Friday, December 27, 2013

Цэцэрлэгийн талаар

Хэлэх юм байнаа.
1. Хувийн цэцэрлэг төлбөр авдаг болохоор хүүхдийг нь өлсгөхгүй гээд хэтэрхий их хоол өгөх юм.  Өглөө 9 цагт гурилан юм иднэ, 12 цагт шөлтэй хоол иднэ, 3 цагт  2р хоол иднэ, 5 цагт дахиад гурилан юм иднэ. Эхний идсэн хоолоо шингээж амжаагүй унтаж босч ирээд дахиад л иднэ. Хэтэрхий их!  Нэг удаагийн порц нь бас их! Хэрэг гараад цайны цагаар очсон чинь манай хүүхдийн гэртээ иддэг хэмжээнээс 3 дахин их порцтой байсан. Үсэрч харайж шингээхгүй, биеийн тамир спорт хийхгүй байж хоол нь хэтэрхий их санагдаад байгаа юм. Японы цэцэрлэгийн хоол өлсөж үхмээр бага юм өгдөг шт. Тэгээд өдөржингөө марафондоод, дасгал тоглоом гээд тувт хөдөлгөөнтэй байна. Багаасаа зөв дадалтай явдаг болоод жингийн илүүдэлтэй хүн бараг байдаггүй биз. Намар дөнгөж ороод эхний 7 хоног хүүхдүүд дуурайж идээд, ихдүүлээд гэдэс нь тувт өвдсөн. Бас үлдээхээсээ айсан гэж байгаа. Хоол үлдэээхэд загнахгүй гэж сайн хэлж өгсөн болохоор одоо барахгүй бол үлдээдэг болсон гэсэн. Манайхан хүүхдийг бондгор хөөрхөн гэж өхөөрдөнө, хоолоор шахна. Би хувьдаа буруу гэж боддог, хүүхдээ хоолоор шахдаггүй, өөрөө цадсан гэвэл 2 халбага ч идсэн ширээнээс буухыг зөвшөөрдөг.  ТВ-гээр жингийн илүүдэлтэй хүүхдүүд фитнэсст явж турж байгаа нь гарах юм. Энэ янзаараа бид нар америкчуудын араас орох нь. Манай хүүхэд ирээд хүн болгонд аймшгийн туранхайгаараа дуудуулаад байсан одоо бол гэдэс хацар нь явж өгчийнаа. :))

2. Хүүхдийнхээ төрсөн өдрийг цэцэрлэг дээр нь ирж тэмдэглэж өгч байгааг огт ойлгохгүй байгаа. Яагаад орой гэртээ тэмдэглэчихгүй, эцэг эх нь байхгүй хойгуур цэцэрлэг дээр нь айлын хүүхдүүдэд янз бүрийн торт, амттан авчирч өгөөд байдаг байнаа???? Манай хүүхэд чихрийн төрлийн юм их идвэл харшилдаг юм. Бусад нь амттан идээд байхад ямар ч хүүхэд хажууд нь идэхгүй хараад байж чадахгүй шүүдээ. Тийм болохоор эцэг эхийнх нь нүднэээс далд найдвартай, найдваргүй бялуу, чихэр шоколад аваачиж өгөхөө болимоор юм. Арга зүйчид нь болиулаач гэж ханддаг байхдаа.

3. Шинэ жилйн баяраар нь хувийн цэцэрлэг бол өөрсдөө бэлэг бэлдээд өгдөг юм байна. Хаа очиж хатуу чихэр шоколадгүй, маршмаллов голдуу, жүүс печень гм шүдэнд хор багатай юмаар бэлэг боосон байсан шүү. 

4. Улсын цэцэрлэг харин төсөвтөө баригдаад тэрүү, угаасаа стандарт нормоороо явдаг юмуу хоол нь хөнгөн шингэн бага байх шиг байсан шүү.

5. Улсын цэцэрлэг ээж аав нь мөнгөө нийлүүлээд бэлгийиг нь бэлддэг гэнэ. Тэгээд манай нөхөр хэдэн ээж аавтай явж авбаа. 2 настай хүүхдүүдэд баахан чипсний төрлийн юм, шоколад авчжээ. Уг нь шүдэнд нь хор багатай юм аваарай гэж захиж явуулсан чинь хүмүүс хүүхдэдээ авч өгдөг юмаа л авах гэж зүтгэцгээгээд, манай нөхөр ятгаад дийлээгүй, ямар сонин юм идэж уулгадаг хүмүүс вээ гэчихсэн ирсэн. Одоо болтол тэр бэлэг нь идэх хүнгүй байж л байна. :((

6. Шинэ жилийн концерт гэж хөөрхөн юм болох юм. Үзэж байгаа эцэг эхчүүд нь бүгд нэг нэг төхөрөмж гаргаж ирж бичлэг хийж, зураг аваад алга ташиж байгаа хүн огт алга. Би ч ялгаагүй л дээ. Зарим цэцэрлэг алга ташдаггүй гээд ээж аавыг нь бичлэг хийлгэдэггүй гэнэ. Ер нь цэцэрлэг нь сайн чанарын бичлэг хийгээд дараа нь хуулбарыг нь өгчихөж байвал зүгээр юм. Хичнээн хоног бэлдсэн дуу бүжгийг нь халуун алга ташилтаар мялаахгүй болохоор гомдоно шүүдээ хөөрхийс. 

Neutrogena cleanser review

Хэн нэг блогчин нь энийг хэрэглэдэг гэж уншиж байсан юм, олж туршиж үзэхсэн гэж бодоод өмнө нь америк захиад олж ирж чадаагүй, энэ удаа Таргэт-ийн сайтыг шүүрдэж байж олоод заавалллл гэж байж захиж авчруулсан. Туршиж үзэх ч завгүй байсаар сар өнгөрчиж. Өчигдөр орой нүүрээ цэвэрлэж үзсэн. Үр дүн нь ГОЁ.

Арьс зөв зөөлөн, гөлгөр болж байна. Гараараа угааснаас 50 дахин илүү сайн цэвэрлэнэ гэж бичсэн байсан. Бас усны хамгаалалттай болохоор шүршүүрт хэрэглэж болно. Зөөлөн цэвэрлэх, гүн цэвэрлэх 2 сонголттой. Гүн гэдэг нь арай хурдан хүчтэй эргэдэг юм билээ. 2 жижиг батерэйгээр ажиллана. Урдаа зангуу шиг юмтай. Тэрэн дээр нь өөрөөсөө дагалдаж ирдэг хөөстэй хөвөнг нь наагаад усанд норгоод нүүрээ угаана. Нүүрээ цэвэрлэх гэж гараараа халтуурдана гэхгүй амар юм, өөрөө сайхан эргэлдээд угаагаад өгчиж бна. Энэ төхөөрөмж нь өөрөө 14$, хайрцагандаа 2 долоо хоног цэвэрлэх хөвөн нь дагалдаж ирнэ. Эсвэл 30 ш-тэй цэнэглэгч хөвөнг нь 6$-оор авч болно. Нийтдээ 20 доллараар нүүр цэвэрлэгчтэй болчлоо. Монголд юм ямар үнэтэй билээ, хямдхан санагдсан. Хөвөн нь бүр дуусчихвал зүгээр нүүр цэвэрлэдэг хөвөнгөө жижигхэн хайчлаад хөөснөөсөө шингээж байгаад наана гэж бодож байгаа. ^^

Thursday, December 26, 2013

My photolife 2013.12.25
























1. Утаанаас холдох гэж Бага тэнгэрийн ам орсон. Сандэй дотор ганцхан газар чарга харагдахаар нь авсан юм. УБ-д ямар нэг юмийг харсан дороо л авахгүй бол дараа гэсэн ойлголт байхгүй хэцүү шүү. Амьдралдаа анх удаа цасан дээр гулгаад бөөн баяр. Японд цас ордог Нийгата, хойшхноо яваад цанын баазад очиж гулгаж болох л доо, нас нь бага байсан болохоор дагуулж яваагүй юм. Халуун савтай цай, халуун савтай буузаа авч явсан болохоор идчээд үргэлжилж хөлөө даартал гулгасан. 

2. УИД Номингийн 5 давхарт чарга төрөл төрлөөрөө ирчжээ. 93-150К төг хооронд байсан. Сандэй-гаас 40,000 төгрөгөөр авсан. Японд хамгийн энгийн чарга 1000 иэн орчим?

3.Силкроудын 2 давхарт байдаг Веранда гэдэг газар жижигхэн хэрнээ тохижилт сайтай суухад аятайхан газар байналээ. Амаа ар дээрээ гартал буу халж хов живтэй хольж идсэн хоол. ^^

4. Шинэ жилээр даашинз өмсөөгүй ээ. Өмсөхгүй удцан чинь төсөөрчиж нэг л сонин санагдаад, өсгийт дээр дондогонож хормой хотоо хамж явах төвөгтэй санагдаад өмд өмсцөөн. 

5. Гэрийн хажуугийн зах дотор Гэр бүлийн дэлгүүрийн борлуулагч биечлэн худалдаа хийж байна. Япон ногоон цай 2 төрөл нь 22,000 төг. Бэлгэнд 4 аягатай, гүцтэй ногоон цайны сэт өгжийн. Бэлгэнд нь болоод авчихсан. Японы ногоон цайгаараа алдартай Шизуока кэнд хийсэн цай байналээ, уугдчих бхөө. 100 иэнийх шиг аяга ч гэсэн худалдаж авсан бол дор хаяж 500 иэн болно шүүдээ. 

6. Энэ бас Австрали оливийн тос гэнэ. 12,000 төгрөгөөр нэгийг авбал сонгино хэрчигч бэлэглэнэ. Хэдэн жилийн өмнө юу ч билээ авахад өгч байсан сонгино хэрчигчийг ээж шохоорхоод ямар амар юм бэ гээд байхаар нь өгчихсөн байсан юм. Эдгээр урамшууллын бараа нь дэлгүүр дээрээ байгаа эсэхийг мэдэхгүй, борлуулагчид нь гадуур явдаг гэж байналээ. Зарим дэлгүүрүүд энийг нь бэлгэнд авчихаад зарж байгаа харагддаг. 

7. Сармисны нухаш, цагаан гааны нухаш. Жил идэх хэрэгцээгээ захиж авчруулсан. Цагаан гааг нь хуушууранд, сармисны нухашыг нь хачиранд хийхэд гоё амттай болдог. Орлуулах гэж үзсэн боловч сармисны ааг нь хамаг амтыг нь дараад байдаг юм билээ. Тэгээд л захиж авчруулсан.

