Thursday, October 18, 2012

Online shopping



Анх харахад эхний пальто гоё харагдаж байгаа биз. Гарахыг нь хүлээж бгаад яг энийг авна даа гээд өмсөөд үзсэн чинь шал хачин харагддаг байгаа? Эсрэгээрээ онцгүй загвартай гээд голоод байсан шинель шиг пальто нь биед суугаад, галбирт маань зохицож бн гэж. (онлайнаар авсан бол буцаах болохгүй юу)
Онлайн худалдаа хийхэд хамгийн түрүүнд сэтгэлийн хөөрлөөр биш, өөртөө яг юу зохидог, ямар хэлбэр галбиртай билээ гэдгээ сайн бодох хэрэгтэй юм шиг. 
Зарим хувцасны өнгө, загвар хийц нь харагдаж байснаасаа илүү байх тохиолдол бн. Бас бодсоноос ч муу байх тохиолдол ихэнх нь байдаг байх. 

Миний бодлоор онлайнаар хувцас авахад: олон удаа худалдан авалт хийсэн туршлагатай байх, мэддэг брэнд, дэлгүүрээ сонгох, олон барааны дэлгэрэнгүй зургийг нь харьцуулах гм хамгийн чухал.

*japanese cheapest brand coat 3990 円

Fondant icing birthday cake

Home made hubby's birthday cake 
Анх удаа ийм төрлийн кэйк хийж үзсэн. Fondant-ийг зефир гэж орчуулах уу гүй юу? Шингэн зуураад хэвлэчихвэл яг л зефир болох юм билээ. Суурь кэйкийг нь худалдаад авчихсан болохоор ганцхан цагийн дотор хийсэн. Харин тэр кремийг нь зуурах гэж ёстой заваан юм болсоон. 
TADAA!!

Бэлэг ч аваагүй байсан болохоор боосон бэлэг шиг хэлбэртэй чимэглээд ингээд бэлэг, кэйк 2 чинь шүү гээд өгчихсөн. ^^

Wednesday, October 10, 2012

Ikebana/Floral arrangement

Цэцэг тарих, ургуулах ёстой сонирхол байхгүй. Тэгсэн хэрнээ Японы икэбана, бонсай гм нь арай өөр сонирхолтой санагдаад байгаа юм? Тэгээд нэг хэсэг сонирхож үзсэн. 
Гэхдээ энэ дээрхийг би хийгээгүй ээ. Энэ зориулалтын ваар сав, суурь, хайч хутга гээд зөндөө их юм хэрэгтэйн байналээ. Тэгээд үндсэн суурь ойлголтыг нь мэдсэн байхад үлдсэн нь хүний өөрийн мэдрэмж шиг санагдсан. 
Зүгээр хөрсөнд суулгаад арчилж тарихаас илүүтэйгээр тэдгээр цэцгээрээ янз бүрийн өнгө, дүрс хэлбэр утгыг илэрхийлсэн цуглуулга хийх нь надад таалагдаад байгаа юм. 

Photo collage: Mix

#embroidery #rabbit soap tray # halloween #decoration #2013 planner #100円slipper

First birthday

Анхны төрсөн өдрийг нь супер хийе гэж бодсон боловч өөр ажил давхцаад жул болсоон. 
Гэхдээ хүнд хүнд хоол унд угаасаа хийхгүй гэж төлөвлөсөн юм. Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байж бууз, нийслэл салат гм-ийг хийх огт хэрэггүйн байналээ. 
Харин хүүхэд нь идэж чадахаар жимсний шорлог, зайдас, тахианы мөч гм их зүгээр. Дээр нь мэдээж шүдэнд хор багатай амттан. 


HAPPY BIRTHDAY BABY!
*(^o^)*