Wednesday, July 25, 2012

wanna buy

HM pre fall загварууд гарсан байна. Эхний ээлжинд эд нарыг авмаар байнаа О.о
Манайхаас цаг явах газарт юмаа ядаж байхад. Японд онлайн дэлгүүрээ нээхгүй юу хүлээгээд байдаг байнаа? Гэрийн маань хажууд байсан бол өдөр болгон орж байхгүй юу. Эдний хувцас сайхан хямдхан хэрнээ материал давгүй тиймаа? 








Хоолны тойм



Крем стю/stew гэдэг хоол. Монголоор бол кремтэй гуляш гэх байхаа, кк Би идэж үзээгүй хэрнээ энэ хоолонд дургүй байсан юм. Гуляш байж сүү хийгээд кремтэй гэхлээр ямар л амттай юм байв гэж бодоод байсан. Нэг удаа аргагүйн эрхэнд эмнэлгийн хоолонд ирээд, идээд, таалагдаад, гэртээ бас хийж иддэг болсоон.




Энэ нихон риори. Загас идэхгүй болохоор идмээр санагдаад, идэхлээр амтгүй санагдаад байдаг юмаа. Бодвол загасныхаа амтнаас л шалтгаалдаг байх. Биед маань хэрэгтэй юмдаа гэж бодоод л хальсийг нь ч үлдээгүй, кк



Мастер Шеф үзэж байгаа, тэгээд ердийн котлет маань таваглалт нь шууд ийм болж байна шд?



Thursday, July 19, 2012

Гэр бүлээрээ үзэх хүүхэлдэй 2

Жибл студийн бүх хүүхэлдэйн кинонууд байна. Хэд ч үзсэн уйдахааргүй. Ихэнх нь японы амьдрал, хүмүүсийн характер зан чанарын онцлогыг тэр чигээр нь гаргасан. Гоё соунтракуудыг нь дурдахгүй өнгөрөхийн аргагүй. 
Япон хэл дээр биш англи хэл дээр гарсанг нь үзэхлээр япон хэлний онцлог, эмоци зэрэг нь харагдахгүй байх шиг байсан. Япон хэлтэй бол япон дээр нь үзээрэй, япон хэлгүй ч байсан англи сабтэй үзэж болно шүүдээ. Бас япон хэл дөнгөж сурч эхэлж байгаа хүмүүс үзвэл ойлгоход амархан хэллэгтэй.  
Жибл студийн үндэслэгч, найруулагч нь болох Мияазаки гэж хүний тухай нэвтрүүлэг гарч байсан. Кино зохиолоо сонгох гэж хэдэн зуун үлгэрийн ном уншиж, харьцуулдаг гж байсан санагдаж байна, тийм болоод л йим сайн кинонууд төрдөг байх. 


Хамгийн сүүлд үзсэнээсээ жагсаавал:


Karigurashino Arriety -  The secret world of Arrietty 

Gakeno ueno Ponyo -  Ponyo on the cliff
Sen to Chihirono Kamikakushi - The spirited away
Majono takkyubin - Kiki's delivery service
Hotaruno Haka - Grave of the fireflies
Kurenaino buta - Porco rosso 
Mononoke hime - Princesss Mononoke
Hauruno ugoki shiro - Howl's moving castle 



Үзээгүй байгаа 80, 90-ээд онд хийгдсэн зөндөө кино нь үлдэж. Хэдэн жилийн өмнө  МҮОНРТ-ээр амралтын өдрүүдэд гаргадаг байсан санагдаж байна. 


Хүүхэдтэйгээ үзэх хүүхэлдэйн кино 1

Манай гэрийнхний хагас сайны өглөө эрт сэрвэл үздэг хүүхэлдэйн кино. 
Гол дүрийн хамгийн сэргэлэн, залуухан, бусдынхаа лидер нь болох Шаун (Шон?) гэдэг хонь. Зурсан биш жинхэнэ бодит хүүхэлдэйнүүд хийгээд тэрийгээ нэг бүрчлэн хөдөлгөж зургийг нь авсан Британий кино байналээ. Үг яриа бараг гарахгүй болохоор бага насны хүүхэд үзсэн ч ойлгохоор хөөрхөн кино. 

