Thursday, November 29, 2012

Junk food

Японы ихэнх хүнсний зүйлсийн сав баглаан дээр илчлэг, харшлийн талаарх мэдээлэл заавал бичсэн байдаг. Мак-ын бургерийн савлагаан дээр ккал бичсэн байхыг харж бгаагүй, зарим салбар нь меню дээрээ бдаг шиг санаж бна. 
Бургер боосон цаасыг нь сайн эргүүлж тойруулж харсан чинь QR код байнаа. Бургерээ идэнгээ гар утсаараа КюАр кодыг нь уншуулаад, хэдэн ккал, ямар харшлах зүйлс орсон эсэхээ мэдэх юм байна. 
Гэртээ авчирч идэж байж л мэдлээ шүү дээ. Дэлгүүрт нь идвэл юун тэрийг нь харах, шууд хаячихна. Мэдээж junk food гэдэг утгаараа өндөр ккалоритой байгаа гэдгийг мэдэж байсан ч, хараад нүд орой дээрээ гарав. (O.O) 
 Шууд тоо бичсэнээс QR код бвал хүмүүс анзаарахгүй шд тээ? кк
Big Mac 557 kcal
Double Quarter pounder cheese 828 kcal
Hamburger 275 kcal
Fried potato M size  454 kcal

Ямар өндөр ккалоритой хэрнээ, биед өчүүхэн ч хэрэгтэй юмгүй хоол иддэг байснаа сая л мэдэв. Харамсав. Хэтэрхий хиймэл махтай болохоор идэхээ болиод удаж бгаа ч хааяа идэхээр тэрийг нь анзаарадаггүйн, кк. Америк Мак бүр ч том хэмжээтэй гэж дуулсын бна.    О.о





Monday, November 26, 2012

Крисмасын цэцэг

Энэ цэцгийн нэрийг ерөөөөсөө тогтоодоггүй. Poinsettia!
Ийм цэцэг тарьдаг, тэр нь өдийд цэцэглэж/улаарч бгаа бол ингээд саа цацчихвал ёолк засалтгүй гоё харагдахын биш үү? 
Худалдаж авмаар л байсан, даанч арчилж чадалгүй үхүүлчихдэг болохоор аваагүй ээ. 

Rainbow coloured roses

Яаж ийм өнгөтэй болгосныг мэдэхгүй. (・_・)?
6500 орчим төг

PS: 90-ээд оны үед Монгол ТВ-гээр Японы NHK-ийн нэвтрүүлгүүд их гардаг байхад алтан зул цэцгийг ишнээс нь зүсээд өнгийн будагтай усанд хийж өнгө оруулж байсныг саналаа. Бодвол тиймэрхүү аргаар хийсэн байх. 

Thursday, November 22, 2012

Xmas present idea

Крисмасын баяраар хөлд орж бгаа эсвэл нярай хүүхдэд өгвөл тохиромжтой бэлэг. Гарын уртай хүн бол оймсыг нь нэхээд, жижкэн чихмэлийг нь оёод хадчихвал болчих юм билээ. Уран биш болохоороо 8500 орчим төгрөгөөр худалдаж авав. 
Гутал, оймс өмсдөггүй хүн чинь хачин дуртай, тайлахгүй байгаа.



Wednesday, November 21, 2012

1 настны оройн хоол

гэхэд арай хүнд байна уу? Тухайн үедээ тэгж санагдаагүй, одоо харсан чинь их санагджхуй. 


#котлет #төмсний салат #дүпү шөл #будаа #хулуу луувангийн нухаш #брокколи

1 настай хүүхэд ямар ч ногоо өгсөн голохгүй идээд бдаг блохоор амар шүү. 
Томроод ирвэл жинхэнэ 13 мэхээ хэрэглэж ногоо идүүлэх хэрэг гарна даа. 

Sunday, November 18, 2012

Будаа таргалуулах уу?

Бага байхад манай ээж цагаан будаа идэх дуртай биш, хөөгөөд таргалуулдаг гэж ярьдаг байсан юм. Хэн нь тэгж хэлсэн юм мэдэхгүй, ээжийн тэр үзэл баримтлалын дагуу манайх 7 хоногт 1-2 удаа л будаатай хоол иддэг байсан байх. Японд яг эсрэгээрээ 7 хоногт 1-2 удаа л гурил орсон найрлагатай хоол идэж байна. 
Будааны илчлэгийн хэмжээг мэдээд, хэдэн аяга идсэнээ тоолчуул таргалах үгүй нь тодорхой болохын байна гэдэг мэргэн санаа төрөв.

