Saturday, December 29, 2012

My photolife 2012.12.29


























1. Энэ цохны зургийг 11 сард авсан юм. Нэг дулаахан өдөр манай гадаа явж байсан. :)
2. Таглаа гэх юмуудаа. Гоймон, чипс гм ууттай юмны амсарт хийх зориулалттай. Чипс задлаад хоночихлоор зөөлрөөд хаях болдог шд, энэ таглааг хийчүүл хэд хоног ч идсэн болох юм билээ. 
3. Үйлчин болж бээлий оёсон нь. Нэхэж чадахгүй болохоор хүүхдийнхээ хэрэггүй ороолтыг хайчлаад оёчихсон. Baby бээлий 25 000 төг орчим байхлаар нь за арайчиг даа гээд аваагүйн. 
4. Энэ оймсон дээрх муурны нэр ЖИЖИ. Kiki's delivery service гэдэг хүүхэлдэйн киноны Kiki гдэг охины муужгай. 
5. Цулгуй малгайн дээр цэцэг оёсон байгаа нь. Уг нь оёх дарааллын зургаа авсан ч иймэрүү цэцгийг хэн ч хийгэд оёчих учир дэлгэрэнгүй тавьсангүй.
6. Rasberry muffin
7. Энэ болбоос зул сараар миний идсэн порц харагдаж байна. Гэхдээ нэмсэн байхаа дараа нь. (^^)
8. Гурван өнгийн донбури. Мах, өндөг, бууцай.




Xmas dinner



























#Chicken #Cheesecake #Fruits #オードブル #Greensalad 
All made by me ^^



Christmas present

Энэ бантик зангидах чинь яасан хэцүү юм. Бараг энийг боох гэж л 30-40 минут болсоон? 


Хуучин тоглоомон пиано нь эвдэрч хэмхрээд, бас томдоод байсан тул өөрийнх нь дуртай анимэ-ний гүнж, анимэ-нийх нь ая, дуу гм нь орсон хөгжим өгөхөөр шийдсэн. ^^



Keyboard гэж нэрлэдэг юм билээ. Дуугаралт нь чихэнд чийргүй, бас дандаа мэддэг хүүхдийн дуунуудын ая орсон байналээ. Уг эзэн маань анимэ-нийхээ компьютэрийг нь хүсээд байсан юм. Тэр нь даанч сургуульд орж бгаа хүүхдийн зориулалттай үсэг гм заадаг болохоор...


Ном, тоглоомноос гадна хөгжмийн зэмсэг гэсэн бэлгийн сонголт байж болох юм байналээ шүү. Яг ийм хэмжээтэй, адилхан үнэтэй, 24-42 ш товчлууртай CASIO байсан боловч, товчны чанар нь муу санагдсан. 


WIN-WIN!

Monday, December 24, 2012

Карэ үдон / Curry udon


 カレーうどん

10 минутанд болдог хэрнээ, амттай хоол.
Үндсэн орц нь гахай/үхрийн мах, төмс лууван, сонгино, сармис, карэ. 
Хүсвэл чинцай/шанцай, дайкон/цагаан лууван, цагаан гаа гм-ийг нэмж болно. 
Даралтат чанагчтай бол бүгдийг нь хийгээд 10 мин чанахад л болно. 
Ийм тогоогүй байсан ч зүгээр гал дээр төмсөө зөөлөртөл чанахад л болно.  
Харин удоноо анхнаасаа тусдаа усанд чанаж, шүүгээд идэхдээ хамт сэрвислэнэ. 





Baked cheesecake

Олооон жилийн өмнө чийзкэйк гэж анх сонсоод бяслагтай бялуу гэхлээр ямар л олигтой амттай юм байв гэж дээ ухааны юм бодож билээ. Гэхдээ одоо ч аймаар дуртай биш, хааяа идчихнэ. Харин гэртээ хийж байгаа нь анх удаа. Сайндаа ч биш. Зул сарын бялуу захиалгаа оройтуулад, 12 сарын 20нд очсон чинь миний захиалах хүсэлтэй Минни, Миккитэй бялууны захиалга дуусчихаж. Тэгэхээр нь өөрөө хийчихэе гэдэг мэргэн санаа төрөөд. 
Жор нь энэ Филадэлфиа гэсэн бяслагны хайрцаг дотроо бэлэн байсан.



