Friday, September 28, 2012

3 настай охидуудын сонирхол

Smile Pretty Cure гэдэг анимэ байнаа. Наруушка маань ид шүтдэг дээрээ явж байнаа. Бүжиг дууг нь сурчихсан. Одоо Princess Happy болно гээд өмсгөлийг нь надаас нэхээд, нөгөөх нь чанаргүй материалтай хэрнэ аймаар үнэтэйээ. 

Өнгөрөн амралтын өдөр үл хөдлөх хөрөнгө зардаг компани арга хэмжээ зохион байгуулж энэ гүнж нарыг авчирч шоу хийнэ гэж. Нэтээс шоуг нь хайгаад олдохгүй байсан тул хаяанд ирсэн дээр нь, үнэгүй гээд дагуулаад үзэхээр явсан. 

Тэгсэн чинь эхлээд мангас гарч ирээд нөгөө хэдэн гүнж нарыг хэдэн тийш нь салж унатал нь өшиглөөд зодоод, манай хүүхэд уйлаад ДАМЭЭЭ!! гэж хашгираад хэхэ. Дуу бүжиг гэж бодсон байсан би хүртэл шоконд оров. Тэгсэн анимэ хэсгээсээ тоглочоод сүүлд нь бүжиглэх байж л дээ. Үзэхгүй гэж уйлаад, тэр мангас нь ядаж байхад аймаар бодитой. Аавыгаа дагуулж яваагүй болохоор их айсаан хөөрхий.

Үзэгчид нь 2-6 насны дан охидууд. 
Камераа бэлдээрэй гэж хэлж байгаад фози аваад зургаа 
 даруулж байгаа нь


Дэлхийг мангасуудаас хамгаалдаг гүнж нар юм билээ. Ид шидтэй юмдагуудаа. Зүгээр үед хүн болоод, байлдахаараа гүнжид хувирдаг. кк

Голд нь байгаа ягаан нь Princess Happy

DIY: pendant

Гэхдээ материал нь байхгүй бол хийж чадахгүй л дээ. 
Бэлэн зүүлтээ дан чигээр нь зүүх ч , кулонтой зүүх бас нэг хувилбар гаргасан юм. 
Худалдаж авснаас ингэж хийх нь бараг 20 дахин хямдхан туссан.^^

Шигтгээ, түгжээтэй дэгээ (clicker) 2-оо нийлүүлж хавчаад л болоо. 
Зүгээр шилэн шигтгээ. 
Түгжээтэй болохоор хүссэн үедээ авчихаж болно. 

Korean side dishes/Banchan

Өмнө нь хийж байсан хачирнуудаас хамгийн амттай нь энэ удаагийнх болсон. Ялангуяа japchae (starch noodle salad), kongnamul muchim (beansprouts salad), sigeumchi namul (spinach salad).
Яагаад гэдгийг мэдэхгүй. Нэг бол амтлагчныхаа пропорцыг маш сайн тааруулсан эсвэл сармисандаа байсан байх. Хоол хийх бүртээ сармис нухах, ялангуяа салат зэрэгт бяцалж хийх хэцүү болохоор бэлэн сармисны нухаш авсан юм.
Солонгос хоолны бараг бүх хачирт ногоон сонгино (scallion), нухсан сармис, сэсами үр, сэсами тос заавал орох юм? Япон хоолны ихэнх нь мирин, сою, сакэ, сахар 4-өөр л амтлагддаг шиг.
Одоо гэртээ л хийж идээд байхаас, гадуур байгаанууд нь онцгүй юм дуулдаад байдгын.





























Үлдсэн хачир нь маргааш өдөр нь bibimbap болсон нь. 


Энэ доорх бол өмнөх амралтын өдрөөр фүүдкортод идсэн бибимбап. 


Monday, September 24, 2012

Chicken drumstick

Шарсан тахианы мөч гэртээ шарж идэхээр гоё. KFC юу вээ аймаар тостой ерөөсөө таалагдаагүй. Монголд тахиа бараг иддэггүй, жилдээ хэдэн удаа иддэг байсан бэ? кк

Тэр ногоон өнгийн салат нь сүүлийн үед миний хамгийн дуртай болоод байгаа салат. Уг нь бол seafood salad л даа. Даанч өчигдөр далайн амьтан байхгүй болохоор нь шөлөндөө хийх гэж бсан тофүгээ салатандаа хийцийн. Гол пойнт нь авакода, шримп 2 нь юм байгаан. Хийж үзэж бгаагүй бол заавал хийж идээрэй, ялангуяа ногоон саладанд дуртай бол. 
Энэ саладны хамгийн энгийн хувилбар нь:
Lettuce+Avаcoda+Tomato+Shrimp = Salad dressing 
Фантази сайтай бол нэмээд яаж ч баяжуулсан болох бх. 



