  1. Японы будаа агшаагчны аяганы хэмжээ 180 мл байдаг. (Хятад будаа агшаагчны аяганы хэмжээг мартжээ 200 юм боловуу, 180 юм блов уу?)
  2. Энэ аяганд 150 гр будаа орно. 
  3. Үүнийг агшаахад 2.2 дахин өсөөд 330 гр агшаасан будаа болно.
  4. Энэний 100 гр будааны илчлэг нь 168 ккал юм. (161 ккал гэх тохиолдол бдаг ч ихэнх хэмжилт 168 ккал гэдэг)
  5. Бүх агшаасан будаагаа ганцаараа идвэл 554 ккал идэхнээ.


Японд будааг иддэг аяга эр, эм хүүхдээрээ ялгаатай. Эмэгтэй аяганд 110 гр, эрэгтэй аяганд 150 гр орчим агшаасан будаа орно. Эм аяганы хэмжээ нь дээр үед сэнжтэй аяга гараагүй байхад зочдод цай хийж өгдөг байсан аягархуу гэх юмуудаа. 
Дээрх хэмжээсээр бол эм аягаар будаа идвэл 185 ккал авах нь. Нөгөө өдөрт идэх 1700 ккал-ийн маань 200 шахам нь ганц аяга будаанд явах нь. (*_*

Нэг аягаас илүүг идээд байвал ээжийн хэлдэг зөв болох нь.

Balanced food guide


Энэ их хэрэгтэй хүснэгт. Балансад хооллолтыг зургаар харуулсан болохоор хэвлээд гал тогоондоо наачуул амар байдаг юм. Японы аймаг бүрийнх тусдаа, орон нутгийнхаа онцлогтой хүнс, жимс гэх мэтийг тусгасан байдаг юм билээ. Editing хийх гэсэн хэтэрхий олон засвар болоод байхаар нь залхуураад япон чигээр нь оруулчлаа, сорри. 
Тухайлбал: 
Том хүн үр тарианы төрлийн хүнснээс өдөрт 5-7 сэрвинг/порц идэх ёстой. Нэг порц  хоолны жишээг зургаас нь харвал, 1 зүсэм талх, 2 булочка, 1 жижиг аяга будаа, нэг онигири гм.


Энэ бол 6-9 настай хүүхдийн зөв хооллолтыг харуулсан нь. 
Жимсэн дээр нь жишээ авбал: Энэ насны хүүхэд өдөрт 2 порц жимс, жимсгэнэ идэх хэрэгтэй. 1 порц жимсний жишээнүүдийг зургаас нь харвал, 7 ш гүзээлзгэнэ, тал алим, тал лийр, тал усан үзэм, нэг банана, нэг мандарин/оранж, нэг илжгэн чих гм.

Хүүхдээ 6 нас хүртэл нь энд хадгалчихая.

PS: зурган дээр дарж томоор нь хараарай. 
Хэрвээ үнэхээр чухал байнаа гэвэл орчуулаад зургаар нь оруулж болох юм. 

Saturday, November 17, 2012

Daily kcal


Дараа мартахгүйн тулд ууж идэхтэй холбоотой хэдэн юм тэмдэглээдхэе. 
Юм идэх бүртээ өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээгээ байнга санаж байх хэрэгтэй байнаа!!
 Энэ 1700 ккал дороо юмаа. :((

 
Man
Woman
Activity level
1
2
3
1
2
3
1517 years
2,350
2,750
3,150
1,900
2,200
2,550
1829 years
2,300
2,650
3,050
1,750
2,050
2,350
3049 years
2,250
2,650
3,050
1,700
2,000
2,300
5069 years
2,050
2,400
2,750
1,650
1,950
2,200
More than 70
1,600
1,850
2,100
1,350
1,550
1,750