Орц:
Филадэлфиа крем чийз 200 гр 
Сахар 60 гр
Өндөг 2 ш
Өтгөрүүлсэн сүү 150 мл
Лемоны шүүс 1 амны халбага
Гурил 25 гр

18 см хэвээр 1 порц гарна. 


Хийх арга:

Крем чийзээ саванд хийгээд дээрэс нь сахараа хийж зөөлөртөл хутгана. 
Өндөг, сүү, лемон, гурилаа нэмж хийгээд нийцтэл хутгана. 
Халаасан зууханд 180 градуст 35 минут болгоно. 
Болохоор нь хэвнээс нь салгаад хөргөгчинд хөргөөнө. 





PS:  Миний хувьд 180 градус өндөр санагдсан, яг түлэх гэж байсан. 165-170 градус тохиромжтой юм шиг. 

---oOo---


Saturday, December 15, 2012

Pork stew

Гахайн жигнэсэн мах / 豚の角煮 / buta no kakuni






























1. Куб хэлбэртэй хэрчсэн гахайн махаа тосгүй хайруулд бүх талаар нь шаргал болтол шарна. 
2. Хайлсан өөх тосыг нь аваад* махаа далдартал бүлээн ус + сакэ + цагаан гаа + япон ногоон сонгино нэмээд = махаа зөөлөртөл бага галаар 2 3 цаг буцалгана. Ус нь багасвал нэмээд явна.
 * - аваад гэдэг нь салфеткаар уулгаж авах, эсвэл асгаад тавгаа угаагаад дахин хэрэглэх гэсэн утгаар.  
3. Сахар, соу соус, мирин нэмээд зөөлөн галаар буцалгана. 

Их өөхтэй ч байсан санаа зоволтгүй, эхлээд шарахад бүх өөх тос нь хайлчихаж байналээ.

Serves 3-4 people

500 gr por belly
100 ml sake
450 ml warm water
2 tbsp sugar
2 tbsp soy 
1 tbsp mirin

Friday, December 14, 2012

Дахиад л гуталлл

Он дуустал гутал авахгүй гэсэн хүн чинь хэдийг ч авчихав. 
F21-ээс гутал бол авч байгаагүй ээ. Хэмжээ нь US size болохоор хэд өмсөхөө мэдэхгүй толгой эргээд кк.  8, 8 1/2, 9 ч байж магадгүй болохоор. 

Дүүрсэн хэрэг, авмаар байсан гуталнаасаа хамгийн томоос нь захичваа. Гэтэл яасан. Таарах битгий хэл ордоггүй ээ. Солиулы ч гэсэн энэнээс том байхгүй. :((( Тохой хөлтэй хөөөн гэж...


Уг нь ийм riding boots-той больё гэж их бодсон юмсан.
:(

Энэ бол чихээд орж байнаа.
Харин гараад алхвал нухаад, бариад байдаг боловуу?
:(

Thursday, December 13, 2012

Santa-гийн ажил


Санта-эмээгийн ажил хийж сүүлийн хэдэн орой баахан дэлгүүр хэсэв. Уг эзэн нь яг тодорхой юм хүсэхгүй юмаа, сайндаа л нөгөө гүнжийн зурагтай амттан гэх юм. Би өөрөө ч яг юу өгөхөө шийдэж чаддаггүй. Өмнөх жилүүдэд дандаа том тоглоомны сэт, амттан өгч байж. 3 нас хүрцэн болохоор тоглоом өгмөөргүй, номноос их юм байхгүй, 2 дугуйт авахлаар ачааны нэмэр юм даа? 
За тэгээд тунаж үлдсэн хэд нь энэ байна. Санта-папа-гаар л эцсийн сонголтыг хийлгэхээс. кк
Franc Franc Mickey хэлбэртэй таваг
Хачирнуудыг нь 2 чихэнд нь хийвэл хөөрхөн юм.
(Хоолны савлалт, үзэмжинд их ач холбогдол өгдөг хүүхэд л дээ над шиг :р) 

Hello Kitty Nurse set
(Ханиад хүрч, эсвэл вакцин хийлгэхээр хүүхдийн эмнэлэг явсаар
байгаад сувилагч болж тоглох дуртай болсон )

Зурдаг дэвсгэр? самбаран дэвсгэр?
Сард хэдэн ч зургийн дэвтэр дуусгадаг юм бүү мэд. Пабло Пикассо шүү дээ.
Энэ арилгаад хэд дахин ч зурж болдог нь зүгээр юм?