8. Ажил дээр Тайланд силкэн алчуур 50К гэж зараад, тэсэхгүй авчихсан. Уг нь гоё ягаан өнгө, зурган дээр цайвар гарчиж. Ажил дээр зарж байгаа янз бүрийн юмнаас авахгүй гэж хичээдэг ч заримдаа шуналдаа дийлдчээд байх юмаа. 

Wednesday, December 11, 2013

Copy paste


Урд эгнээий 4 нь Uniqlo fall/winter 2012-т орсон загварууд. 
Дараагийн 4-н Монгол моделтэй зураг нь Говь ХК-ийн 2013 оны намар, өвлийн загвараас. 
Тухайн улирлын трэнд, өнгө адилхан нэг л байдаг байлгүй, гэхдээ ингэж адилхан хийнэ гэж ярьсан юмуу?
Энэ хэрээстэй юм шиг куртикийг хаа сайгүй хулхиар нь, эсвэл спорт хувцасны брэндүүд хийсэн байналээ.
Гэхдээ Говь ХК-ийнх ганц загварыг нь биш нилээд хэдэн загварыг нь дуурайцан байна уудаа гэж л хардаад байгаамдаа. 


My photolife 2013.12.10

























1. Мод зардаг хэдэн цэг байдаг юм байна. Соёолж төв, Цэцэг төв, Нарантуул, Номин УИД, Хорооллын гудамж гэсэн. Гадуур хүүхдээ дагуулаад явахад даарах учраас НТ, Хороолол хоёр яваагүй. Соёолж, Цэцэг төв нэг газрын 2 салбар гэнэ. Хямд боловч сонголт сайнгүй юмаа. Тэгээд яалтачгүй УИД орсон. 1.50 см өндөртэй, холимог төрлийн мөчиртэй мөд 119,000 төг гэж байна. Орчин үеийн моднууд өөрөөсөө боргоцой, жимстэй болохоор харахад үзэмжтэй юм. 12 сарын 1 гэхэд аваад гэртээ засчихсан. ^^

2. Ив Роше орж ийм тос авав. Чухам нүүр ам гялалзуулдаг, 2 долоо хоноод арьс гуужаад шинэчлэгдэнэ гэсэн байсан. 35,000 төг орчим байлуу? Миний нүүрэнд Европ зүгийн юм зохидоггүйн энийг түрхсэн чинь жоохон хорсож байналээ. Анх удаа эндээс тос авч үзэж байна. Гэхдээ будган дор суурь болгоход хангалттай юмөө.

3. Замын цагдаагийн хажуудах S outlet-д өвлийн хувцас, timberland гутал ирлээ, хямдарлаа гээд л мессеж ирээд байсын. Би өвөл өмсөх тэр гутлыг хайж байсныг хэлэхүү, давхиад очно биздээ? Анх нээгдээд удаагүй байхдаа жижкээн дэлгүүрт аймаар үнэтэй оффис хувцас зардаг байсан юм. Тэрэн шиг санаад тоож очихгүй байсан чинь ёстой өөр болчиж. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд  гээд төрөлжчихөж. АНУ-аас гайгүй юм оруулж ирдэг болтойм. Сайн үзвэл юм байх шиг байнаа. Хүүхдийн тасгаас нь энэ куртикийг авсан. Хүүхдийн куртик аймаар үнэтэй байна гэж хэлж байсандаа? Эндээс 59,000 төгрөгөөр авсан. Ийм загвар хийцтэй, хямд куртик миний орсон дэлгүүрүүдээр лав байгаагүй.

4. Belle France гэсэн франц хүнс зарим дэлгүүрт байна. Энэ соус элдэв халуун  ногоо байхгүй зөөлөн амттай. Шпагеттинд хийх бэлэн соус олдохгүй байсын, энэ тун дажгүй тохирч байналээ. 2 ширхэг нь 4000-5000 орчим төг.

5. Бурмаа АНУ-аас шинэ жилийн цагаан плааж охиндоо авья гэхээр нь өөө хэрэггүй, тийм цагаан юмаар яадгын, плааж хангалттай байгаа гээд томроод байсан чинь манай охины ангийн охидууд нь бүгд цасан охин болж байгаан гэнээ. Саяхан багш нь хэлээд, амралтын өдрөөр баахан цагаан плааж хайв. Хамгийн ойрхоноор нь Сандэй оров. Хачин хүүхний загвартай, онгорхой цоорхой юмнууд, материал муу байж 50-60 мянга гэнэ. Тэр АНУ-аас нь захидаг байж хайран юм гэж амаа барив. Нэг хайсных хорооллын Аз дэлгүүр оров. Өмнө нь нэг ороход хувцас цөөтэй, яахавдээ л дэлгүүр санагдсан. Сая очсон чинь зөндөө хувцас байна. Цагаан плааж 45,000-115,000 төг хооронд ёстой ёоз ёозоороо байна. Зарим загвар нь 30 хувь хямдарсан гэхээр нь баярлаад шууд ийм торго шиг материалтай плааж авсан. Аймаар чухал, том ажил амжуулсан болохоор happy ^^

6. Кино үйлдвэрийн Торговый дом бас өөрчлөгдөж шинэчлэгджээ. Доторх нь аятайхан болсон байналээ. Хүүхдээ дагуулж очвол зүгээр юм. Ийм Машатай торт хийж зардаг гэнэ. Манай 2 харвал шууд авий, идий эсвэл чи хийж өг гэх байхдаа? Би ер нь хаа орсон, гарсан газраа хүүхэд дагуулж ирвэл хэр тохиромжтой эсэхийг нь байнга харж явдаг рефлекстэй болчжээ, бас хангалттай зогсоолтой эсэхийг нь давхар хардаг. О.О

Эсгий табчик

Гадныхан фэлтээр ийм хөөрхөн табчик/таавчик хийдэг юм байна. Эсгий л гэсэн үг лдээ. 
Манайхан технологи, боловсруулалтаа сайжруулбал энэ зэргийг хийнэ дээ? 
Байдаг бол гэр бүлийнхнийхээ тоогоор худалдаж авах юмсан. 





































http://www.etsy.com/shop/SimplicityOfFelt?ref=l2-shopheader-name

Saturday, December 7, 2013

Сүүлд


зөндөө үс үсгийн алдаатай биччихжээ. Та нар минь ойлгоод уншаад байна уу?
Блогоо апдэйт хийж амжихгүй санд мэнд бичээд байхаар бөөн алдааа болчих юм. Бас хүмүүсийн асуусан зарим жорыг оруулж өгөх юмсаан, бодохоос цаашгүй. Удахгүй оруулж өгнөө.
Олон бичлэг бичиж чадахгүй фотолайфаар бөөндөж байгааг минь ойлгоорой. ^^

My photolife 2013.12.07


1. Намар цэцэрлэгийнх нь нээлттэй өдөрлөг болсон. Өдрийн хоолны дараа шүдээ угаахгүй унтаад, босоод шүдээ угаадаг шдээ мама, гэж хэлээд би нь шоконд оров. Санал гомдол гэдэг дээр нь хоол идээд шүдээ угааж унтуулж байя гэж бичсэн. 7 хоновуу үгүй юу хоол идчээд шүдээ угааж байгаа гэж байна. Юун сүрхий хурдан хэрэгжүүлдэг юм овоо доо гэж бодов. Гэтэл саяханаас багш хоол ирж байхад шүд угаалгадаг. Идчээд би шууд унтаад байгаа гэж хэлж ирэхийн. Шүд нь шарлаад, өнгөртөх маягтай болоод байгаа. Нэг өдөр очиж хоолны дараа угаалгаачээ гэж гомдоллохоос. Хувийнх болохоор үг сонсохдоо харин сайн юм билээ. 

2. Өөрсдөө бүх гурилан төрлийн юмаа хийдэг гэнэ. Зарим цэцэрлэг Талх чихэр, Өгөөжөөс авдаг гэж байсан. Бараг 20 шахам төрлийн боов, печень хийдэг юм байна. Салатнууд нь амттай, даанч манай хүүхэд майнозтай юм иддэггүй болохоор салатыг нь иддэггүй гэсэн. Уух юмны хувьд 5 өдөр 5 өөр төрөл, чацаргана, нэрс, ааруулны ундаа, ээзгийний ундаа өөр юу билээ? Ээзгий, ааруулны ундаа 2 нь надад гоё санагдсан. Буцалсан усанд дэвтээгээд, чихэр хийгээд болчихдог амархан, амттай ундаа байналээ. 

3. Самаританс пүрс гэдэг шашны байгууллагын Крисмас бэлгийг авах "хувь" тохиогоод кк. Олон орны хүмүүс бэлдээд нас, хүйсээр нь ангилаад хайрцаглаад явуулдаг гэнэ. Дотроос нь ердөө 4-5 ширхэг чихэр л гарсан. Буурай орнууд руу явуулдаг гэдэг утгаараа дотор нь оо, сойз саван алчуур, оймс гм зүйлс заавал байх юм. Томынх нь бэлэг 3 янзын харандаа, 3 янзын дэвтэр гм бүтээлч бэлэг гарсан. Бүр зураг зурах дуртайг нь мэдсэн юм шиг. Багынхаас нь бүр мэдсэн юм шиг япон дууны ном гарсан. ^^

4. Котлетны махан дотроо хайлдаг чийз зүсэж хийгээд, махаа сайтар хэлбэржүүлж байгаад шарна. Болсон хойноо зүсэхээр чийз нь урсаж гарж ирдэг. Японы хоолны газруудад ийм хоол аймаар түгээмэл байдаг тээ, би гэхдээ гоё харагддаггүй болохоор тоож авч иддэггүй байсан. Гэртээ хийж үзсэн юм, зургийг нь авахаа мартаад идчихжээ. Махаа сайн барьцалдуулахын тулд талхны нунтаг, цардуул хийх хэрэгтэй. Бас сайтар битүүлэхгүй бол шарахад мах нь агшаад чийз нь гоожчихно шүү. Энд хийсэн нь гауда (gouda) чийз. 

