ихтэйд нь дуртай, энэ нилээн сэвсгэр юм билээ. Үйлчилгээ нь харин таалагдсан, дээр нь үнэгүй бичээд, крем түрхээд өгдөг.

3. Бэлэг нь. Нөгөө Precure-ийн цаг. Ганц удаа зүүгээд дүү нь булаацалдаад зүүж үзнэ болоод явсан байсан чинь хаана хийсэн нь олдохоо байсан. Арай ч хогонд хийгээд хаячаагүй байх, мөд гарч ирэх байх гэж найдаж байгаа.  Нэгнийх нь төрсөн өдрөөр бэлэг өгөхөөр нөгөөх нь горьдоод барьцаад уурлаад гэцүүдэлтэйнмаа.

4. 5 хүрч байгаа болохоор скэйт авч өгсөн. Сурахад хэцүү юм билээшд. Зун гэхэд сурчих байх. Энэ удаа хамаг бэлгийг нь аль хэдийн захиад авчруулцан санаа амар сууж байлаашүүдээ.

Sunday, April 13, 2014

My photolife 2014.04.13

1. Цагаан сарын үеээр туслах материал зардаг дэлгүүрт өөрсдөө шүрээр ийм ээмэг хийгэд 6000 орчим төгрөгөөр зарж байсан. Дараа жил цагаан сараар авч зүүнээ. ^^

2. Энэ өвлийг манай хоёр тун хэцүү давсаан. Эм уугаагүй долоо хоног байхгүй байсан гэхэд хилсдэхгүй. Одоо гэдэс нь аймаар өвддөг болсон. Нагац нь хүүхдэд хамаагүй баахан эмм өгснөөс болсон гээд намайг загнаад л байгаа. Яалтачгүй халуураад, хоолой нь урагдчих гээд, хатгаа болчих гээд байгаа хүүхдэд үнэндээ уулгахаас өөр арга байсангүй. Би ядаж байхад ардын аргад муу юм. Амьтан хүнээс сурсан хэдийгээ хэрэгжүүлээд ч нэмэр алга. Ирэх өвөл гэхэд дасчих бх л гэж найдая. Хоолой өвдөж, хамар нь битүүрэхээр нь халуун усаар утаваа. тэгсэн чинь бага нь утахгүй, やだ!гээд халуун буцалсан аягтай усаа татаад гараа шалз түлсэн. Шууд нүдэн дээр арьс нь борлоод, хуулраад ирдэг юм билээ. Бурмаа байхгүй байсныг хэлэхүү яахаа мэддэггүй, утасдаад ир гэж хэлчихээд хэзээ хойно санаж түргэн рүү ярьж яах ёстойгоо асуусан. Тэгээд эмнэлэгт очиж боолт хийлгэсэн. 3 А зэргийн түлэгдэлт гэсэн. Хамгийн хүнд нь 4 гэсэн байх. Хүүхэд шалзалсан, гоо сайхныг нь хохироосон хэргээр эгээтэй л гэрээсээ хөөгдсөнгүй.
:(((  Төрсөн эх нь тулдаа л үлдлээ шд. Одоо аймаар том ягаан сорвитой болсон. Сорвины тос тасралтгүй түрхэж байгаа ч сорви нь үлдэх юм шиг байнөө. Уур хүрээд Монголоос уурын утагч хайгаад олдохгүй болохоор нь японоос аваад шуудангаар авчруулсан. Японоос 5600 орчим иэнээр авсан. Ёстой амар эд байналээ. Хамрын битүү, хоолой сэрвэгнэх, ханиах гэсэн сонголттой. Дөнгөж хуурай ханиаж эхлэхэд нь 2-3 орой утахад л нам. Ёстой хэрэгтэй эд авсан, хүүхдээ халуун усаар түлээд байхааргүй болсон. 

3. Алтай сэнтрийн 1 давхраас хүүхдийн оогоо хямдхан олсон. 5000 төг. Анпанман, Шимажиро хоёрын зурагтай.