Wanted denim shirts

Гэхдээ эрэгтэй, хамгийн их цайралттайг нь авмаар байна. Даанч зуны голд тйим цамц олигтой юм байдаггүй ээ. Хэзээ ч билээ, ямар дэлгүүрийн сайт дээрээс харлаа даа, яг тиймийг авч нөхөртөө өмсгөмөөр байна. ^^
Өмсөх аргууд байнаа байна. 

  • Мэдээж цайвар өнгийн чино өмдтэй, шорттой
  • Цагаан футболк дээр
  • Сэрүүн үед ноосон цамцан дотор
  • Жинсэн өмдтэй өмсөхөөр бол аль болох бараан жинстэй
Зүгээр цэнхэр жинсэн дээр, эсвэл зохицохгүй хувцастай өмсвөл фермер шиг л харагдана. Харин донжийг нь олоод өмсвөл энэ цамц шиг стилиш, юм юмтай зохицдог хувцас үгүй бөлгөө. 
  зураг Google


Friday, July 13, 2012

3 настаны өглөөний цай


3 настай хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт үзүүлэв. Баахан цаас, танилцуулга, яриа хийснээс хэрэгтэйг нь оруулав. Яг биш юмаа гэхэд чадвал энэ зааврыг дөхүүлсхийгээд мөрдөхийг бодоорой гэсэн. 
Өглөө босдоггүй, орой унтдаггүй надаас болж манай хүүхдийн хэмнэл алдагдаад байгаан байна гэж бодов. Өглөөний цайгаа ууж амжихгүй, хажууд нь хурдан ид гэж яаруулаад байхар бүр ч идэхгүй юм. :((

3 настай хүүхдийн нэг өдрийн хэмнэл

7 цаг      босно
8 цаг      өглөөний цай
10 цаг    хөнгөн зууш
12 цаг    өдрийн хоол
15 цаг    хөнгөн зууш
18 цаг    оройн хоол
21 цаг    унтах

Дараах 4 хэмнэлийг тогтмол мөрдөх
  1. Эрт босох
  2. 9 цагт унтах
  3. Хоолны цаг тогтмол байх
  4. Биеийн тамир сайн хийх


Өглөөний цай уух

3 настай хүүхдэд дараах төрлүүдээс бүрдсэн балансад өглөөний цай заавал уулгах ёстой. 

Staple foods:  будаа, талх, гоймон зэрэг энергийн эх үүсвэр болсон хүнс
Main dish: загас, мах, өндөг , тофү гэх мэт уураг ихтэй хүнс
Side dishes: жимс, ногоо, далайн ургамал гэх мэт витамин, минералаар баялаг хүнс
Soup: ногоо, далайн замаг, тофү гэх мэт найрлагатай шөл.

Жишээ нь:
Талх+сүү+жимс
будаа+мисо шөл+ногооны салат

Хөнгөн зууш

Витаминаар баялаг жимс жимгэнэ, кальц ихтэй сүү, тараг, чийз гэх мэтийг заавал оролцуулна. Нэг удаагийн хөнгөн зууш 150-250 ккалори байна.

Жишээ нь:
Цай 1 аяга
Оранж 1 ш – 45 ккал
Шоколад 4 нүд – 86 ккал
Үзэмтэй талх 1 зүсэм – 100 ккал
Нийт 231 ккалори

Сүү 1 аяга (160 мл) – 90 ккал
Алим ¼ - 16 ккал
Төмсний чипс 25 гр – 138 ккал
Нийт 244 ккалори