5. Хоолны янз бүрийн дэглэмүүд дээр тухайлбал япон дэглэм дээр өглөө хатаасан хар талх иднэ гэж байдагдаа? Японд хүнсний дэлгүүрэс лав олоогүй, тэгсэн Номинд 2600 төг гээд байдын байна. Герман хэл дээр болохоор юу гэж байгааг нь сайн мэддэггүй ээ, англитай төстэй натурал гэсэн бичгийг нь харж байгаад авцан. О.о

6. Жуковын Гэр бүлийн дэлгүүрийг мэднэ биздээ? Солонгос голцуу юм зардаг, гадуур зардаг Солонгос хүнс ихэнх нь тэр дэлгүүртээ арай хямд байдаг. Би ойрхон байхдаа байнга орох дуртай байсан, одоо хол ч гэсэн хааяа зорьж очдог. Энэ болохоор сорочикон цамцны захны хирийг арилгадаг. Бас пүүз ч болно. Сорочик өмсөж гараад өдөртөө хав хар захтай болчихоод байх юм энэ агаарын бохирдлоос болж. Өмнө нь зах нь муухай болно гэж бодоод гараар угааж хирэнд нь зуурдаг байсан, дараа нь угаалгын машинд хийгээд эргүүлчихдэг болсон. Материал нь амархан муудах гээд байхаар нь хими цэвэрлэгээнд өгч үзсэн. Одоо бол энийг цацаж байгаад угаалгын машины зөөлөн гэдгээр нь угаачиж байгаа. Манай аав байнга сорочик өмсдөг, тэрийг нь ээж энүүгээр угаагаад сайныг нь гайхаад байналээ. Би 2-3 удаа хэрэглэж байна. Нөхөр нь байнга сорочик өмсдөг бол заавал аваарай. Шүршдэг нь 4000 төг. Түрхдэг нь 2000 төг гэж байсан. 



PS: Миний энэ бичлэгүүд дандаа энд тэнд ийм тйим юм зарж байна, авбал зүгээр гэсэн юм болоод байхын кк. Би хувийнхаа эсвэл найз нөхдийнхөө барааг рекламдаад байна гэж та нар харддаг уу? ккк. Огт тийм биш шүү. Зүгээр хэрэглэж үзээд таалагдсан юмаа л хүмүүст санал болгож байгаа нь энэ. УБ-ас юм олж авна гэдэг чинь бэрх шүүдээ. Захиалгатай юмыг бол харин шууд хэлж байгаад  аваарай ээ гээд рекламднаа. ^^

Saturday, November 30, 2013

My photolife 2013.11.30

























1. Манай бага атаархуу болоод байнаа. Ижилхэн, ойрхон болохоор тэр юмуу эсвэл миний ген давамгайлцын боловуу ккк. 2т үлдэнэ, ээлжилнэ гэсэн ойлголт байхгүй ана мана л үзэлцээд байх юм. 
2. Жоор жоор кк. Ямар ч байсан нэг жилдээ түрхэх юмтайгаа. 
3. Энэ дажгүй газтай рашаан шд. Гадуур 1800-2300 төг гэж байсан. Берлин бургерийн хажууд бөөний төвдөө 1000 төг гэдэг. 
4. Энэ тараг ёстой жинхэнэ ориг элгэн тараг байналээ. Дотроо алим хөшиглөөд хийчихсэн, бас өглөөний цай (сериэл, мюсли)-тай. Ажилдаа цайгаа уухгүй оччихоод авч идэхэд их зүгээр. 
5. Шашлык хаусын плов шорлог захиж идэж үзсэн. 15 хороолол Жуковоос хүргэдэг. Шорлог бол гоё амттай, харин плов жоохон тостойдуу. Бүх юманд нь хачир болох будаа, салат дагалдана. Борщ шөл үнэгүй ирнэ. 18 000 орчимд нэг шорлог, нэг плов хачирнуудтай ирнэ. Тун дажгүй. 
6. Японы оо шиг шахдаг савтай  молоко идсээр байгаа муу зан сурчиж. Оросын лаазтай молоког онгойлгох гэж зовно, савнаас нь сорж иднэ гэх мэт хэцүүдэлтэй. Скай орж кетчуп хийдэг сав аваад дотор нь юүлэв. Идэхэд цэвэрхэн, амархан болсон нь.

Сүүлд хийсэн худалдаа

























1. Монголд южж-г (УЖЖ гэчихсэн бсныгаа сая харж заслаа^^) 11 сар хүртэл өмсөөд тэрнээс цааш бол осгох шинжтэй. Хүүхдийн хөнгөн гутал хайсан олигтой юм олддоггүй, дандаа зузаан хүнд, арьсан гм гуталнууд байналээ. Тэгсэн харин УИД Номингийн үүдэнд хорооллын ямар ч гэлээ дэлгүүрийнхэн ирж бараагаа зардаг юм байна. Тэндээс хүүхдийн гутал 35 000 төгрөгөөр олж авсан. Ийм гутал 50, 60-аас эхэлдэг юм билээ. Солонгос, чанарын хувьд, материалын хувьд сайн, лав хальтирч унахааргүй, гол нь гүйж явдаг хүүхдэд маань тохирсон хөнгөн юм. Хямдхан гутал олж авсандаа олзуурхав. 
2. Хүүхдийн өвлийн куртик, гутал олж авах нь 11 сарын гол тулгамдсан асуудал байлаа, кк. Энэ бас УИД Номингоос авсан Coccodrillo гэдэг куртик. Яагаад ч юм хятад, гонконг хавьцаанаас ирсэн байх гэж бодсон чинь Польш гэсэн. Үнэн худлыг мэдэхгүй юм. Гол таалагдсан юм нь хийц эсгүүр сайтай, хүүхдийн биед сайн суудаг. Бас өөрөөсөө бээлийтэй, малгай нь хүрээгээрээ резинтэй болохоор тайлагдаад байхгүй их зүгээр. Ганц сул тал нь нимгэн байж магад. 98К гэхээр нь шууд авчихсан. Уг нь бол аймаар үнэтэй санагдаад байгаан. Өмнө нь хүүхдийн куртик хайж явсан чинь Сандэйд юу ч байхгүй, Нар, Азын куртикууд нь 100-150К. Тэгчээд өмсөхөөр бие нь таараад, ханцуй нь урт гэх мэт хаанахын ямар хүүхдийн биед тааруулж хийсэн юм гэмээр эд байсан. O_o
3. Бурмаа Нарита дээр онгоц солихын хооронд хүүхдүүдийнхээ идэх дуртай байсан окаши, бас баахан 100 хэдэн иэний сойз авчжээ. Ойрын жил хагастаа сойзны асуудалгүй. 
4. Америкаас өөртөө авсан ус нь гэнээ. Худалдагч нь санал болгосон, чухам алдартай брэнд юм гэсэн кака. Би лав дуулаачгүй юм байна. Лакостэ эд нар шиг нэхх муухай үнэртэй. Угаасаа ямар нэг юмийг анх удаа өөрөө бие даан авч байгаа тохиолдолд дандаа бүтэлгүйтдэг хүн л дээ. 30 гарцан хүний түрхэх ус биш, учраа олоогүй үсээ гельдээд явдаг хүүхдийн ус гээд баахан муулчихсан чинь сэтгэлээр унаад шууд оюутан дүүдээ өгнө түрхэхгүй гэсэн ккк. Сонгох усны нэрийг нь хэлж өгөөд явуулж байхад, - Тэр чинь аймаар үнэтэй юм байналээшт, тэгээд аваагүй гэж үү. Харамч хүн 2 дахин төлнө гэж энэ шүү дээ хүүхдүүд минь.
5. Энэ болбаас миний захиас байна. VS олон жилийн өмнө Very sexy Hot гэж ягаан шилтэй ус хийдэг байсан. Сүүлд хийгдэхээ больчихсон, нэр нь аймаар болохоос үнэр нь зөөлөн гоё ус. Тэрэнтэй төстэй зөөлөндүү үнэртэй. 
6. Эхний пүүзээ 45$-оор аваад 2 дахийг нь 50%OFF урамшууллаар авсан гуталнууд. Яасан сайхан хямд бараатай газарав тэр Амэрих гээш нь. ^^

Friday, November 15, 2013

My photolife 2013.11.14
























1. Номингийн хүүхдийн тасагт ийм аймаар царайтай, айж цочмоор манекен байналээ. :)))
2. 15-р хорооллын Эвэридэй дэлгүүрийн 2 давхрын хүүхдийн тоглоомын төв. 1 цаг нь 5000 төгрөг гэсэн байхаа, аягүй хямд! Өмнө нь тоглосон газрууд 11000 төгрөгөөс эхэлж байсан санах юм? Жижигхэндүү боловч хүүхэд хангалттай үсэрч харайж болохоор, гэм нь орж байгаа хүмүүсийг оймстой нь биш тавчик өгдөг юм байна. Манайхан болсон хойно хүүхэд тоглодог дээр нь тавчиктай явна, 00 руу бас явна гм шалыг нь бохирдуулаад байсан. 
3. Мах зүсэгчээр хэрчсэн үхрийн мах. Энийг тайлбарлах гэж дахиад л нөгөө хүмүүсийн дургүй хүргэсэн Японтой харьцуулах гээд байналдаа. Тэнд чинь хөлдүү мах цавчина, махаа гэсгээнэ гэж байхгүй хэлбэр бүрээр хэрчээд савласан байдагдаа. Цаг зав хэмнэнэ, хоолны өнгө үзэмж, амтанд ч нөлөөтэй. Зарим мах машинддаг, гахайн мах зардаг газруудад зүсэгч байнаа. Кг махыг 500 төгрөгөөр зүсүүлж байгаа. Авчраад уутлаад хөлдөөчихнө, дараа нь шууд шарах, шөлөнд хийх гм альнд ч тохиромжтой. Ялангуяа манай ээжид их таалагдсан, хөгшрөөд шүд муудаж байхад энэ чинь яасан амар зөөлөн юмбээ гэсэн шүү. Тэгсэн чинь сүүлдээ гахайны махаа л зүснэ, малын мах зүсэхгүй гэсэн, уг нь идшээ аваад бүгдийг зүсүүлчихэе гэсэн бүтэхгүй нь. Ийм үйлчилгээ надад үнэхээр хэрэгтэй байнаа. 
4. Энэ OKF гэсэн кофе ёстой балиар амттай, ямар ч кофены үнэр байхгүй, нуууууль чихэр. 
5. Энэ будгыг авчирснаа таг мартсан байналээ. Өөрөө будахаар үсний өнгөн хэсэг л будагдаад байдаг болохоор нь үсчинд ороод будуулсан чинь буруудсаан. Угаасаа гэрийн нөхцөлд гараараа будах зориулалттай хөөсөрдөг будгыг үсчинд багсаар будуулаад юу ч биш болсон. : ((
6. Печены саванд нэрсний үрэл, чацарганы үрэл, аньсны үрэл, витамин С аваад холиод хийчихсэн. Гашуун гээд дургүйцээд идэхгүй байсан хүүхдүүд уралдаад идэж байгаа кк. 

