Tuesday, June 26, 2012

Lazy lunch


Аав нь байхгүй байгаа тул дандаа бэлэн хоол голдуу идэж байна. :)) Орой бол мэдээж халуун хоол хийнэ л дээ. Гэхдээ манай хүүхэд байнга идье гээд байдаг бэлэн гоймонгоосоо залхчихшиг боллоо. :(


Leopard slip on


Нөгөө хэлээд байснаа авцан шүү ^^...
Санасныг бодвол материал хийц сайтай боловч too narrow юм бн. Ядаж байхад би нь өргөн хөлтэйг хэлэх үү. Гэхдээ углаж болж бгаам чинь өмсөнөө. ляляляляляля

ami du pas 30% discounted prie 4189 yen, from OIOI online store
(өөртөө зориулж үнийг нь бичээд бгаан шүү, ойлгоорой)
намайг өмсөөд зураг авсныг манай хүүхэд бас дуурайж байгаа нь 

Friday, June 22, 2012

Эрэгтэй хувцасны шүүгээ 2


5. Хар ботинк
Сайн чанарын ботинк хүрэн өнгөнөөс бусад бүх төрлийн хослол дээр зохицно. Ажил, ямар нэгэн арга хэмжээ, албан гэгдэх бүхий л тохиолдолд хэрэглэгдэх учраас оёдол сайтай, сайн чанарын арьстай, алдартай үйлдвэрийнхийг сонгож болно. Дөрвөлжин болон хэтэрхий бөөрөнхий хоншоороос зайлсхий.
6. Чино өмд
Шулуун загварын, 100% твил, хөвөн даавуун өмд. Дулаан улиралд тохиромжтой бөгөөд Даваагаас-Ням гариг хүртэлх аль ч өдөр өмсөж болно. Урт бол доороос нь нугалж өмсөж болно.
7. Сникэрс
Кэт болон спорт загварын шаахайнууд ажлын дараа баардах, гадуур гарах, хотоор бүсгүйчүүдтэй зугаалахад тохиромжтой. Хэт үнэтэй биш зуны улиралд цагаан, хавар намартаа бараан өнгө зүгээр. Хурц тод өнгөтэй, алаг эрээн байвал удаандаа хэрэглэгдэхгүй болохыг анхаараарай.

8. Гурвалжин захтай цамц
Сорочик болон поло цамц, дан футболктой ч зохицно. Том энгэртэй бол дотуур нь сорочик, жижиг энгэртэй бол футболктой өмсөөрэй. Саарал, хөх, хүрэн гэх мэт аль болох бараан өнгөнөөс эхлэж сонговол ямар ч хувцастай зохицно.

9. Цаг
Метал, арьсан оосортой сайн чанарын гол нь зүүхэд эвтэйхэн байх. Спорт загварын цагаа зааланд зүүгээрэй.
10. Поло цамц
Ямар ч үед өмсөж болох хувцасны нэг. Ажил, ажлын дараа хаа ч өмссөн тохиромжой. Хар хөх, саарал, бараан ногоон гэх мэт үндэн өнгөнөөс эхэлж ав. Удаан өмсөгдөх учраас чанартай, биед эвтэйхнийг сонгоорой. 
Мэдээж энэ бүгд дээр нэмэгдээд улирлаас хамаараад пальто, цув гээд явж өгөх байх. Эдгээрийг худалдан авсны дараа өнгө, загварыг нь баяжуулах маягаар хувцасны шүүгээгээ апдэйт хийгээрэй. 

Эх үүсвэр нь англи хэл дээрх блог байсан, нэрийг нь мартжээ :p, зураг гүүглээс

Эрэгтэй хувцасны шүүгээ 1


Эрэгтэй хүний шүүгээнд заавал байх ёстой 10 хувцас. Хувцасны шүүгээгээ шинэчлэх гэж байгаа бол эхлээд эдгээр үндсэн хувцаснуудыг авах хэрэгтэй гэнээ. Эрчүүд гэлтгүй хүүхнүүд ч гэсэн уншаад нөхөр дээрээ хэрэгжүүлээрэй. ^o^
1.   Хар саарал өнгийн хослол
Эрэгтэй хүн бүрт дор хаяж 1 хар саарал өнгийн хослол байх хэрэгтэй. Боломжтой бол 2 дах сонголтоороо хар хөх өнгийг авч болно. Саарал өнгийн хослол яарч сандарсан үед ажилд орох ярилцлага, оффис хаа ч таныг сайхан харагдуулна. Хэрвээ ганц л хослол авахаар шийдсэн бол уламжлалт загварын маш сайн чанартайг ав. Товч нь нэг эгнээ, 2 юмуу 3 товчтой бол ямар ч биетэй хүнд зохицдог. Хуниастай өмдтэй өмсөхөөс зайлсхийж, шулуун өмдтэй өмсөөрэй. Удаан өмсөгдөх учраас хэмжээгээ сайн сонгох нь чухал.




















2. Цагаан сорочик
Спорт загварын болон ямар ч хүрмэн дээр зохидог. Үсээ самнаагүй, сахлаа хусаагүй өмссөн ч төгс хувцасласан мэт харагдуулдаг. 100% даавуу, зузаан биш, хэт нимгэн биш байх. Товчтой захтай бол бусад хувцсан дээр зохицол муутайгаас гадна хэт энгийн харагдуулдаг.





3. Хар хөх өнгийн хүрэм?
Энэ хүрмийг жийнс, поло цамц, зүгээр сорочиктой өмссөн ч сайхан зохицно. 2 эгнээ товчтой, 4 товчтойг авахаас зайлсхий. Ямар ч загвартай байж болох ч шар төмрөн товчтойг авах хэрэггүй.  Нэг оноотой, дундаж бартаатай, 2 товчтойг сонго.













