Thursday, August 30, 2012

Run out

Гэхдээ өнөөдөр лав чадахгүй нь Бурмаа оройтох нь тодорхой болсон. :((
Гүйлтээ эрчимтэй сэргээхгүй бол галбир болохоон байлаа. Завтай бөгөөд залхуу хүрэхгүй бол гүйчээд, завгүй, залхуурсан үедээ идээд хэвтээд байсан чинь нэг л бишээ. Би уг нь орой гүйснэс өглөө гүйвэл илүү үр дүнтэй байдаг юм. Даанч өглөө 7 хагас гэхэд л нар шарж өгч байхынмаа. Бага зэрэг намаршвал гайгүй болно байгаа. Орой бол 8:30 тэрнээс хойш болохоор бие угаасаа лазантэрий горимд шилжээд худлаа болчих юм. 
Өнгөрсөн амралтын өдрүүдээр хямдрал зарласан outlet хэсэв. (зах гэж орчуулах уу О.о) Зорилго бол спортын бараа. 
Reebok realtone авах гэж зөндөө судалсан боловч өмсгөл жижигтэй, бас миний хүссэн өнгө байхгүй  нэххх үнэтэй. Тэгээд яг гүйлтийн зориулалтын nike lunarlon гэдэг пүүз авав. Сайхан амьтан байгааз?? Өмнөх нь зүгээр атлетик мизуно байсан юм. Тэгээд ядаж байхад сэтгэлийн хөөрлөөр анх цав цагаан өнгө авсныг хэлэх үү, өмсөөд удсаныг хэлэхүү халтайгаад, ул нь элэгдээд. 
Энийг зориуд хиртсэн ч мэдэгдэхгүй гэж бараан өнгө авсан юм. Жоохон эрэгтэйлэг өнгө байж магадгүй. 4990 иэн өнөөдрийн ханшаар 85000 төг болно гэсэн үгүү? (төгрөг рүү шилжүүлж бодохоор аймаар үнэтэй авцан санагддаг гэнээ ^^)

Одоо хэргийг нь гаргаж залхуурахгүй гүйж байхаас. 

Tuesday, August 28, 2012

Alice in wonderland

Саяханаас Алисийг мэддэг болсон. Уг нь бол халловений зориулалттай костьюм. Костьюмны зориулалттай болохоор ар талдаа цахилгаан байхгүй, зангуутай юм билээ, бусдаар бол материал хийц дажгүй, хүссэн үедээ өмсөж болохоор.  Бас үсний даруулгатайгаа хамт ирсэн. 

Уг нь бол beauty and beast -ийн Бэллад дуртай, даанч тэрний плааж гэж гонжийсон урт, шар өнгөтэй болохоор гадуур өмсөөд явахад тохиромжгүй. ^^ 2500иэн=40 000 орчим төг юмуудаа.

Collage: Toys

Сүүлд нэмэгдсэн шинэ тоглоомуудаар нь хийсэн фото цуглуулга
#shawn the sheep, #eigono tsumiki, #prettycure, #tottoro, #wooden elephant


Friday, August 24, 2012

Үдийн цай уудаг хүүхдүүдэд

Хичээл эхлэж байгаа болохоор нөгөө бага ангийнхан чинь үдийн цай гэдэг юмаа уунаа. Тэрийг уухын өмнө бүгд гараа угаана гэж байдаггүй юм шиг байна лээшд? (анги дотор нь угаалтуур байдаггүй байх нь?)
Тийм болохоор ээж аав нь нойтон салфетка хийж өгч явуулна. Боломжгүй зарим нь сар хэрэглэ гээд ганц салфетка авч өгдөг шиг байгаан. Тэрийг нь гамтай хэрэглэхгүй, дуусгаж загнуулахгүйн тулд ганц ширхэгээр л арчдаг гэж байгаам. Юу болохов дээ тэр нимгэн салфетка нь.

Хэлэх гээд байгаа санааг маань доорх зургийг хараад ойлгоно. 

 
Японоор ошибори гэдэг нь нойтон алчуур гэсэн утгагтай. Цэцэрлэгт хэрэглэдэг. Мэдээж хоолны өмнө гараа бүгд угаана. Харин хооллосны дараа ам, гар зэргээ арчина. Өглөө явахад нь бүлээн усанд базаад цүнхэнд нь хийгээд өгчихдөг. Өдөр нуль соус болгосон юм ирнэ шүүдээ. Миний туршлагаас, цагаан алчуур толбо нь арилахад хэцүү байдаг болохоор хүүхдийн зурагтай байвал мэдэгдэхгүй. 
Хуванцар сав нь байвал алчуур нь ямар ч байж болно шүү дээ. Гол нь болсон болоогүй хятад салфетканаас хамаагүй дээр. Японд байгаа танил руугаа хэлээд авахуулчих. 100-400 иэн үнэтэй байгаа. 1600-6000 төг гэсэн үг. Манай хүүхдийнх бол 1600 төг-ийнх нь. 
Эсвэл сургуулиуд өөрсдөө оруулж ирээд анги нэрийг нь бичээд зарж болж байна. Сэргэлэн зарим нэг нь хуванцар савыг нь монголчилоод сэтгээд олчих байх дөө. Японы цэцэрлэг хэрэглээд байхад Монголын сургуульд шууд хуулчихмаар санагдаад байгаа юм. 