Unique design


Энэ аягаа халуун цай хийчихээд онгойлгож чадахгүй эргүүлж байхдаа гаднах нь салдагийг мэдсэн. Старбаксын зарим аяганууд гадарыг нь сольж болохоор байдаг даа тэрэн шиг.
Сакура цэцэглэдэг үе өнгөрчихсөн юм чинь гаднах "дээл"-ийг нь сольчихлоо.

Хүүхдийнхээ зурсан зургыг хэмжээгээр нь хайчлаад дотор нь хийгээд эргэдээд болоо! 
Ингээд дэлхий дээрх цорын ганц аяга кансэй дэсү. ^^

Ийм аяга барьцан явжгаа хүүхэн чинь би шүү кака.

Wednesday, October 16, 2013

My photolife 2013.10.17

1. Борооны өмнө. Хэд хоногийн өмнө нэээг их бороо ороогүй юу тэр өдөр авсан зураг.

2. Зөгийн бал хүүхдийн ханилга дарахад сиропноос илүү үр дүнтэй байдаг гэхлээр нь ийм жижкээн шилтэй зөгийн бал авсан. Том савлагаатай юмийг үзэн яддаг болохоор герман хэл мэдэхгүй ч гэсэн авчихсан. 

3. ФБ дээр Эерэг хоолтон гээд хоол хүргэдэг газар байна. Үнэ нь хямд санагдсан. Пицца, хятад солонгос бүх төрлийн шахуу хоол хүргэдэг. Амралтын өдөр залхуураад захиалж идэж үзсэн, хүмүүсийн бичсэн шиг very delicious бол биш, амнаас уначихмаар муухай ч биш. Надад бол яахав дээ л санагдсан. Хаа очиж тахиагаа давсаар амтлаагүй байналээ. Номадсийн Хаан гэрийн хоолны амтлагч, амт оруулсан нь таалагддаггүй, давслаг сонин санагдаад байдаг юм, тиймэрхүү л амттайн билээ. 

4. Шинэ сонголт (13т байдаг хуучин Костко) гэдэг дэлгүүрийн бараа тун дажгүй сонголт сайтай юм. Энэ орыг аваагүй л дээ. Гэхдээ хүүхдийн ор сонирхож явсан юм. Японоос 5 мангаар ор авчраагүй дээ харамсаад байсан чинь тйим үнээр эндээс өнгө зүс нь хөөрхөн юм авчихаар юм байналээ. Чанарыг нь харин мэдэхгүй юм. Мишээл их лангуутай хэрнээ хоорондоо төстэй, сонголт муутай. Харин эдний буйдан, хүүхдийн орнууд нь ёстой их таалагдсан. 

5. Выставк ороод оо. Тэгсэн чинь шаал өөр болчжээ. 2 давхар, урсдаг шаттай болчиж. Хуучин шигээ шамбааралдсан, агааргүй лангуунууд байгаа гэж бодоод байсан чинь аятайхан болжээ. Гуталны лангуу л их байх шиг харагдсан шүү. 

6. Би шийгуаг ингэж халбагадаж идэх дуртай. Тэгсэн чинь Бурмаа ингэж идвэл амтгүй болдын, зүсэж ид гээд байхын?? Амтгүй болох ямар ч үндэслэл байхгүй биздээ, яаж ч бодсон?

My photolife 2013.10.16

1. Шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт орж хэрэгтэй зөвлөгөө авсан. Фтор түрхээгүй бараг жил болсон, ирээд монгол, орос чихэр жимс гээд шүдэнд халтай юм их идсэн болохоор Энэрэлдэнт оров. Надаар шүдээ угаалгахгүй зугтаад, эсвэл сойзоо зуучихаад байдаг хүүхэд эмчийн өмнө аймаар томоотой угаалгаж байна. Дэлгүүрээс 3500  төгрөгөөр aquafresh ч билүү тйим сойз авахаар үс нь дороо сэгсийчих юм. Эдний сойзнууд япон болохоор жижиг үстэй эвтэйхэн байдаг юм. Хүүхдэдээ, өөртөө ч эндээс сойз авбал тун зүгээр шүү. 
Хүүхдийн араа хоорондыг ч бас шүд чигчлэгч утас, чигчлүүрээр (хуванцар урд талдаа утастай юм байдаг даа) цэвэрлэж байх хэрэгтэй гэнээ. Хоёр шүд хоорондоо наалдсан хэсгээрээ цоорох магадлал өндөр гэнэ. Бас хатуу мах, алим, ааруул сайн идүүл гэнэ. Тэгвэл эрүүний яс томроод ясан шүд том сайхан ургана. Жижиг эрүүн дээр чихэлдсэн муруй сарий шүд ургадаг гэнээ. 
Би махыг ялз чанагчинд болгож өгдөг, алимыг хиам шиг зүсэж өгдөг, ааруулнаас хамгийн зөөлнийг өгдөг байсан чинь ёстой буруу байжээ. 

2. 13 хороололд Наран кидс гэж дэлгүүр байдаг юм байна. Сая л мэдлээ. Тоглоом нь цөөн сонголттой боловч энэнээс өөр том тоглоомын дэлгүүр мэдэхгүй болохоор боломжын санагдсан. Дотроо легоны тасагтаа ширээтэй юм билээ. Барби, лего, диснэйгийн ганц нэг тоглоомууд, бас Фокс гэсэн брэндийн хүүхдийн хувцас байсан боловч дандаа зуных. Хүүхдэд тоглоом бэлэглэх бол эндээс аваарай, арай чанартай барби, тоглоомнуудтай харагдсан шүү. 

3. Наран кидсээс авсан модон тоглоом. Crepe хийж иддэг тоглоом гэх юмуудаа? Пицца, бургер, ногоо жимс гээд төрөл бүрээрээ байсан. 

4. 4 настны зураг улам сайжирч байна. Энэ хүүхдийн амны хажууд баахан нот зуржээ. Дуулж байгаа дуу нь амнаас нь гарч байгаа гэжийншүү. 

5. Бөхийн өргөөнөөс 13 руу урууддаг туслах замд солонгос хүнс бараа зардаг Кореа бэлл март гэдэг жижигхэн дэлгүүр нээж илрүүлэв. Pocari Sweet солонгосд хийсэн нь 3900 төг, чипснүүд нь Хоум плазаг бодвол хямд, бас бус зөндөө юм байсаан. Энэ зайрмаг 6900 төг. Хөлдөөгчинд хийсэн ч гэсэн тас хөлддөггүй, амт нь дажгүй. Би орос, монгол гм зайрмаг идэхээр шууд бие загатнаад, харшил өгөөд байдаг юм. Энэ харин гайгүй байна. Өөр зөндөө юм авдаг юмуу гэж бодоод юм асуусан чинь кассчин нь -Наад лангуун дээрх чинь л байна. гм сонин яриад байхаар нь шөл, гоймон гээд нэг ирснийх нилээд юм авчихая гэсэн сонирхол маань байхгүй болцөөн. 

6. Энэ 990 иэний гутал шт кк. Үдээстэй болохоор өмсөж тайлахад үнэн төвөгтэй ээ, орж ирээд шууд тайлаад шидчихдэг гутал өмссөөр байгаад үдээстэй, цахилгаантай гм гутал өмсөх гэж үүдэнд түнтэгнэж өгөх юм. Тэгээд түрийг нь ингээд доош нь нугалж үзлээ, углаж, тайлахад амар юм. ^^

My photlife 2013.09.16


1. Говь-Алтайн тэмээ. Сумын нэрийг нь мартсан байна. Замд авсан зурагнууддаа аймаг, сум, байршлын нэрийг нь тухай бүрт нь тэмдэглээд явж баймаар юм билээ шүү.
2. Манай нөхрийн сэлж өссөн гол харагдаж байна. кк
3. Ховдын зах дээр боргоцой 1 ширхэг нь 300 төг гэж байсан. Авчраад бүгдийг ганцаараа цөмөөск.
4. Чацарганы талбай дээрээс чацаргана түүж идэж үзэв. Манай хадам ээж тарьдаг юм. Би чацарганыг гашуун гээд идэх дургүй, тэгсэн чинь модондоо байгаа чацаргана ерөөсөө ч гашуун биш юм. Бут болгон өөр өөр амттай. Бяцлахгүй түүж идэхэд техник хэрэгтэйн байналээ.
5. Ховдын Зэрэг сум. Хамт явж байсан Энхээ эгч хуурай ахынхаараа орох хооронд урд уулынх нь зургийг авсын.
6. Өвөрхангай аймгийн цаана хээр талд ийм морьны хөшөө, суварга босгосон байналээ. Дандаа улсад түрүүлсэн домогт хүлгүүд юм байхаа.

Thursday, September 26, 2013

My photolife 2013.09.26 III

1. New balance пүүз. Эгчийн хишиг гэж дандаа чанартай пүүзнүүд дүүд. Хөл нь ямар ч хурдан томордог байсын, хагас жилд нэг пүүз авна. Гүйж харайдаг болохоор дандаа Asics, New balance, Reebok авна. Цэвэрхэн газар болохоор муухай болохгүй, урагдахгүй юм. Одоо дүү нь өмссөн ч цааш нь харуулахгүй нь. Ийм багадсан хувцсуудыг нь яадаг юм байгаан. Хүүхдэдээ чанартай, брэнд хувцас авч өгөх нэг бодлын хэрэггүй юм. Урагдаж, цоорохоо үзэхгүй, над шиг новшинд дургүй хүн бол амархан урагдаад, элэгдээд дуусдаг юм байвал зүгээр юм. Ах дүү нарынх дандаа хүү гараад байх юмаа. Манай охидын хувцсыг авах охин мөд гарахнуу гүү юу.