4. Би хавар нилээн эрт пүүзэндээ орсон. Угийн пүүзэнд дуртайн болохоороо, хальт дулаарах сургаар өмсчилгүй яахав. 

5. Зайсан явах замд Оргил шилтгээн гэдэг худалдааны төв юмуу дэлгүүрийн 2 давхарт Солонго гэдэг тоглоомын газар байна. Бусад газрыг бодвол сайхан том. 3 цаг нь 11 000 төг. Тэнд зөндөө тоглосон. Онцлог нь хүүхэд зураг зурах хэсэгтэй. Гэхдээ сонин шингэн будгаар зураад, тэрийг нь овэнд хийгээд халаагаад хатаагаад биежүүлээд өгдөг юм билээ. Нэг зураг нь 2000 төг. Энэ будгийг нь нэрийг нь мэдэхгүй юм. Заал нь тун дажгүй. 

6. Манай хүүхдийн гар харшил юмуу экзема юмуу болчихсон. Гэнэт өвөл бага нь анги дээрээ шингэн савангаас харшилаад хацар нь аймаар болсныг санасан. Энэ гадуур байдаг шингэн савангууд чинь хүүхдийн арьсыг ийм болгоод байх юмааа!! Анги дээрээ хүүхдийн савантай солигддог л байх. Palmolive Safeguard гэсэн саван л ийм болгож байна шүүдээ. Өдөрт багш нь олон л угаалгадаг байх, шингэлж хэрэглүүлэе гэж хэлдэг юмуу, өөр япон солонгос хүүхдийн зөөлөн саван хаанаас хайх вэ?  Арай л аймаар болгочихсон. Сая юүскин түрхэж өгсөн. Хорсоод байна л гэнэ. 

Saturday, April 12, 2014

4 настны бүтээл



Hello Kitty, Minnie Mouse, Sponge Bob л гэнэ шүү.


---

My photolife 2014.04.12
























1. Хааяа хоолоо хийж авч явнаа. Байнга гадуур идэхээр үнэтэй, бас шингэж өгдөггүй, хэцүүхэн хоолнууд байдаг юм. Болж өгвөл өдөр болгон л авч явмаар. Бэлэн юм байвал л авч явнуу гэхээс яг орой юмуу өглөө нь босоод зорьж хийддэггүй ээ. Энэ дээр: баруун гар талаасаа махны котлет, загасны котлет, хар талхтай байна. Тэгээд өндөгний салат, даршилсан ягаан байцааны салат  (дэлгүүрийн ) байна. Скай-с авсан хачир байна. Жижигхэээн хувцанцар савтай нь мюсли. Босоо савтай нь тараг, үзэм, алим, бор сахар. Яг уухдаа мюсли-гээ нэмээд ууна.

2. Хүүхдүүдийн байнга иддэг өглөөний цай байна. Сансар март гэдэг супермаркет ойрхон нээгдсэн. Тэднийх жижигхэн хэрнээ, сонголт сайтай хүнстэй, энэ тэнд харагдаад байдаггүй хүнс байсан.

3. Нөгөө жимстэй тарагаа гэрийн нөхцөлд хийж идэж байгаа нь. Тараг, мюсли, алим, үзэм.

My photolife 2014.04.11

Энэ удаагийнх дан идэх юмных болчлоо.























1. Энэ савлагаа маш их таалагдсан. Нэг ч цавуу ороогүй, дан нугалж хийсэн, бор өнгийн картон цаасаар. 