Muffin


Энэ амархан хэрнээ амттай хоолны дараах дессерт. Хүүхдэдээ багаас нь ийм юм өгөх муу л байж таараа.  Яалтчгүй өөр шигээ ийм амттанд дуртай болгочлоо. Сүүлдээ бүр хоолоо ч идэхгүй кэйк хий гээд хоолны номыг маань барьж ирээд шууд идэх хүсэлтэйгээ зургийг нь заагаад захиалж байна шд. o.O


Багаасаа ийм цагаан гурилан юм идсээр байгаад илүүдэл жинтэй, целлюттэй болчуул би яаанаа. 

Бас нэг юм. Хүүхдийн хооллолтын талаарх монгол ном харахаар аягүй их порцтой хүнд  хоолнууд харагдаад байдаг. Тэгээд дээрэс нь амт, үзэмж гэхээр юм байхгүй. Миний мэддэг бараг бүх хүүхэдтэй хүмүүс хоол өгөх гээд иддэггүй гэж ярьдаг. Хүүхдийн сонирхол татахгүй байвал яаж идэх дуршил хүрэх вэ дээ. Ж нь: бантан
Би мэдээж бантан идэж өссөн байх. Гэхдээ би дургүй. Том болчоод бантан идээд байгаа хүмүүсийг гайхаад байдаг юм. Эсвэл би амттай хийж чаддаггүй байх. 10 ч хүрэхгүй удаа хийж өгсөн байх. Ядаж байхад тэр гурилаа имэрдэг нь бүр хэцүү. баахан гарынхаа хирийг үрээд байгаам шиг. 

жич: бантанд нугасгүй дуртай, бантангаар шараа тайлдаг хүмүүс сов соррий. *^^*

Star shaped dinner

Ийм хэлбэртэй хоолыг бараг хийж дуусаагүй байхад л ирж харчаад хурдал хурдал идье шүү дээ. Манай хүүхэд тийм юм уу, хэлбэр дүрс сайтай, олон сэт, өнгөлөг хоолыг бол урьж залуулалтгүй  л иднэ. Харин ганцхан аяга будаатай, эсвэл гоймонтой шөл байвал тэгээд л но шүү дээ.  
Ногоо иддэггүй хүүхдэдээ арга олсон.  Ийм хоолыг нь таваглаж тавьчаад эхлээд ногооны сүүпээ уувал өгнөө гэж хэлээд гуурс өгөөд суулгачихна. Уух гэж маяглаж өгнө, огино, нулимс цийлэгнүүлж үзнэ, гуйж уйлагнана гм. Тэгж тэгж ууж байналээ. Өмнө нь мэдэхгүй бүгдийг нь хамт тавьж өгөөд, зөвхөн мах, дуртайгаа түүж идээд байдаг үе өнгөрсөн.

энэ хэвнээс хэдэн хэлбэртэйг авсан. мах, ногоо, өндөг, хиам чийз гээд юунд ч хэрэглэсэн
болохоор. гол нь хүүхдийн хоол идэх дуршлыг нэмэгдүүлнэ.


 Харин энэ доорх бол baby version нь. Хооллох хэрэгсэл нь тэр бижкэээн нухагч.

Saturday, August 11, 2012

Tokyo tower

Энэ дээр гарч үзье гэж бодож байгаа. Гарахлаараа авсан зургаа оруулнаа. 
Хэт өндөр болохоор аймааррр цэлмэг өдөр л гарахгүй бол газар, ойр орчим харагдахгүй. 
Зургийг би печений хайрцаган дээрээс авсын. (*^^*)

Friday, August 10, 2012

Borscht

Ийм борщ хийж идэв. Бэлэн шөлийг нь аваад би мах, лууван төмс байцааа сонгино ус л нэмсэн. Амт дажгүй боловч хүрэн манжин бхгүй болохоор тиймхэн. Японд яагаад хүрэн манжин тарьдаггүй, иддэггүйг би мэдэхгүй юм. 
i love beets very much. wanna eat beet salad Jennifer? mmmmmmmm yummy.

Пянзан цаг

Гарын ур дүйтэй хүн бол өөрөө хийчихээр эд байгаа биз? Ур дүйгүй би бол худалдаж авах юмсан гээд хараад л сууж байна даа. Төгрөгөөр 100 000 гаран мянга!(O_O;)


зургийг зарж байсан дэлгүүрийн сайтаас