2. Туулай жилтэй охинд маань туулайн марк өгсөн байсан. Улсын, хувийн цэцэрлэгийн нээлт давхцаад аавыг нь явуулсан чинь нэг охиндоо морины марктай шүүгээ сонгуулцан байгаа юмдаа. Хажуугаар нь цэцэг, эрвээхэй байхад чинь. Одоо солихоосоо өнгөрсөн, морь хэвээрээ. 

3. Гэртээ табчик өмсөхөөсөө залхуураад ийм оймс шиг табчик өмсөж байгаа. Хүүхдийн жижкэнийг олж авах юмсан. Манай бага татами дээр хөл нүцгэн гүйгээд сурцан болохоор юун табчик байтугай оймс ч өмсөхгүй юм. Паркетан шалны хүйтнийг ээ. Юм нэхэж чаддаг бол Тэмээчин бүсгүйн заагаад байсан улавчыг нэхээд өмсүүлчмээр байдаг. 10 жилийн хөдөлмөрийн хичээл дээрээ хүүхдүүд юмаа нэхэж байхад манай найз охин бид 2 барби авчирч тоголдог байсны үр дүн л дээ. Тэдний ээж, манай ээж 2 уран гэж жигтэйхэн, маргааш дүн гарна оймс нэхэж ир гэсэн гээд оройдоо нэхүүлж авч яваад онц гардаг байлаа кк.

4. Зураг нь илүү амьдралтай болоод байгаа, бас зураг зурахаасаа илүү үсэг бичдэг болоод байгаа. Ийм ийм, ингэж ингэж бичсэн байгаан гээд өөрөө уншиж өгнөө. Ямар сайндаа элементийн дэвтэр авч өгөөд дүрс зуруулсан чинь аймаар дуртай, орой ирээд хичээлээ хийеээ гэнэ. Сургуульд орохоосоо өмнө хамаг юмаа сурах нь муу гэсэн, үеийнхнээсээ илүү гараад хичээхгүй болчихдог гэнээ. Цагаан толгой авсан байсныгаа заахгүй байгаа. Цаг нь болохоор бусад хүүхэд шиг сурна биз, одоо тоглож байхад л хангалттай гэж бодооод. 

5, 6. УБ-ын манайхаас бусад бүх айл хөлдөөгчтэй юм шиг байналээшт. Намар болоод монгол ногоонууд гараад сайхан байнөө. Өвөл олдохгүй нь тодорхой тул баахан нарийн ногоо аваад хөлдөөж байгаа. Ядаж 12-1 сар хүртэл идчих байх. 

My photolife 2013.09.26 II






























1. Дуртай Т-страп сандаал маань. Энэ зун даараад бараг өмсөөгүй ээ. 2-3 удаа л өмссөн. Хүүхдүүд бол бүр ч сандаал өмсөөгүй, дан пүүзтэй зуссан. Зуны хувцсууд нь нимгэдээд байсан кк. Ер нь сэрүүвтэр үед өмсөх хувцас л их цуглуулмаар юм билээ.
2. Францын ийм нэртэй уудаг ус байдаг даа. Энэ үсний лак шиг том савтай нүүр чийгшүүлэгч ус нь. Найрлага: уснаас гадна Mg, Na, K, pH гм миний мэдэхгүй зөндөө химийн элемент шиг найрлагууд байна. :)) 500 иэн гэж байсан. Зөндөө удаан хэрэглэх юм шиг байнөө.
3. Ховдын шийгуа, Сэлэнгийн шийгуа хоёрын ялгаа. Скай дээрх ногооны захаас Сэлэнгийн Шаамарын шийгуа 2500 төг гээд хямд байхар нь авсан чинь түүхий юм шиг амт юу ч байхгүй цагаан юм байхаар нь хаячихсан. Хажууд нь Ховдын шийгуа чихэрлэг, улаан, амттай. Нэг Ховдын шийгуа идээд үзцэн болохоор хятад шийгуа үнэгүй өгье гэсэн ч идэхээ байхчихдаг юм билээ. Гадуур зарж байгаа жижкэн ногоон Ховдын шийгуа мөн эсэхт би асар сэжиглэнгүй хандаж байгаа кк. Энийг хүн өгсөн, бас өөрсдөө Ховдоос авчруулсан юм.
4. Косткогоос 1500 иэн буюу 24,000 орчим төгрөгөөр 8 ширхэг Диснэйгийн үлгэртэй, үлгэрээ уншиж өгдөг ipad шиг төхөөрөмжтэй номын сэт авсан байсан нь одоо аминд орж байна. Монголд хүүхдийн ном үнэтэй байналээ, гэхдээ нэг үеээ бодвол хэвлэлт сайжирсан байна билээ. Манай охин номын дэлгүүр орж тоглонгоо ном үзэх дуртай байсан, Интерномд хүүхдийн тйим тасаг байдаг бол дагуулж явах юмсан.
5. Дуртай бууцайны хачир.
6. Баримлын шавраар хийсэн цох хорхой (粘土で作った天道虫).

My photolife 2013.09.26 I

お久しぶり ^^

Компьютерээ асаахгүй хэдэн сар болчивоо, баахан апдэйт хийгээд уншиж дуусдаггүй...
Блог, фийдли эднар бүр мартагдсан байна ккк
Улаанбаатарын зураг.































1. Бороо орохын өмнөх хот
2. Богд уул. Зайсан бол байшин шаваад бараг харагдахаа байсан байналээ. 
3. Нарны замын уулзвар байнга зам түгжрэлтэй. Нарантуул зах нүүчихвэл сайхан болох гээд байдаг.
4. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү байнга явж хүүхдүүдээ салхилуулдаг хэвээрээ. Фонтан дээр нь солонго татсан байсан. 


Mac n cheese




Macaroni and cheese. Америкт байдаг хүмүүс утгаар нь хийж иддэг байх. Би энийг Food network Asia сувгаас сурсан юм. Хоолны хачирт будааны оронд хааяа хэрэглэвэл зүгээр юм билээ. 

Орц: 

2 амны халбага масло
2 амны халбага гурил
2 аяга сүү / 200 ml
Бяслаг 200 гр /melted cheese or shredded cheddar etc
Хүсвэл перец
Гоймон 200 гр



Friday, August 2, 2013

Гранд плаза


гэдэг дэлгүүр хэсэв. Доторх нь тун дажгүй юмаа, орчин нь цэвэрхэн. Японы дэпатоонуудыг гүйцэхгүй ч гэсэн аятайхан юм. Гэм нь нойлдоо памперс сольдог тавцан байхгүй. Хүмүүс хүүхдээ дагуулж хэсдэггүй? эсвэл хүүхэд нь памперс хэрэглэдэггүй? эсвэл гарч машиндаа сольдог байх??
Дотроо тун дажгүй тоглоомын газартай. 3 цаг нь 11 000 төг. Залхуугаа хүрээд, өөрсдөө одоо больёоо, явья гэтэл тоголсон. 
Мэдээж нэгдсэн информэшн гэж байхгүй тул хүүхдийн тэрэг түрээс гэж байхгүй. Зүгээр зарим нэг лангуу нь хүүхдийн тэрэг түрээслүүлж мөнгө олдог юм байна. ^^
Монос чинь зөндөө гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг болжээ. Энэ эрэгтэй нүүрний ком гэсэн. Сав, баглаа боодлыг лаг хийдэг болсон байна. Юм үзээгүй хүн шиг пөөх энийг Монголдоо хийсэн юмуу гэж ангайж байгаад л гарч ирэв. 

Хувцас зардаг лангуунууд нь ихэнх нь европ, америк, японоос ганц нэгээр нь зөөж, оруулж ирсэн хувцас зардаг юм байна. Мэдээж өнгө, размерийн сонголт байхгүй, ганц нэг ширхэг. Япон юм зардаг зөндөө лангуу байна. Японд байдаг аль хямд болгоныг нь л авчирсан бололтой. Гэхдээ чанаргүй юм авснаас Япондоо хямд ч энд үнэтэй байгаа юм авсан нь амар юм. Нээрээ манай хүүхдүүдийн өмсдөг, өмсөж байгаа адилхан хувцаснууд байналээ, хихи би үнийг нь асуугаад шоконд орсон шигээ хэсэх шив дээ. 
Ерөнхийдөө таалагдсан шүү энэ дэлгүүр. 

My photolife 2013.08.02
























Гүлдийгээд алга болж болж ирэв. кк

1. Меркуригээс ийм мелон авсан.  Юм болгоныг л Монголд тарьсан гэх юм, сүүлдээ эргэлзээд байгаа. Үнэн бол ямар аятайхан бэ. Болц нь болоогүй байсан уу хатуудуу байсан, гэхдээ доторх нь шаргал, чихэрлэг амттай гоё байсан.
2. Талхаа зүсэхээсээ залхуураад энэ зүссэн талхыг авдаг юм. Тэгсэн чинь дотор нь ийм бөөн бөөн гурил яваад байхын? Нэг бол зуурмагны бөөн гурил, эсвэл нөгөө хугацаа нь дууссан талхаа шинэ зуурмагтаа хольдог гэдэг нь үнэн болж таарах нь. 
3. Монбэйкириг л гайгүй торт хийдэг байх гэж бодоод төрсөн өдрийн торт авсан чинь жимс нь хорчийгоод хатчихсан, тэгсэн хэрнээ өнөөдөр хийсэн торт гээд байгаан. Дээдэх жимс нь байхгүй бол бараг цэвэрхэн юм билээ. 
4. Монголын бохир агаар, чанаргүй хүнснээс болоод нүүр барзайгаад байнааа. Манай хүүхэд бас харшилаад байна. Сереалнаас л бололтой. Ямар ч үнэтэйг аваад нэмэргүй юм, угаасаа л манайд муунууд нь орж ирдэг болтойм. Идэх юмны чанарыг танихад лаг амархан шт. Би угаасаа чанар муутай сахар, сахарын найрлагатай юм идэхээр шууд бие загатнаад бэржийгээд ирдэгийн. Тэгэхээр нь муу юм байна гээд хүүхдэдээ өгдөггүй. Тэгээд ямар сайндаа нөгөө арьсаа гөлгөр болгодог дринкээ найруулж байгаа нь. Найрлагуудаа японоос авчирсан байсан юм. Монголоос шар буурцгийн нунтаг л олдохгүй байх, бусад нь хайвал олдох шинжтэй. 
5. Их дэлгүүрийн хажуудах эргэлддэг барьдаг юманд сууж зугаацаж байгаа нь. 3 мин 3000 төг гэлүү? Цаана нь хамраа ухаж байгаа танихгүй хүүхэн гарчиж кк. Өөрийгөө олоод харчихгүй байлгүй дээ гэж бодоод оруулчий. 
6. Юнивишний кабелээр өдөр, шөнөгүй янз бүрийн хүүхэлдэй гарах юм. Гарсан болгоныг нь үзэх гэж бөөн дайн болно. Японд хүхдийн нэвтрүүлэг 4 цагаас 6 хүртэл гараад л дуусчихдаг, орой ТВ булаалдана гэсэн ойлголт байдаггүй амар байжээ. Мэргэн арга олоод, ТВ үзэж болно, болохгүй гэсэн цагийн хуваарь гаргасан. Том өрөөний цагны яг дор нь наачихсан. Үр дүнтэй байгаа. 
7. Ийм урт оймс чинь япон стиль юм байнашд. Сая л мэдлээ. Монголоос ийм урт оймс нь олдохгүй шинжтэй. Ашгүй хэд хэдэн багц авсан байсныгаа өмсөж байна. Бөөстөөд тоохгүй байсныг нь хүртэл бөөсийг нь түүж өмсүүлжийнэ кк. Эмээ нь хүртэл японы энэ хүүхдийн урт оймсууд нь ямар хөөрхөн өнгөлөг юмнууд байдын бээ гэнээ. 