Гэхдээ гадуур зардаг тахианы мөчнүүд ийм гөлгөр хэлбэр сайтай байхын. Минийх болохоор арзгар. Энэ анх махаа шулахдаа янзалснаасаа хамаардагуу, эсвэл би шарахын өмнө өөлж мөлийлгөх ёстойн болов уу. (О.o)?

 

Friday, September 14, 2012

Uniqlo

Uniqlo x Shogakukan coordination гарчээ. Бараг бүх хувцас нь өдөр тутам байнга өмсөгдчихөөр аятайхан юмнууд харагдаад байсан. За тэгээд гараад намар болж байтал хямдрах байлгүй гэсэн шүү юм бодоод авах гэж яарахгүй байсан чинь өнгө, размер нь дуусч байнаа, онлайнаараа лав. 
Тэгэхээр нь 3 дахын шөнө захиалсан, 5 дахын өглөө сая унтаж байсан чинь хүрээд ирсэн. 110% сэтгэл хангалуун байнөө.(besides price )^^
Өмд цамц нь энэнээсээ өөр өнгө л дөө. Аль аль нь 2990円 буюу 5К.


зургийг нь сайтаас нь

Vegetarian lunch

Өнгөрсөн долоо хоногт гэрийнхээ хоолны менюг зохиосон. Өдөр, оройн хоолонд юу хийхээ 2-3 хувилбартайгаар бичээд хадчихвал надад амар байдаг юм. Юу хийж идэх вэ гээд өглөөнөөс эхлээд бодоод байхгүй, бас дэлгүүр орохдоо тухайн хоолныхоо материалыг шинээр нь аваад хэрэглэхэд их зүгээр. Нарийн ногоо, далайн бүтээгдэхүүн гм-ийг аваад тэр өдрөө хэрэглэхгүй, хоол хийж идэх гэсээр байтал муудаад хаядаг болохоор бас давхар мөнгөө хэмнэж байгаан. ^^

Тэгээд every Wednesday -ыг vegetarian хоолны өдөр болгосоон. Өдөр, орой 2ланд нь вэж хоол хийж иднэ. Тэгж эрүүл бөгөөд залуу байхгүй бол болохгүй дэгээ?

3 настай хүүхдийн порц
Шпагетти карбонара, миностронэ шөл. 
(аль алинд нь бэкон болон зайдас хийгээгүй.)


Нэгдэхийн орой.

Эхнэр: 3 дах өдөр болгон вэж хоол идэхээр болсон шүү, ямар ч махгүй, загас ч байхгүй
Нөхөр: О.о (нүд нь томров.)

Гуравдахын өдрийн хоолон дээр нөхөр нь хоолоо идээд талаасаа өнгөрсний дараа.

Эхнэр: Наад идэж байгаа чинь нөгөө хэлээд байсан вэж хоол шдээ, ямар ч махгүй??
Нөхөр: Өө тийм үү, мэдэхгүй байнаштэ. Цагаан хоол гэхээр чинь шал өөр л юм бодож байлаа шд?
Эхнэр: @#$%^&*

Tuesday, September 11, 2012

好きになった~

Сүүлийн үед дуртай болоод байгаа. Өдрийн хоолонд, эсвэл залхуу хүрсэн үед хэзээ л бол хэзээ гаргаж ирээд халаагаад идэхэд ок. Амт бол гэртээ хийснэс ерөөсөө дутахгүйн билээ. Нэг уутандаа ихэвчлэн 6 ширхэгтэй (6 ш мах, эсвэл 6 төрлийн ногооны салат гм) үнэ нь 300 иэнээс эхэлж байгаа, 5000 орчим төг үү?  Мягмар гариг бүр 50%OFF. 

Би өнөөдр хэдэн уутыг авцан бээ O.O





























Дараагийн дуртай болоод байгаа нь энэ. Архи дарс сурталчилсан болчихгүй байгаа??
Хар нь өмнө нь байдаггүй байсан энэ жил гарсан байхаа. Яг ямар найрлагатай болоод амтанд нь автагдаад байгаагаа би сайн мэдэхгүй байнааөөүү. 



























жич: амтанд нь дуртай болохоос СМ-д нь дургүй ээ. Ер нь Асахигийн пивоны рекламнууд нь ерөөсөө таалагддаггүй. 