100 yen goods

Монголд байдаг new tokyo гэдэг дэлгүүр одоо байгаа юу. Японы тэрэнтэй адилхан дэлгүүрт хүний хэрэгтэй юм бүгд байнаа. 100 иэн=1600 төг орчим. Гэхдээ бүр том бараанууд нь 200, 300, 500 гэж байна бас. Тэндээс авсан хэрэгтэй хэдэн юмы зураг үзүүлье.
Хувцасны бөөс түүгч. Аягүй сайн түүж байналээ, биширсэн.
Одоо бөөсөрсөн хувцасаа хаяхаа больсон шүү дээ.
Нүүрний массажлагч. Тосоо гараараа биш энүүгээр тараахаар эвтэйхэн.
Жинхэнэ нь модон байдаг юм шиг байналээ. Энэ бол хуванцар нь.  
Энэ жижигхэн миксэр. Сүүгээ сайн  хөөсрүүлж байгаад кофен дээрээсээ хийнэ.
Гаднаас каппучино авч уух хэрэггүй болсон, кк
ipad-ний гэр. Зориулалт нь янзан бүр боловч ipad яг таарч байналээ.
Өнгө нь гоё болохоор авсан. :р

Нүүрний илүүр

Сүүлд хийсэн онлайн шоппинг. ТАДАА!!
Энэ ёстой зүгээр эд санагдаад, бүр авна гэж зүүдэлсээр байгаад авав. Гол нь монголын хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд гэртээ нүүрээ арчилж байхад их тохиромжой. Тогны хувьд 110-220 В газруудад ажиллах болохоор Монголд хэрэглэхэд ок.
Хэрэглэсэн хүмүүс бүгд ам сайтай, хэрэглээд 7 хоноод үр дүн гарч байна, нүүр гоё болж байна гээд байсан. Өчигдөр аваад орой хэрэглэж үзсэн. Шууд үр дүн гарсан гэж худлаа хэлээд яахав, гэхдээ өглөө босоход нүүр аягүй гоё гөлгөр болсон байсаан. Тэгэхээр чинь 1 сар хэрэглэхээр ямар болно гэсэн үгүү? бодсон чинь бүр инээд хүрээд байх юм, хохо
Гол зориулалт нь нүүрийг цэвэрлэнэ, чийгшүүлнэ, сэргээх?-refreshing. Нийт 4 курстэй, нэг курс нь 5 мин. Сэвх толбыг бол арилгахгүй байх, бас будаг арилгах зориулалтгүй.  
Үнэ нь дэлгүүрт 13000-тай байхаар нь онлайнаар 10000 иэнээр авсан.

Bento

Өчигдөр өдрийн хоолоо бэнто хийж идэв. Япон хүүхнүүд бол өглөө босоод аймаар удаандаа л 1 цаг хурдандаа 30 минутанд нөхөр хүүхдийнхээ бэнтог хийдэг юм билээ. Би тэгсэн чинь хэрэг зориг болгож 11.30-аас эхлээд 1 цагт арай гэж дуусвал яахуу. Хэцүү эд байдын байна. Даанч манай хүүхэд зүгээр хоолоо идэхгүй ингэж идэх дуртаймаа. Тэгчээд бүр гадаа гарж иднэ гээд байсан. Дараа амралтын өдөр хийж байгаад жинхэнээсээ гадаа гарч идүүлэхээс. 




Wednesday, July 11, 2012

プレゼント



夫はアメリカから持って来たお誕生日の プレゼント ^^
いつもちょっと気に入れないプレゼントあげるんですけど、今回のプレゼントはとても好きになった。*(^^)*

Dinner collection

Хохо аймаар сүр гарчиг өгчихлөө. Уг нь хоолны зургаа аваад тухай бүрт нь яаж хийснээ товч бичээд явья гэсэн чинь ингээд бөөгнөрчихөөд байх юмаа. Энэ хамгийн сүүлийн тонкацү гэж дан гахайн мах болохоор гэдэс өвдөх нь тодорхой байсан лдаа. Даанч шууд хойноос нь уучих дарс байгаагүй учраас арай градус өндөртэй юм ууж байж шингээсэн. :(


at home

Завтай үедээ авсан зургуудаа коллаж болгож оруулж байхаар шийдэв. Энэ удаагийнх гэр доторхи ойр зуурын зургууд байв. 
тагууд: эхнээсээ дарааллаараа
@english poster, @tanabata, @kids drawing, @lantern, @toy clock, @DIY baby mobile, @pumpkin soup, @ahmadtea