Sunday, July 14, 2013

Хэрхэн олон янзаар өмсөгдөхүйц хувцас сонгох вэ?

буюу олон янзын координэшн гаргаж чадахуйц хувцас хэрхэн сонгох талаарх зөвлөгөө юм. Аудри өөрөө креатив биш, хувцсаа зөв сонгож авч чаддаггүй болохоор өөртөө зориулж ийм зөвлөгөө гаргасан байна. Энэ нь 5 цуврал зөвлөгөө юм. Үүнээс хамгийн хэрэгтэй гэж бодсон Зөвлөгөө №2-ийг нь хүргэж байна. Өөрийнхөө фигурийг мэддэг, байгалиасаа креатив, хувцсаа зөв тохируулж сонгож чаддаг хүмүүст энэ зөвлөгөө хамааралгүй бөлгөө кк.

ҮНДСЭН ДҮРЭМ:
Авах гэж байгаа цамц/өмд/юбка/даашинз –ны ӨНГӨ БОЛОН ПРИНТ НЬ МИНИЙ ШҮҮГЭЭНД БАЙГАА ДОР ХАЯЖ 3 ХУВЦАСТАЙ МААНЬ ЗОХИЦОХ БИЛҮҮ гэж өөрөөсөө асуу. Хэрэв үгүй бол худалдан авах хэрэггүй.

(Сонголт ихтэй газарт бол энэ зөвлөгөө хэрэгжинэ. Монголд сонголт цөөн өнгө, размер ганцхан байдаг болохоор арай зөөлрүүлж хэрэглэхгүй бол авах юм олдохгүй байх боловуу. Японд энэ зөвлөгөөг хэрэгжүүлж үзсэн. Яг ингэж бодоод явахлаар авах юм олддоггүй, хэрэггүй илүү дутуу хувцас худалдан авдаггүй юм билээ. ^^)

ТОП буюу цамц, футболк сонгох

Өөрийн хүссэн топоо хайж байгаа үед олон янзын байдлаар хувиргаж, олон янзын тохиолдлуудад (оффис, болзоо, аялал гм) өмсөж болох эсэхийг бодолцоно.  

Олон янзын байдал гэдэгт:
1. Өмд, юбкан дотроо хийж өмсөж болох эсэх
2. Уяж, зангидаж болох эсэх
3. Бүс зүүж болох эсэх
4. Эдгээрийн алийг нь ч хэрэглэхгүй дангаар өмсөхөд сайхан харагдаж чадах эсэх. Энэ 4-өөс дор хаяж 3 нь таарч байгаа тохиолдолд худалдан авна. Заримдаа өөр өнгийн өмд, юбкатай зохицож байвал 2 нь таарч байсан ч худалдаж авч болно.

Олон янзын тохиолдол гэдэгт:
1. Энгийн үед өмсөгдөх эсэх
2. Ажилдаа өмсөж болох эсэх
3. Гангараанд өмсөж болох эсэх. Эндээс 2 нь тохирч байхад худалдан авч болно.

Хөндлөн судалтай футболкийг бүсэлж, зангидаж, дотуураа хийж өмссөн жишээ

Геометр хээтэй футболкийг дотуураа хийж, бүсэлж өмссөн жишээ


Хар хөх өнгийн сатин цамцыг энгийн, ажилд, гангараанд гэсэн хувилбараар өмссөн байна. 

Цагаан цамцыг энгийн, дэгжин, ажилд, партинд гэсэн хувилбараар өмссөн байна.
Мөн бүсэлж, зангидаж, дотуур нь хийж өмссөн байна. 

ЮБКА сонгох


Шоппинг хийхдээ гаргадаг алдаанууд

Худалдан авах листээ нарийвчилж тодорхойлдоггүй:

Ихэнх хүмүүс худалдан авах хувцасныхаа листийг гаргадаг ч илүү дэлгэрэнгүй тодорхойлдоггүй.
Жишээ нь: Хар өнгийн пиджак, цайвар өнгийн юбка авна гэж лист гаргаад дэлгүүрт тааралдсан эхний пиджакыг өмсөж үзээд жинсэн дээр нь тохирч, хэмжээ нь яг таарч үнэ боломжын байвал шууд худалдан авдаг. Гэтэл худалдан авсны дараа өмсөж үзэхэд хормой урт, шовх үзүүртэй тул богино шорт, юбка, даашинз зэрэг дээр өмсөгддөггүй, биед нь зохидоггүй зэргээс болоод өмсөхгүй, эсвэл өөрийг авах хэрэг гардаг.
Тиймээс худалдан авах листээ гаргахдаа:
Хар пиджак авна ---> дугуйвтар хормойтой, дундаж урттай, нарийн жинс, юбка, даашинз дээр өмсөгдөхөөр байх.
А хэлбэрийн цайвар өнгийн юбка авна ---> өвдөг эсвэл өвдөгний дээгүүр урттай, цамц дотуур нь хийж өмсөж болохоор бүсэлхийтэй, хамгийн их өмсдөг 3 төрлийн цамц, футболктэйгээ өмсөхөд зохихуйц байх. гм байдлаар дэлгэрэнгүй лист гаргах хэрэгтэй.
Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийдэг хүүхнүүдэд ийм дэлгэрэнгүй лист маш хэрэгтэй!

Биед таарах байдал, стиль, чанарын хувьд харгалзаж үзэхгүй авдаг:

Зарим хувцсыг ХЯМД ҮНЭ болон НАДАД ЭНЭ Л ХЭРЭГТЭЙ гэсэн хуурамч сэтгэл хөдлөлөөсөө болоод худалдан авах тохиолдол байдаг. Ихэнхдээ өөрийнхөө хайж байсан ТӨГС ЗОХИХ хувцасны оронд ЭНЭ БАРАГ Л МӨН гэсэн шийдврээр ХЯМД хувцас худалдан авдаг. Гэтэл биед сайн таардаггүй, материал муутай, байнга өмсөгдөхөөргүй (байнга өмсөхгүй бол хэзээ ч өмсөхгүй байх магадлал өндөр) хувцас бол хичнээн хямд авсан ч гэсэн мөнгөө дэмий үрсэн хэрэг болно. 
Заавал ямар нэгэн юм авах ёстой гэсэн бодол, эсвэл зүгээр л хямдаас нь болж бүү худалдан ав.

Амьдралын хэв маягтайгаа зохицохгүй хувцас худалдан авдаг:

Аудригийн жишээ: Хэрвээ би оффисд ажилладаг байсан бол шулуун юбка-ийг байнга өмсөх байсан. Магадгүй хэзээ нэгэн өдөр өмсөнө гэж 2 шулуун юбка авсан байсныгаа зарсан. 40 долларт 2 юбка авсан нь тухайн үедээ ашигтай наймаа байсан хэдий ч өмсөхгүй 2 жил шинээр нь хадгалсан болохоор үнэндээ ашиггүй наймаа болсон. 
Хэзээ нэгэн цагт, эсвэл тийм тохиолдол гарвал өмсөнө байх гэж бодож бүү худалдан ав.

Өөрийгөө илэрхийлж чадахааргүй хувцас бүү худалдан ав:

Загварын сэтгүүл, блог зэргийг үзэж өөрийнхөө стилийг тодорхойлохгүйгээр бусдад зохиж байгаа хувцсыг шууд худалдан авах хэрэггүй. 
Хичнээн сайхан хувцас ч гэсэн өөрийг чинь тодорхойлохгүй, стилийг чинь илэрхийлэх хувцас биш бол хэзээ ч өмсөгдөхгүй мөнгөний гарз болно.

Энэ зөвлөгөөнүүд бүр яг намайг хэлээд тавьчихсан байна. Магадгүй ихэнх хүүхнүүдийн алдаа байж магад, кк
Ямар ч зорилгогүй дэлгүүр хэсчээд хоосон харьж байснаас гээд, эсвэл зүгээр л хямдхан, сэйл зарласан зэргээс болоод өөртөө зохихгүй, хэзээ өмсөхийн бүү мэд хувцас зөндөө авч, мөнгө дэмий үрснээ хүлээн зөвшөөрнөө. Ядаж байхад Японд хувцас сонголт их, хямдыг хэлэх үү. (толгой сэгсрэв) Монголд ирээд би лав 5 плааж, 2 гутал, бас бус өмд футболк заруулсан. Бүгд шинээрээ, тагтайгаа. Ээжид шахчихая гэхлээр ийм загвартай юм өмсөхгүй гэнэ, эгчдээ өгье гэхээр хаана ийм юм өмсөх юм бэ гэнэ. Сайхан ч жишээ биш лдээ, хувцсаа зөв сонгож худалдан авч чаддагүйн том жишээ шүү дээ. 
ГЭХДЭЭ 2 жилийн өмнө би нэг зөвлөгөө уншаад дагаж байсан юм байна. Хаанаас ямар зөвлөгөө харснаа санахгүй байна. Тухайн үед өөртөө болон хувцасны шүүгээндээ дүгнэлт хийгээд дахиж хэзээ ч ийм тйим баяраар өмсөнө гэж плааж эсвэл хямдхан юм байна гэж хувцас авахаа больсон. Тэр зөвлөгөөг уншснаас хойш миний шкаф дандаа бэйж, саарал, хар цагаан гм өнгийн, энгийн ямар ч юмтай зохицохоор загвартай хувцаснуудаар дүүрсэн байсан. Наашаа нүүх гээд юмаа баглаж байхдаа л тэрийгээ анзаарлаа л даа. Ойр ойрхон ийм зөвлөгөө унших, эсвэл бүр хэвшил л болгохгүй бол хааяа бас хадуураад юу ч хамаагүй хамчих гээд байдаг тал байнаа. Над шиг өмсөгдөхгүй эсвэл ганц хоёр удаа л өмсөх хувцас авч мөнгөө битгий үрээрэй, ухаалаг худалдан авалт хийж сураарай гэж хэрэг болгон энэ зөвлөгөөг оруулав. ^^

2011 оноос Audrey өөрийнхөө стилийг сайжруулж, суралцах, түүнийгээ бусадтай хуваалцах зорилгоор блогоо бичиж эхэлсэн. Шоппинг хийхдээ өмсөгдөхгүй хувцас авч мөнгө үрдэг байсан хамгийн том гэсэн алдаануудыгаа бичжээ.


next: Хэрхэн олон янзаар өмсөж болохуйц зөв хувцас сонгох вэ?