Disney аяга. Таглаа нь бас аяга болоод шөлөө хйичихнэ.  

Pop cake set.
Төрсөн өдрөөр нь энийг хийх гэж кэкс нь нялцайгаад, зориулалтын иш байхгүй гулсаад байсан.
Крисмасын бэлэг гэчихээд өөртөө юм авахнуудаа :))
6-аас дээш насныханы зориулалттай, кк



Гуурстай аяга.
Жүүсийг гуурсаар ууж бай гээд хэлчихсэн чинь цай, ус л биш бол гуурс хэрэглэнэ гээд.
Тгээд тэрүүгээрээ тоглоно, гэрээр нэг хазаад хазаад хаячихна.
Өөрөөсөө ийм салдаггүй гуурстай бол амар юмуу? л гэж

Дэлгүүрийн худалдагчын лангуу. Картонон, өөрөөсөө харандаа, стикэртэйгээ.
Байнга надтай хамт дэлгүүр хэссээр байгаад худалдагч болж тоглох дуртай болчихсон. 

Хүмүүс ер нь хүүхдэдээ юу өгдөг юм болоо? Гоё санаа байвал хэлээрэй. 

Wednesday, December 12, 2012

My photo life 2012.12.12


1. Японы амттаны төрөл. Хачин санагддаг байсан, одоо бол дуртай болсоонн.
2. 10 сараас зул сарын баярын гэрэлтүүлэг хаа сайгүй эхэлсэн. Япондоо 3т ордог цэцгийн паркийн гэрэлтүүлэг. 
3. Японы хавар, алтан долоо хоног, эрэгтэй хүүхдийн баяр, амжилтыг бэлэгдсэн загасны туг.... Дэлгэцэн дээр гарч бгаам шиг, хараад л суугаад баймаар.
4. 30 минутанд хийсэн бэнто. :(
5. Энэ савлагаатай кофены амттайгээ. Нэг суурин дээрээ хэдийг ч ууж мэднэ. 

Photo collage: Xmas

#Home Xmas decoration

Handy mist review

Тоникийг маш жижкээн дусал/нано хэлбэрээр цацдаг мист/чийгшүүлэгч. Жижигхэн батерейгаар ажилладаг, танкнд нь хамгийн шингэн хэлбэрийн тоник (light toning water) хийгээд ажиллана. 

Эхнийх нь айБьюти гэнэ үү. Хятадаас импортолсонг онлайнаар авсан нь. 
 1500 иэн= 25000 MNT
Дараагийнх нь Японы MUJI брэнд 
 (Брэндийн нэр нь Unknown гэж орчуулагдана)
 2900 иэн=50000 MNT 
Сайндаа ч 2-ыг авсангүй. Эхлээд хямдханыг нь аваад хэрэглэж үзэв. Дажгүй чийгшүүлээд байх бололтойм. Гэхдээ цүнхэнд удаан явахаар нүх нь амархан бохирдоод, яг хэрэгтэй үедээ хэрэглэх гэхээр гарахгүй!

Дараа нь сайн чанартайг авья гэж бодоод MUJI гэдгийг авсан. Урамтай их цацагддаг юм билээ, сэтгэл ханамж 110%. 30 сек ажиллуулахад болно гэсэн байсан ч  15 сек орчим цацахад л нүүр усалсан юм шиг болж байналээ.  

 Дээрх зурган дээр
1. Гаднаасаа харагдах байдал нь
2. Ажиллаж байгаа нь
3, 4. Аль нь их гарч байгаа нь харагдаж байна уу?

Saturday, December 1, 2012

Хоолны о.н.г.о.д

Хоолны онгодхон маань нүүрээ буруулан дутаан одсоон.
Хэзээ эргэж ирэхийг нь би таашгүй. 