4. Бараан өнгийн жийнс
Скинни, хэт өргөн загвараас зайлсхий. Ташаан дээрээ алдартай брэнд, дизайнэрийн нэртэйг авах нь одоо өмсөхөд күүл боловч, удаандаа хоцрогддог. 













Нэмж хэлэхэд энэ зааврын дагуу хувцсаа сонгох нь түрийвчинд хэмнэлттэй болохыг анзаарч байгаа байх. Эрэгтэй хүн өнөөдөр, маргаашын загвар хөөх биш, чанартай удаан өмсөгдөх хувцас сонговол зүгээр гэдгийг надаар хэлүүлэх юун.


Smoking slipper


Ийм сонин гутланд дуртай болчлоо. Хэлбэр нь 90-ээд онд зарагддаг байсан орос гэрийн тавчик шиг. Өсгийтэй гутланд дуртай биш болохоор бүр хараад шунал хөдлөөд байнаа.


Энэ доорхыг авчдын билүү. Уг нь өөр гоёууд байхын, даанч том хөлтэй болохоор олдож байгаа нь л энэ. Таалагдсан бараа гэдэгт хийчээд бараг 2 долоо хоног бодож байнаа, авахгүй бол дараа нь харамсах байхаа гэсс, хаха

Studded collar


ZARA-гийн төмрөөр чимэглэсэн цамц таалагдаад байсан юм. Даанч аймаар үнэтэй, 8990 иэн. Монгол мөнгөөр 143,000 төгрөгийн үнэтэй цамц болох нээ? Тэгэхээр нь хямдханаар нь H&M ороод 1450 иэнээр (23,000 төг) цагаан өнгийн адилхан цамц авангуутаа өөрөө төмөр хадаад өмсчлөө.
АЯГҮЙ ИХ ТААЛАГДАЖ БАЙНАА. *(^.^)*
Захан дээр нь хадах төмөр нь гадуур хайгаад олохгүй болохоор нь амархнаар нь  интэрнэтээс захиад авчруулсан. Тэгээд цамцны захыг юугаар цоолох вээ гэж бодоод бараг сар явлаа. Өнөөдөр гаргаж ирээд харсан чинь төмөр нь өөрөөсөө олон арзгар сэрээтэй юм бна, нимгэн материал болохоор шууд цоологдчлоо. VERY HAPPY!! 
Төмрөн тоногоор өвчилсөн өвчлөл маань бага ч атугай дарагдав. Одоо конус хэлбэртэй төмөр байгаа тэрийгээ юун дээр хадах вээ байз??

inspired by ZARA shirt with applique on collar 

TADAAA!!




white shirt /before

black shirt /before
white shirt /after

black shirt /after

Tuesday, June 12, 2012

kitchen small items

Ийм аятайхан юм худалдаж авав. Загасны зурагтай дээр нь махаа, алимтай дээр нь жимсээ, мэдээж лууван бол ногоо хэрчих гэж. Зурган дээрэсээ бүр гоё тод өнгөтэйээ. Над шиг хоол хүнсээ хольж хэрчиж чаддаггүй хүнд их тохиромжтой. Бас манай Бурмаа бүрч хольж сольж өгнө шүүдээ, Тод өнгийн, хэлбэр дүрстэйгээ юмийг одоо арай ч андуурахгүй байхаа. 
Ингэж хэрэглэхээр махны модонд хүртэл хэмнэлттэй. << Хэмнэлт биш юмаа, элэгдэл багатай. Хуванцар энийгээ угаагаад  хэрэглээд байхад болно. 
Дайсо гэдэг дэлгүүрээс 3 ширхэгийг 315 иэн, өнөөдрийн ханшаар бол 5040 төгрөгөөр авав. Хямдхан бгааз??

Түлэнхий хоол



Сүүлийн хэдэн сар хоол хийх сонирхол хобби маань хаашаа ч юм алга болчиж. Эрхбиш гэр бүлийнхээ хүн амыг өлсгөлөнд нэрвэгдүүлэхгүйн тулд нэг юм зуурдаг болоод байв. 2, 3 жилийн өмнө тувт л шинэ хоол, унд хийж туршдаг байлаа л даа. Тэгээд угийн уйдамхай юм болохоороо дараа нь мартаж санаад, эсвэл хоол хийх санаа оноо 0 заасан үед харж санаа авна гэж бодоод хийсэн хоолоо зооглохын өмнө зургийг нь авдаг байжээ. Сүүлдээ идэхээ яаараад  хоолны ширээн дээр камериа авчирхаасаа залхуурдаг болсноор  тэр зураг авалт төгсгөл болсон юм. Харин сая тэр зургуудаа санамсаргүй харсан чинь бүр онгод ороод, шууд оройн хоолоо хийвээ. 
Гэтэл яасан? Энд ингээд бичээд сууж байтал тэнд түлэгдчиж, тэгээд нөгөө лаг гоё хоол хийгээд  зургийг нь авдаг хоббигоо сэргээдэг баатар болсон чинь. :((
Яаж түлэнхий хоол иднээ. Энэ хиншүү сорогч ер нь их хэрэггүй эд байнаа, хоол хийхэд халуун уур гараад байхаар нь соруулаад орхисон чинь түлэгдэж байгаа нь ерөөсөө мэдэгдсэнгүй. Уг нь энэ хоолыг л хийж идэх гэсэн юм. 2 жилийн өмнө дарсан зураг байх шиг байна.