Зураг зурдаг апп

ipad дээр байдаг зураг зурдаг апп-ууд зугаатай, зүгээр юм. Ялангуяа зургийн авьяастай хүнд бол...
энэ доодох зургуудыг харж зурсан юм ^^

Thursday, September 6, 2012

Meiji Мөөгөн уул


Манай хүүхдийн хамгийн дуртай амттан нь. Би өөрөө чипс иддэггүй болохоор тйим төрлийн юм авч өгдөггүй юм. Харин шагшуурга бол хор багатай болохоор авч өгнөө. 
Meiji Chocolate Snack variety sort. Гол нь нэг уутандаа нэг удаа идэхэд блохоор 5-6хан ширхэгтэй, бас олон төрлийг нэг дор амтлах боломжтой. Их идвэл шоколаданд нь бялуурах гээд байдаг талтай. 
Надад Япончуудын бараа бүтээгдэхүүнээ үе үе савлалт, баглаа боодлоо өөрчилдөг нь маш их таалагддаг. 


Wednesday, September 5, 2012

Хүүхдэд ногоо идүүлэх арга

Хүүхэд чинь нарийн ногоо идэж чадахгүй байгаа бол нэг арга байнаа. Уг нь энэ бол дөнгөж хоолонд орж байгаа хүүхдэд хийж өгдөг хоол юм байгаан. 

Лууван, Брокколи, Бууцай, Хулуу гэсэн 4 ногоогоор хийсэн. (Carrot, Broccoli, Spinach, Pumpkin)

1. Ногоонуудаа жигнэвэл витаминлаг байдлаа хадгална.
2. Нухаж болохыг нь нухаад, хатууг нь блэндэрдэнэ. (миксэрдэнэ)
3. Мөсний хэв шиг хэрнээ томоохон хэмжээтэйд хийгээд хөлдөөнө.
4. Хөргөгчний зориулалттай уутанд хадгална. 10 хоног бол яах ч үгүй. Гол нь нэг удаад хэрэглэхээ л гаргаж аваад байхад муудахгүй. 
Хэрэглэхдээ болж өгвөл печидэхгүй тасалгааны температурт хайлуулвал зүгээр гэсэн. 
Би бол бууз, хуушуур, цуйван шөл гээд бүх төрлийн хоолонд нь холиод өгчихдөг юм. Хэмжээг нь зөв тааруулбал бараг мэдэгдэхгүй, гол нь хоолонд нь хийж байгаагаа харуулж болохгүй шүү дээ. :))

Энэ хоолны маханд нь холисон. Бас кабочаны шөлөнд нь холисон чинь ногоон өнгөтэй болчихно лээ. 


































Өмнө хэлсэнчилэн хоолонд орж байгаа хүүхдэд өгвөл их тэжээллэг, гэдсэнд хал балгүй юм билээ. 

Tuesday, September 4, 2012

Tokyo Disney Resort review

Токио Диснэй Резорт нь дотроо Диснэй Лэнд Диснэй Си гэсэн 2 хэсэгтэй юм. Диснэй Лэнд нь 3 наснаас бага анги хүртэлх хүүхдүүдэд тохиромжтой санагдаад тэрийг нь үзэв. Лэнд дотроо Toontown, Fantasyland гэдэг хэсгүүд нь бага насны хүүхдэд зүгээр. Баасан, Бямбад хүн пиг байдаг гэхээр нь тоглож амжихгүй оочерлосоор байгаад таарах бх гэж бдоод Нямд явсан болохоор оочер гэдэг юмгүй сайхан байна лээ. 
Ер нь бол Диснэйгийн баатруудтай парк л санагдсан. Хамгийн гоё юм нь шоунууд нь байсан.
Удахгүй болох Халловэны чимэглэл
Alice tea party 
Jubilation show
Mickey-ний гар хэлбэртэй сэндвич
Шөнийн гэрлэн шоу
Бас л Mickey хэлбэртэй train
Бариул нь хүртэл



















Уг нь буусан буудал, өөр зөндөө юмны зураг авах байсан боловч камерны цэнэг дуусмой. Сувенир авах гэж л нилээд хэдэн дэлгүүрээр бараг 2 цаг явсан байхаа. Уг нь ихэнх бараа нь хоорондоо адилхан л даа, удаан хадгалагдах юм хайж явсаар байтал ....^^





Disney manicure


Tokyo Disneyland яваад Микки маус, Минни маусаар өвчилж байгаад ирэв. Хумсны будаг маань хүртэл ийм болов. Гэхдээ ирчээд биш анх явахдаа будчаад явах бсан юм билээл. 


















Хумсны зураг авах чинь хэцүү юм. Яаж авахаа мэдэхгүй баахан дарав. Хатаагүй байхад нь дарснаас болж зарим Миккиний чих нь арилчиж.