Thursday, July 11, 2013

My photolife 2013.07.11






























1. Зөв гэдэг нэртэй уудаг аарц байна. Гэртээ буцалгаж уудгыг бодвол шингэн, амттай юм. Өвөл бол халааж ууна гэсэн заавартай. Зуны халуунд хүйтнээр нь уусан чинь айраг ч юм шиг Calpis ч юм шиг аятайхан эд байна. Савлагаан дээрээ Аарцны ундаа гэдгээ хүний нүдэнд өртөхөөргүй жижгээр бичсэн болохоор надаас эхлээд мэдэхгүй, импортын сүү гэж бодоод. Шинэ гарсан бүтээгдэхүүн бололтой. Таалагдсан. 
2. УИД гэхүү Номин гэхүү. Хүүхдийн тасагт нь ийм хөөрөхн гутал харсан. 35 000 төг гэсэн. Пүүз шиг цагаан материалтай хэрнээ баллерина. Ягаан цэцэг нь бүр хөөрхөн. ^^
3. Талбайгаас Их тэнгэр рү явдаг замыг Олимпын гудамж гэдэг билүү?? Тэр зам дагуу гэрлийн шонгуудад ийм цэнхэр өнгийн 2 давхар цэцгийн сав? мандал? байрлуулчихаж. Зориулалтын шон дээр суурилуулдаг эд бололтой. 2 өөр өнгийн цэцэг нь ургаад гоё харагдаж байсан. Зам дагуу хаа сайгүй байвал үзэмжтэй юм билээ. 
4. Уран бүтээлийн үзэсгэлэн ^^
5. Энэ жилийг дуустал нүүр цэвэрлэхэд асуудалгүй болсоон. Японоос ирэх хүнд захиж авчруулсан юм. Өөрөө ирэхдээ цэнэглэгчүүдийг нь авахаа мартцийн. ありがとうオユナ
6. Усны гуталтай хүн ус туулаад явж байна. Алхахад богино түрийтэй усны гутал зүгээр байдын шүү. 

Наадмын хуушуур


За гадаадад суугаа хэд нь ажлаа хийгээд наадмын уур амьсгалгүй сууж байна уу? ^^
Хүчээр л өөрийгөө настртай болгохгүй бол жирийн өдөр шиг өнгөрчих гээд байдгын шүү.

Монголд бүх хүн сонгуулийн дараагаас л уур амьсгал ороод эхэлсэн. УБ хөл хөдөлгөөн, машин тэрэг эрс багассан байна. Бүгд амраад хөдөө, гадаа, лагерь явсан байх? Байгаагаас би л байна хаха. Амрахыг бол үзүүлж өгч байнөө. 

Жил бүр л нөхөртэйгээ 3 литрийн канистраа бариад стадион руу гараад шидчихдэг байлаа. Аз таарвал аятайхан айраг олоод авчих санаатай, бас хуушуур идэх гэж. Энэ жилээс хүүхдээ дагуулаад явах боломжгүй болохоор гэртээ ТВ-гээр нээлт үзээд, бөөрөнхий хуушуураа хийж идээд сууж байна. 

Хэзээний ч билээ наадам Японд амралтын өдөр таараад бөөрөнхий хуушуур хийж сурсан юм. Заагаад өгчих мэддэг хүн байхгүй, ёстой эмийн сайндаа хийж идсэн кк. 

Жич: мэргэжлийн хүмүүс яаж хийдгийг мэдэхгүй юм. Би өөрөө 2-3 удаа туршиж байж иймэрхүү бөөрөнхий хуушуур хийж иддэг болсоныгоо л зааж өгөх гээд байгаан. 



1. Махандаа дан нунтаг амтлагч хийнэ. Давс, нунтаг сармис, цагаан гаа, хар перец гм (Ус огт хийхгүй)
2. Гурилаа мантуу шиг шингэндүү зуурна. Гурил элдэх мод-гамбанз-гампанз? болон элдүүрээ-ганжингаа сайтар тослоод гурилаа амраана. (Үүнээс цааш хуурай гурил огт хэрэггүй)
3. Хуушуурны хэмжээгээр тасдаж бөөрөнхийлж байгаад махаа хийж чимхэж бөөрөнхийлнө. (Гар, гурил, мод гээд бүх юм чинь тос болсон учрас ерөөсөө наалдахгүй)
4. Болгоомжтой элдэнэ. Гэхдээ  хагараад мах нь гарсан ч гэсэн шарахад зүгээр. 

Мах бага ордог, хурдан болдог онцлогтой. Тостойг идэж чаддаггүй бол их тосонд шараад гаргасны дараа сэткэн шүүлтүүр, зузаан галзуухны салфетик, зориулалтын тос уугч цаас гм дээр гаргавал илүүдэл тос нь амархан ялгарна.  

HAPPY NAADAM! *(^^)*

Friday, June 28, 2013

Easy corn soup / Corn potage soup



Лаазтай шошоор хийсэн чихэрлэгдүү амттай зутан шөл. Мэдээж хүүхэд, диет барьдаг эмэгтэйчүүдэд тохиромжтой. Японд бэлэн зардаг зутанг өглөөний цайнд тохиромжтой гэж рекламдаж байсан. Хийх арга нь маш энгийн.
(Зураг дээр: шөлний топпинг крутон, хатаасан петрушка)

Орц:

200-250 гр савлагаатай лаазтай шош (#эрдэнэ шиш #corn #sweet corn) Шош хэлбэрээрээ ч болно.
200 мл сүү
1 амны халбага масло
200 мл тахианы бульон, тахианы тунгалаг шөл гм (халуун усандаа тал бульон найруулаад хөргөнө)
1 амны халбага гурил

Хийх арга:
----->


Япон сэтгүүл

Зурагны тайлбар:
2. Мяраалаг хүүхнүүд өмдөө доороос нь нугалаад, цамцан дээрээ алчуур зүүхэд  хамаагүй туранхай харагдуулж байна.
3. Шорт, эрээн цамцан дээрээ хүрэм өмсөөд, шортоо нугалчихвал стильтэй бас туранхай  харагдаж байна.
4, 5, 6. дах зургуудад энгийн хувцаслалтыг стильтэй болгож өөрчилсөн байна. 
ийг магтан дуулая гэж бодсоор байтал бараг хагас жил өнгөрсөн бн. Би загварын сэтгүүл үзэх дуртай. Дээр үед монголд загварын сэтгүүл бараг байдаггүй, байгаа нь орос хэл дээрх Космополитан байдаг байж. Орос хэлгүй болохоор авдаггүй, бас зурагнаас илүү зөвлөгөө текст ихтэй сэтгүүл санагддаг байсан. Хааяа нэг Бурмааг европ явбал англи хэл дээр сэтгүүл захиж хэсэгтээ башийдаг байж. 
Японы сэтгүүл бол европ, америк сэтгүүлээс шал өөр. Япон хэлгүй хүн ч ойлгоно доо. Япончуудын нэг давуу тал байна. Ямар ч зүйлийг зураг, схем гмээр дэлгэрүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүн ч ойлгохоор хэмжээнд тайлбарласан байдаг нь. Миний авдаг нь 30 гаран насныханд зориулсан Sweet, Steady, InRed. Заримдаа дагалдаж байгаа бэлэг нь брэндийн цүнх гм байвал 40, 50 насныханд зориулсанг нь ч авчихдаг. ^^

Яагаад дуртайгаа жагсаая:
- Хямдхан. Ердөө 600-800 иэн буюу 9000-12000 төг. Тэгсэн хэрнээ хангалттай зузаан.
- Бараг ихэнх хуудас нь хүнд хэрэг болохуйц мэдээлэлтэй. 
- Сар болгон гардаг. 
- Сэтгүүл болгон сегменттэй. 20, 30, 40 насныхан тусдаа
- Дугаар болгон бэлэг дагалддаг, тэр нь чанартай. Косметикны цүнх, тоте цүнх, будагны багс, түлхүүрийн өөсөр, өвөл бол дулаан оймс гм.  Гэхдээ Крисмасын дугаар нь бэлэг нь илүү том, гоё байх шиг санагддаг. 
- Трэндийн хувцсыг хаанаас хямдхан авах, яаж өмсөх талаар зөвлөгөө байнга гарна.
- 1 дресс, 1 юбка, 1 өмд, 1 хүрэм, 1 ноосон цамц гм хэдхэн хувцсаар 30 хоног, 90 хоног гм координэт гаргадаг. Шүүгээндээ багтахгүй хувцастай хэрнээ зөв зохицуулж өмсөж чаддаггүй бол энэ маш хэрэгтэй зөвлөгөө. Энэ зөвлөгөөнүүдийг үздэг болсноос хойш би хэрэггүй хувцас бараг цуглуулахаа байсан. Сэтгэл хөдлөлөөр авахаасаа өмнө яаж юутай өмсөх вэ гэж боддог болсон шд.
- Зураг авалтууд нь таалагддаг. 
- Хамгийн их хэрэглэгддэг, эсвэл хамгийн их зарагдаж байгаа, эсвэл японы одуудын хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн гм лист байнга гарна. Үнэртэй ус, нарны тос, зовхины тос гм-ийг авахаасаа өмнө тэрийг нэг харцан байхад их нэмэртэй. Янз бүрийн юм авч туршихын хэрэг байхгүй.
- Дандаа брэндийн, өндөр үнэтэй барааг сурталчилдаггүй. Тухайлбал, 50.000 төгрөгнд багтах загварлаг, зуны сандаалнууд хаанас авах вэ гээд үнэ, дэлгүүр, зурагтай нь жагсаасан байдаг болохоор хайж явах цагийг хэмнэнэ. гм дургүй тал байхгүй юм байна.