Tuesday, July 10, 2012

Сувдан зүүлтний хэмжээ сонгох


Сувдан зүүлт авахдаа хэмжээ болон уртыг нь өөрийнхөө нас,  нурууны өндөртөө тааруулан хэзээ яаж зүүхээ бодолцож авах хэрэгтэй юм байна. Зөндөө олон заавар уншлаа тэдгээрээс нэгтгээд хэлвэл:

20-25 насанд 6.5 мм-7.5 мм-ээс ихгүй байх
25-35 насанд 7мм-8мм
35-45 насанд 8мм-9мм байвал хамгийн тохиромжтой.

Жинхэнэ акояа сувд бол 8.5мм-ээс дээшхийг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн эмэгтэйчүүд, 9мм-ээс дээш бол бүр амьдралынхаа сүүл үе рүү зүүх нь байна. Тэгээд ч ийм хэмжээтэй аяока сувд ховор бөгөөд нэг бол сувдны цуглуулагч эсвэл маш хүчирхэг эмэгтэйн шүүгээнэс олж болох нээ.
Ганц зүүлт авья гэж бодож байгаа бол хамгийн идеал хэмжээ нь 8мм байна. Дундаж нуруутай хүнд бол зүүлтны урт 38-42 см хамгийн тохиромжтой.  
30 хүрээгүй залуухан хүүхнүүд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байж болох ч хэмжээгээ томдуулж зүүвэл алиалагч шиг харагдах нь байна шүү дээ. Сувдыг эмээ нар зүүдэг үе өнгөрсөн байналээшүү. Донжийг нь олоод зүүвэл гял цал биш хэрнээ ихэмсэг, даруухан гоё харагдуулдаг юм билээ. Заавал акояа биш ч гэсэн цэвэр усны сувднаас хэмжээгээ тааруулаад аваарай. Би ч гэсэн санхүүгийн асар их эрх чөлөөнд хүрэхээрээ микимото сувд авахаас. Тэр болтол цэвэр усны сувдаа зүүнээ. 

зургийг сувд зардаг дэлгүүрийн сайтаас.

Monday, July 9, 2012

Сувдны төрлүүд


Акояа хясааны сувд
Япон хавийн эргээр ургадаг акояа хясаанаас түүдэг сувдыг Акояа сувд гэж нэрлэдэг. Ягаан, мөнгөлөг, крем өнгөтэй, өнгө болон гялалзах байдал нь сувдныхаа чанарыг тодорхойлно. Хамгийн түгээмэл хэмжээ нь 5-7 мм, 8 мм-с дээшхи нь илүү үнэтэй байдаг.
Мөнгөлөг, алтлаг ирмэгтэй хясааны сувд
Австрали, Индонез, Филиппини хавиар ургадаг алтлаг, мөнгөлөг хүрээтэй хясаан аас авдаг сувд. Ихэнх нь том, 10 мм-ээс дээш байдаг. Хэлбэр нь янз бүр байна.
Хар ирмэгтэй хясааны сувд
Саарлаас хар хүртэлх өнгийн сувднуудыг хар хүрээтэй хясаанаас түүдэг. “Тогосны ногоон” өнгөтэй нь ховор бөгөөд илүү үнэтэй. Тахити ч гэж бас нэрлэдэг.
Цэвэр усны сувд
Хятад хавийн нууруудад ургадаг. Ихэвчлэн гурвалжин хясаанаас гаргаж авдаг. Хэлбэр дүрсний хувьд бараг бүх хэлбэрээр байна.
Дунгийн сувд
Карибийн тэнгис, Мексикийн булан хавиар нутагладаг “хатан дун” гэдэг эмгэн хумснаас хураадаг. Дүрэлзэн асаж байгаа гал шиг хэлбэртэй, байгалиасаа ягаандуу өнгөтэй.