Friday, November 16, 2012

Burdock

Сая хоолны тухай бичиж бгаад гобо гэдэг үндэс шиг ногоог burdock гэдгийг мэдэв. Японы зарим ногоонууд зөвхөн японд бдаг, хэрэглэгддэг болохоор англи нэрийг нь хараагүй байж. Японы бэнтонд заавал ордог орцны нэг. Шөлөнд хийхэр өвөрмөц амт оруулдаг, бас салат нь гоё, зажлууртай манжин шиг гэх юмуу тиймэрхүү амттай ногоо. Тэгсэн чинь цусыг цэвэршүүлдэг, цаашлаад арьсийг сайхан болгодог, элэг ходоод гээд бүх юманд сайн ногоо гэнэ шүү. Эм, эмчилгээний зориулалтаар их ашигладаг юм байна.
Солонгосын хүн орхоодой гэдэг шиг л юм. Япон Солонгосчууд дандаа эм болохоор юм идэх юм. 
Монголоор далив өвсний үндэс гэж орчуулсан байна. Тэгэхээр монголд бас ургадаг байж таарах нь? Эмийн ургамал ургадаг газраар явж түүгээд үндсийг нь идмээр юм байна. 




pictures from google

Tonjiru

Япон хоолны шөлний төрлөөс гарын 5 хуруунд багтахаар цөөхнийг мэддэг байсан байналээ. Тэрийгээ 6 болгочих санаатай Тонжирү-гахайн махтай шөл хийж сурсан. Яасан ч амархан юм (япон хоолнууд бүгд амархан), яасан ч амттай юм. Яарсан сандарсан эсвэл залхуу хүмүүст нэн тохиромжтой шөл байналээ. 

Эхний зураг нь бэлэн найруулж иддэг нь. Дараагийнх хийсэн нь. Тунчиг адилхан болжуу?

Ingrd: pork thinly sliced, green onion, carrot, potato, daikon
optional: king trumpet mushroom, burdock

Агшаасан будаатай биш гоймонтой идвэл амттай. (buckwheat noodle 蕎麦)


Nabe


Ийм набэ авбаа. Чухам энэ өвөлжингөө хоол хийж идээд, монгол руу авч явна гээд баясаад байсан чинь хагараад цуурчихсан. (- -;)
Уг нь зааврыг нь сайн уншаад, яавал удаан хэрэглэхэв гэдгийг нь мөрдсөн юмсан.


Эхнэр: - Нөгөө набэ хагарчихлаа
Нөхөр: - Айн, яагаад? бүр салаад явцан уу?
Эхнэр:- Гүй ээ, хоол хийж бсан чинь псссс гээд дуу гарсын, сая харсан чинь цууралт   
орчиж.
Нөхөр:- Чи арай халааж байгаад хүйтэн ус хийсийн биш биз дээ?
Эхнэр: - Тэгсэннн. Тэхгүй өөр яаж хийхийн?? (гайхсан байртай)
Нөхөр:- Хаха, чи одоо физик дээрээ муу сурдаг байсан нь мэдэгдээд бдын, юу сурч бсын?
Эхнэр:- Яадын би физиктээ дургүй бсын. Тэгээд яадын
Нөхөр: - Тэгээд л чи хагалж бхгүй юу. Сайн сурч байсан бол чи халуун дээрэс хүйтэн юм хийвэл хагарна гэдгийг мэдэх бсын
Эхнэр: - Заавар дээрээ бичээгүй бсан шд, анхнаасаа л зузааныг нь авах бсын чамаас л болсон.
Нөхөр:-  Тийм ойлгомжтой юм юу гэж бичдий, хаха. За сайн л биз. Ачаа багасч л байвал.
Эхнэр: - Ццц хайран набэ  (-_-;
Нөхөр:- 2 хүүхдээ л физик сайн сургахымшүү
Эхнэр: - зссссссс 


Одоо тэгээд бүр хагарчаагүй цуурчихсан юмыг гаргаад хаядаг л бхдаа.

90.0 төг үнэтэй бугуйвч

Ийм бугуйвч 5490 иэн гэнээ. Өнөөдрийн ханшаар 90 гаран мян. төг?
HM guest designer Maison Martin Margiela гэдэг хүний гаргаж бгаа коллекцүүд гэнэ. 
Энийг авснаас гэрийнхээ хогийг ухаад, хуучин цагны хүрээ олж аваад, тууз эсвэл савхинд хэлхээд хүзүүний зүүлт болгоод зүүчихсэн нь дээр юм уу?