Bento#2

Сүүлд хийсэн цэцэрлэгийн бэнто. Өглөө бас хоцрох гэж байж зургийг нь аваад байгаанмаа. 
Юмаа бэлдээгүй унтсанаас болж, хэвээ олоогүй ам, нүд зэргийг нь сайн хйиж амжаагүй. 
Манай хүүхэд харчаад 何これ?(Энэ одоо юу вээээ?) гэсэн. кк 
Цасан өвгөн хэлбэртэй хийж өгнө гэчихээд, өглөө нь ийм хачин хар юм харуулахаар чинь арга байж уудээ. 
Шинээр лууван дотор чийз хийж сурсан. Нэг хэвээрээ 2ланг нь хэвлээд л дотор нь хийчих юм билээ. 

Docking station

Дуртай дуугаа чанга тавиад, дагаж орилдог байсан маань нэлээд хэдэн жилийн өмнө юм байна. Сүүлийн үед гэртээ, хөршүүдээ ажилдаа явсан араар нь хөгжмөө чангалж сонсмоор санагдаад болдоггүй. (японд орой тэгж сонсвол бусдын амар амгалан алдагдуулна шүүдээ. Нэг бус удаа  манай хүүхэд 11 цагаас хойш Ганнам стайл бүжсэн тул хөршөөсөө захиа авч байсан юм байна.)

Тэгээд өрхийн электрон, цахилгаан барааны шинжээч, мэргэжилтэндээ хандав. Хандаагүй шууд үүрэг өгсөн юм байна. 
- Би хөгжим чангаар сонсож баймаар байна. Надад iDevice-наас гадагшаагаа цацдаг юм хэрэгтэй байнаа. 
- Тэг л дээ. Ав ав. (илт дуртай)
- Зөөж болдог бол зүгээр, 5 дах гэхэд судлаадах. Төсөв нь ...-наас хэтрэхгүйгээр.

philipps fidelio ds8500
iPhone-д зориулсан гэж бичсэн байсан боловч ipad, өмнөх ба одоо үеийн ipodнууд бас таарч байналээ. Өргөн суурьтайг авах гэснээс болж төсөв нь 2 дахин хэтэрсэн. 16000 иэн =270.000 төг (аймаар үнэтэйн бнашдээ О.О)
Дуугаралт маш сайтай, удирдлагатай болохоор дахин дахин гүйж ирэхгүйгээр дуугаа шууд солидог нь таалагдсан. 

Kids My bottle

Японд 1-ээс дээш настай бол бараг хүн болгон өөрийн гэсэн цайны сав/аяга авч явдаг. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд. Өөрийнхөө цайг цүнхэлж явах олон талын ашигтай байдаг: гадуур явж байхад байн байн уух юм авж мөнгөө үрэхгүй, автоматаас хэт хүйтэн цай, ус авч хоолойгоо өвтгөхгүй, ангидаа тоглоомондоо болоод багшаасаа цай нэхэхээ мартаж санах гм. Хүүхдийн хуванцар сав өвөл хэт хөрөөд, зун бүлээн болоод байдаг болохоор халуун хүйтнээ баридаг ийм юм авчлаа.
3 настай хүүхдэд 600 мл том, хүндэднэ гэж бодоод эргэлзээд байсан чинь авсан хүмүүс нь дандаа 3, 4 настай хүүхдэдээ авсан, үнэлгээ нь 4.8 of 5 гэнэ. Ирэхээр нь харсан чинь ерөөсөө том санагдаагүй, өргөн болохоор. 3100 иэн буюу 50.000 гаран төг. Тэгээд энэ савандаа найруулж уух ногоон цай бэлгэнд, авсаныхаа дараа сэтгэгдэлээ бичвэл үнэгүй хүргэж өгнө гэсэн байсан. Мэдээж аваад таалагдсан болохоор нь 5 од. ^^
Хэдэн тоо:
Халуунаараа
75 градусаас дээш бол 6 цаг
45 градусаас дээш бол 24 цаг
Хүйтнээрээ
10 градусаас доош 6 цаг барьна.