2. Жинхэнэ ориг тараг олсон. ГУМ гээд хүүхдийн сүүний үйлдвэр гэж байдаг юм байна. УБ-д олон салбаргүй юм билээ. Хотын төвд Баянбүрдийн 50р сургуультай ойрхон байдаг цэгээс нь очиж авдаг. Луувантай ээдэм нь ёстой гоё амттай. Тараг нь ориг тараг. Энэ том савтай органик тараг нь дэлгүүртээ 4600 билүү 4800 төг гэдэг. Гадуур супермаркетаар 6400 төг гэж байналээ. Цайны цагаараа очоод шинэ тараг ээдэм авч байгаа. FB дээрээс олсон. Тэндээс гэрийнхээ ойрхон салбарыг хайгаарай. ^^

3. Хааяа Эвэридэй орж япон амттан авнаа. Тэрний 2 давхрын тоглоомын газарт тоглочоод байнга ордог ажилтай болсон манай хоёр. 

4. Бага байхад иддэг байсан шар ууттай хатаасан банана санаж байна уу. Тэрэнтэй адилхан амттай ийм савлагаатай хатаасан банана байдаг юм билээ. Идсэн чинь бага нас санагдсан хэхэ.

5. Ногоон жимс хэрчдэг модон дээр оранж өнгийн оранж байна. 

6. Хүүхдийн япон витамин дууссаан. Максмолл дэлгүүрийн 1 давхарт витамины томоо дэлгүүр байна. Америк бололтой. Тэндээс авсан. 36 билүү 38 орчим мянган төгрөгөөр. Гол нь тун нь аягүй өндөр. Ардах зааврыг нь харах юм бол 1 өдрийн байтугай тун авахаар юм билээ. Тэгсэн чинь манай 2 хүүхэд иддэггүй ээ. Таблетик шиг нунтаг, гоё амт эдр байхгүй. :((

7. Хааяа хүүхдэдээ зайрмаг  авч өгөхлээр Монгол Орос зайрмагны хэмжээ томдоод байх юм, надад хүртэл. Бүтнээр нь идчихвэл бялуурах янзтай. Тэгээд томыг аваад зүсээд өгнөө. Идэх гэж гоожуулж өгнө шүүдээ. Японы 50, 60 иэни хүүхдийн савлагаатай зайрмаг мөрөөдөж байгаад сайхан санаа олсоон. Амталгааны аяга гээд жижигхэн цаасан аяга байдагдаа. 500 гр ч юмуу зайрмаг авч байгаад аягандаа халбагадаад хийнэ. Бор, цагааныг хольвол бүр ч зүгээр. Шууд идэх, хөлдөөгөөд идэх аль нь ч зүгээр. Идэхэд амар бага хэмжээтэй зайрмаг!

8. Өгөөж янз бүрийн жижиг савлагаатай боов гаргасан байна. ТВгээр рекламыг нь үзээд хаанаас авах вэ гэж бодож байтал ашгүй ойрхон дэлгүүт амталгаа хийж байсан. Энэ Японы дораяки гэдэгтэй ижил. Панкэйк нь адил боловч голд нь варень хийсэн байналээ. тэгэхээр хэт чихэрлэг, нялуун санагдсан. Гэсэн ч хааяа авч идэж байгаа. 

Hello people ^^

Энэ хэний блог
Эзэн хааны блог вэээ?
Дахин уулзахад таатай байна.
Стресстэй завгүй л хүн байлаа. Блогоо бодоогүй долоо хоног байсангүй.
Он гараад л сураг алдарсан байна.
Бичих юмсан гэж зөндөөө бодсон.
Одоо алга болохгүйг хичээнээ.
^^