Сайн чанарын сувдны тодорхойлох үзүүлэлтүүд нь: 

: Өө сэвгүй, толигор гялалзсан гадаргуу
: Гаднах цагаан бүрхүүл нь нимгэн байх
: Төгс бөөрөнхий хэлбэр рүү дөхсөн байх
: Толбо нь байгалиасаа үүсдэг боловч аль болох цөөн толботой бол сайн чанарынхд хамаарна.


Source: mikimoto pearls japan

Basilic

Дэлгүүрээс бэлэн базилик авч тарьсан чинь одоо савандаа багтахгүй, үндэс нь доогуураа цухуйгаад байх юм? 
сав, үр, хорхой үргээдэг эм шиг зүйлтэйгээ
хамт 200 иэн.  ~3600 төг
Гэхдээ хөрс нь шороо биш. Чулуу шиг гэх юмуу цагаан, саарал өнгийн холимог. 45 хоногийн дараа ургана гэсэн. 60 хоноход ийм болсон. Дээрэс нь хайчлаад хоолонд хийж үзсэн, аягүй сонин хурц үнэртэй юм билээ. 3-4 навч хийхэд л хангалттай юм билээ. 
Одоо хөрс аваад том саванд хийх юм болов уу яах юм болоо. Заавар дээрээ томрохоор нь ингэ тэг гэсэн юм байхгүй байсан. Бүгдийг хайчлаад идээд дуусгачихдаг юм билүү. 
Монголд ингэж гэртээ тарина гэж шийдсэн. Найдваргүй хятад ногоо авч байхаар тиймаа? 

Уншсан ном

Саяхан С.Эрдэнэ "Хойт насандаа учирна" гэдэг номыг уншив. Ойрд ийм сайн бичлэгтэй ном уншаагүй таалагдсан. Ерөнхийдөө бол хэлмэгдүүлэлтийн үе хэрхэн эхэлсэн тухай, тэрэн дунд буриад хүмүүс өртөж байсан тухай ном.  Энэний өмнө Ц.Оюунгэрэлийн "Ногоон нүдэн лам" гэдэг номыг уншсан юм байна. Бас яг адилхан хэлмэгдүүлэлтийн тухай боловч Хөвсгөл аймагт үйл явдал нь өрнөж байгаа тухай. Төстэй 2 ном уншчихсан байна. 
Гэхдээ С.Эрдэнэ бол Эрдэнэ л байлээ дээ. Оюунгэрэл гэдэг хүн нь огт зохиолч биш хүн бичсэн гэхэд яахав дажгүй ээ Шүүдэрцэцэгийн номнуудаас л илүү санагдсан. 
Уншихыг хүсэж байгаа ном зөндөө байнаа. Сүүлийн үед яасан ч их ном орчуулагдаж, хэвлэгддэг болсон юм. 

Summer dinner

За сүүлд хийж идсэн хоолны зургуудаа гялс шахаад явчихая.
Буузыг шарж идэх амттай юм билээ. үүнээс хойш цагаан сараар буузаа шарж байхаар шийдсэн. хэхэ. Уг нь шарсан банш юм л даа, би залхуураад бараг буузнаас ч том чимхээд шарчихсан юм. ^.^ 
За энэ доорх хоол болвоос төмсны кроккэ гэдэг хоол. Ихэнх найрлага нь нухсан том, бас бус мах өөр юу хийлээ дээ байз, тэгээд шараад болоо. Гол нь энэ хоолны гол найрлага болох төмсийг нь Нархан маань цэцэрлэгээсээ түүж ирсэн юм.
Багш нь орой нь яриад аягүй сайн хурдан түүсэн гэж хэлсэн, кк. Урьд орой нь зөндөө төмс түүж ирээрэй гоё хоол хийж өгнөө гээд хэлсэн болохоор их хичээсэн байна лээ. ^^

Break nail ?

Хагардаг будаг гэхүү? Цуурдаг будаг гэхүү ? Ийм хумсны будаг гарсан байналээ. Саяхан л олж мэдэв. 800 иэн орчим авсан байхаа. Эхлээд суурь хар өнгөөр нь будаад, дараа нь ягаанаар нь будахаар ягаан будаг нь хатахдаа цуураад, хагараад ийм болж байналээ. Яг жинхэнэ хумсны лак шиг бүтэцтэй лав бишээ. Амархан арилдаг юм билээ. Гоё харагдах болов уу гэж бодсон чинь хумсны лак нь халцарсан юм шиг онцгүй харагдаад байналээ. 
 

Monday, July 2, 2012

My shoes

Гуталнууд маань багтахаа болиод. Шүүгээ сав, үүдний гутлын шүүгээ, картонон хайрцаг хаа сайгүй миний гуталнууд болоод байхаар нь өнөөдөр бүгдийг нийлүүлж том хайрцаганд хийв. Тэгэнгээ зургийг нь авч, ангилан ялгаж анализ хийв. Хохо
Би нээрээ яалт ч гүй гуталны донтой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. 
Сүүлийн 3 жилд зурган дээр байгаагаар бол 30 гутал авчээ. Зурганд ороогүй бас үлдсэн байналээ. Ёоёо ингээд бичсэн чинь аймаар сонсогдоод байхын. 
Анх ирэхдээ 3 гуталтай ирээд, өмсөөд миараад хаяад, шинэр авсан нь энэ бүгд. Тэгээд яг өдөр тутам өмсөж байгаа нь хамгийн доод эгнээний халтайсан, яажийсан пүүз, углааш, усны гутал байх шив?
Нэг сайхан нартай өдөр тэр өсгийтэй туфль, сандаалийг өмсөөд явна гэж найдаж байна. :))
Some statistic
  1. Medium heel 5
  2. Wedge heel 4
  3. Flat 19 ??

Тал нь шинээрээ. Тэр хэдэн өсгийтэйг бол өмсөнө гэж бодож аягүй зориг гаргаж авсан нь. тэгээгүй бол бүгд өсгийгүй гутал болох байж. Би яагаад ийм өсгийгүй гутланд дуртайн бэээээ. 
Эд нарыгаа багтаахгүй байж ичихгүй дахиж гутал үзээд суугаад байгаамаа. Ямар ч байсан энэ оныг дуустал гутал нэмж авахгүй гэж шийдэв. 

Dot nail

Өнөөдрийн маникюр ягаан өнгийн дот будалт байлаа. Ийм лак авсан юм. Дотроо цэг зурагч, бас зааврын хамт. Бараан өнгийн гаранд иймэрхүү бэиби ягаан гоё гэгээ оруулж байналээ шүү. 

500 орчим иэнээр авсан байхаа.  (7600 төг)

Baby carrier

Хамгийн сүүлд хийсэн шоппинг. Өмнөх маань хоцрогдсоон загвар нь. Загвараасаа илүү "нас явсантай" холбоотойгоор хүүхэд үүрэхээр жайжийгаад мөр, нуруу өвддөг болоодоо. Тэгээд энэнд л хүүхдээ хийж үүрэхгүй бол ёстой хүн биш санагдаад. Авах гэж хичнээн сар татагнасан гээч. 9 сарын өмнө төрөхөөс эхлээд авяа гээд бодоод бсан, үнийг нь харж дотор муухайрчаад яваад л бсан. Энэнгүйгээр амьдраад болоод байнаа овоо, тэгснээ гэнэт нэг өдөр тас. 


Хамгийн сэтгэл ханамжтай байгаа юм нь аймааррр хямдхан авсаан. хэхэ. Энэ дуудлага худалдаагаар юм авах чинь их аятайхан юм гээч. 
ракутэний аукшиноос 5000 иэнээр авсан. Дэлгүүртээ 10000с дээш, нэтээс сайн хайвал 8000д олддог эд л дээ. Яг ийм галакси грэй өнгийг авсан. Сэтгэл ханамж 100%.



Одоо үүрээд л яваад байхаас яахав. ^-^ ~