Tuesday, January 7, 2014

Томуугийн вакцин


-ы талаар олон үглэхгүй бол болохгүй нээ. 
Цэцэрлэг эхэлсэн цагаас, бүр өмнөхийг ярьвал хавар ирсэн цагаас ханиад томуунаас хөгшин залуугүй салахгүй байгаам. Зуны 3 сар арай л ханиад хүрсэнгүй. Тэгээд бүр болохоо байхаар нь антибиотик өгөх юм. Гайгүй бол тэгээд ханиагаад, нус нь гоожоод явж байхад тоохгүй явуулаад байхаас өөр аргагүй. 
Японы өвөл инфлуэнза хийлгээд ханиад багатай гайгүй давдаг болохоор, арга ядаад 11 сарыг хүлээж байгаад инфулэнзагийн вакцин хийлгэлээ. Хийлгэхэсээ өмнө баахан судлав. 
СОС мэдика монголияа Францаас оруулж ирснийг 55 доллараар хийдэг юм байна. Гишүүн биш ч гэсэн хийлгэж болно. Сонгдо Солонгос вакцин 28 000 төгрөгөөр хийнэ. Сонгдо өөрсдөө биш өөр компани оруулж ирээд Ачтан, Зуун наст Сонгдо 3-аар хийлгэдэг. Халдварт Хятад вакцин 10 000 төгрөгөөр хийдэг гэнэ. 
За тэгээд ялгааг нь судлаж мэдээд, хаана хийлгэхээ шийдэх үүргийг Бурмаад өгөвөө. Өөрөө тйим юм судлахаас залхуураад ккк
ДЭМБ-ээс бөмбөрцгийн хойд хагаст байгаа хүмүүст энэ энэ хүрээний вакциныг энэ жил хийнээ гэсэн стандарт байдаг юм байна. California, Victoria, Massachusetts гэдэг нь энэ жилийнх байсан. Сонгдо-гийн хийж байгаа нь California, Texas, Massachusetts гэж байсан. Сос мэдика ч гэсэн 3 дах нь өөр нэртэй байсан, тул аль нь ч ялгаагүй гээд Сонгдо-д хийлгэсэн. 

Том нь өмнө нь хийлгэж байсан болохоор 0,5 мл-ээр нэг удаа тариулсан. Бага нь анх удаа, бас 3 наснаас бага гээд 0,25 мл-ээр 2 удаа тариулах ёстой. Эхний тарилтаас 4 долоо хоногийн дараа он гаргаад очсон чинь дуусцан хийх боломжгүй гэсэн. О.о ?

Тэгэхээр нь чаддагаараа хэл ам хийвээ. Оруулж ирдэг компани руу нь ярьсан чинь энэ жил цөөхөн ирээд дуусцан хаана ч хийхгүй байгаа гэнэ. Энэ жилийнх нь 1 удаа л тариад дархлаа тогтдог гэж хүн хуураад байгаамдаа. Хэрүүл хийлээ гээд тариад өгөх биш дээ, тэгээд хагас хийлгэсэн чигээрээ бага ч гэсэн дархлаа тогтох байлгүй гэж найдаад сууж байна. 
Вакциныхаа заавар дээр анх удаа хийлгэж байгаа инфлуэнзагаар өвчилж байгаагүй бол 4 долоо хоногийн зайтай 2 удаа хийнээ гээд хар дээр цагаанаар бичцэнийг мэдээд байхад тэгж худлаа ярьсанд дургүй хүрсэн. Иймэрхүү эм эмнэлгийн тал дээр худлаа хэлэх асуудал байж болохгүй ээ. 

Хагас тунгаар хийсэн бол сарын дараа тэдэн хүүхдэд дахиж хийнэ гэж вакцинаа нөөцлөнө, барина гэсэн ойлголт байдаггүй бололтой. :(( 

Ер нь ардын аргуудаас сайн мэддэг байхгүй бол болохгүй нь. Чацаргана уу, сармистай хоол ид гэх юм, идэж байгаагаараа бол огт ханиад хүрэхээргүй болтлоо л идээд байдаг нэмэр алга? Хятад сармис ямар ч үр дүнгүй байдгын болов уу? Аарц харин ууж өгөхгүй байнаа. 
Хий ханиалга дарах, цэр ховхлох, хамарын битүү, хоолойны өвдөлт дарах ардын аргуудаас мэддэг бол хэлээрэй. Бас тэр горчица гэнүү горчицы гэнүү, тэрийг юунд хэрэглэдэг вэ?