Гадныхан япончуудын талаар ярьдаг Күүл жапан гэдэг нэвтрүүлгийн нэг дугаарт сэтгүүлийн талаар ярьж байна. Европооос ирсэн нэг хүүхэн "Би нутагтаа 5 доллараар 365 хоногийн координэшн гаргасан сэтгүүл хэзээ ч худалдаж авч чадахгүй. Стиль болон өөртөө иймхэн үнээр ийм их мэдээлэл олж авна гэдэг гайхалтай. Барууны сэтгүүлүүд нүүр дүүрэн haute couture (high fashion) хувцасны зураг л байдаг" гэж яг онож хэлсэн. 

ps: монгол сэтгүүлүүд улам зузаан, улам гоё болж сайжраасай гэж бичив.

オムライス / Омурайс


Будаатай омлет гэсэн утгатай. Өдрийн хоолонд идэхэд тохиромжтой, хөнгөн, хурдан болдог, амттай. Ердөө 30 минутанд болно.



























Орц:

Машиндсан мах (эсвэл гараар жижиг хөшиглөсөн)
1/2 сонгино
2 аяга агшаасан будаа
Помидорнын нухаш эсвэл кетчуп
Давс
Өндөг 3-4 ширхэг

Хүүхэд идэх тул брокколи, шар, ногоон шош нэмсэн.
Том хүмүүс идэх бол: перец болон өөрийн дуртай хурдан болдог ногоогоо нэмж болно.

Хийх арга:
---->

Баянмонгол

хорооллын хүүхдийн тоглоомын талбай нь дажгүй юм. Манай байрны гадаа 3 гулсуур, 1 савлуур тэгээд л болоо. Би СӨХ рүүгээ элсний талбай хийгээд өгөөч, мөнгө орж шалихгүй шүүдээ гэж утасдсан. Гэхдээ бүгдийг цементэлчихсэн болохоор хийх талбай байхгүй л дээ. 

Тэнд бол элстэй юм. Гэхдээ элсэн дээр тоглож байгаа хүүхэд алга. Магадгүй шороо ухдаг тоглоомгүй, эсвэл гар, хувцас нь балиартах учраас тоглодоггүй ч байж магад. Манай 2 хүүхэд бол шороо ухаж тоглох дуртай, ирснээсээ хойш энэ тоглоомоороо тоглох боломж гараагүй. (элстэй талбай олдохгүй) 

Байнга гэртээ тоглох, эсвэл гадаа гулсуур дээр тоглож байхаар хааяа ч гэсэн шороо ухах яаж ч бодсонд кайфтай л байж таараа. Ганц би ч биш, хүмүүс Баянмонголын тоглоом дажгүй гэж зааж өгөөд (өөрсдөө очиж тоглуулдаг байх) тэгээд 2 дахиа очиж тоглосон. Хүмүүсийн байнга үглэдэг юмийг би энд давтаж үглээд яахав. Гэхдээ тоглох гээд энэ тэрүүгээр хэсээд явж баймааргүй л байхын. 
Бурмаа бүр байраа сольж Баянмонгол руу нүүмээр байна гэсэн, ердөө л хүүхдийн тоглох салхилах талбай нь машинуудаас хол, аятайхан хэдэн тоглоомонд нь л болж. Байрны чанарыг нь ёстой мэдэхгүй юм, гэхдээ их салхирхаг, өвөлдөө бол хүйтэн жавартай юмуу гэмээр газар санагдсан. 


Tuesday, June 25, 2013

My photolife 2013.06.24







































1. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн төв хэсэг. Зун болоод бороо хур ороод ногоороод зөндөө өвс зүлэгтэй болсон байналээ. Голын эрэг дээр байгаа юм шиг гоё чийг, зүлэг үнэртсэн агаартай. Дугуйны зам барьсан байна. (Уулын дугуй аваад ирэхгүй яавдаа гэж одоо болтол толгойгоо шаагаастай. Гадуур гоё дугуй 1.500.000 төг орчим ) Гүйлтийн тойрог зам хйисэн байна. Миний гүйдэг байсан 400 м тойрог замаас лав хол юм. Нийт тойргийн уртыг нь хэд гэдгийг мэдсэнгүй. Хүүхэд тоглох ганц нэг тоглоомтой. Эндээс буцаад явж байгаа хүүхдүүдийн ярьж байгаа юм нь өнөөдөр ёстой гоё байлаа тээ ээжээ, ааваа. Манай хүүхэд хүртэл байнга ирж баймаар байна гэсэн. Машин, унаагүй чөлөөтэй газар очсоных шавайгаа ханатал гүйж авсан. Уг нь алхаад оччихмоор ойрхон газар юм. Даанч зам муутай газраар хүүхдүүдтэй алхана гэж бүтэхгүй.
2. The Croc's family. Өмсөөд сурцан болохоор углаад гарахад эвтэйхэн гэж. Эгчтэйгээ хамт явахдаа өмсөөд явсан чинь ад үзэгдсэн. Юу вээ, юун гэр хорооллын тавчик өмсцийн бэ гэсэн кк. Тэгэх ч боловуу гэж таамагласан л даа. Гэхдээ миний хөлөнд эвтэйхэн, шороотой, энхэл донхолтой замд нь таарсан эд юм чинь дээ, ичихгүй ээ. Ямар үнээр авснаа хэлвэл бүр ч нүд нь орой дээрээ гарах байлгүй. 
3. Бурмаагийн байнга ярьдаг юм. -Ээж нь арчаатай байвал хүүхэд нь аяяягүй арчаагүй болдог гэнэээ. Хэн нь ч хэлсэн юм бүү мэд. Тэгсэн чинь манай хүүхэд тийм бишээ гэдгийг амьдрал дээр баталж байгаа нь. Зүгээр байсан хувцсаа шүүгээнээсээ бүгдийг гаргаж байгаад эхнээс нь ялгаж цэгцэлж эвхэж хийсэн байгаа нь. 
4. Өдрийн хоол террияаки тахиа. 
5. Харваас цасан цагаан царайтай охиныг маань хүмүүс -Танай хүү чинь гэх юм? Тэгээд дахиж андуурагдахгүйн тулд хүйсээ тодотгож риббонтой обручка зүүлээ шд. 

Garlic baguette



Таанууд сармистай талханд дуртай юу? 
Гаднаас худалдаж авч идэх боломжгүй, боломж нь байсан ч чанарын шаардлага хангахгүй байгаа бол гэртээ хийж идэх арга байна. Амт нь үйлдвэрийнхээс дутахгүй. 

Хэрэгтэй зүйлс:

Багетти эсвэл багел талх 1/2 тал
Масло 4-5 амны халбага
Оливын тос 1 цайны халбага.
Чимх давс
Сармис (нухаш, нунтаг аль ч хэлбэрээр болно. Эсвэл шинэ сармисийг хөшиглөх, нухах, үрэх гм ямар ч байдлаар хэрэглэж болно) 1 цайны халбага эсвэл 1 хумс сармис
Яншуй бага зэрэг (хатаасан, шинэ аль ч болно) эсвэл өөрийн дуртай укроп гм ногоон өнгийн, гоё үнэртэй херб




1. Бүх найрлагаа холино. Масло хэт хөлдүү байвал бага зэрэг хайлуулж болно. 

2. Талхаа зүсээд дээр нь түрхэнэ. 

3. Халаасан зуухандаа хийгээд 200 градуст 10 мин орчим. 

Гаднаас нь харахад эхлээд масло маань талхандаа шингээд зөөлрөнө. Хэсэг хугацааны дараа ирмэг нь шажигнасан болно. (crispy / かりかり)

Бас өөр хувилбар: талхаа бүхлээр нь зөвхөн дээд хэсгийг нь загасан талх шиг хөндлөн зүсээд, зүссэн завсартаа маслоо хийж шарж болно.
Эсвэл голоор нь зүсээд (хавчуурга хийх гэж бгаам шиг) маслоо түрхээд шарж болно. Аль ч тохиолдолд мөнгөн цаасанд битүү боож шарна. 
Шарагдах учраас хөшиглөж хийсэн сармис амтагдахгүй, зажлагдахгүй. 

Дангаар нь идэх, паста, шпагэттитэй хамт идэх, appetizer ч болно. Идэж үзээгүй хүн байвал заавал идэж үзээрэй. кк

Масло үлдвэл хөлдөөж байгаад дараа нь талхан дээр түрхэж идэж болно. Зарим ресторанд хоолны өмнө өгдөг талх, масло байдаг даа, тэр чинь л гэсэн үг. ^^

Kids sunday brunch

Үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрсэн болохоор өдрийн хоол хийх цаг ч байхгүй, идэх зай ч байдаггүй тул амралтын өдөр brunch-чдаж байхаар шийдсэн. 11 цагт босоод 12 цагт ийм цай уусан хүүхэд 4, 5 цаг хүртэл идэх юм нэхэхгүй. ^^ 

Хүүхдэдээ ундаа, жүүс уулгадаггүй ч амралтын өдрийн өглөөний цайнд оранж жүүс бага хэмжээтэй өгсөн. Ор тас хорчихлоор бас дэмий юм. Айлд очоод өгсөн жүүсийг нь цангасан үхэр шиг уугаад нэмүүлж этр. Тиймээс хааяа ч гэсэн хориглосон юмийг нь бага хэмжээгээр идүүлж байх хэрэгтэйн байна гэж шийдсэн.

Та нар ч гэсэн амралтын өдрөө нэг удаа хоол хийлгүй өнжиж өөртөө цаг гаргаарай. V(^_^)V

#ornage juice #jam #scrumbled egg #pork ham #cereal #banana #сүүт боов



Thursday, June 20, 2013

4 настны монгол хэл

Монголдоо ирээд 2 сар болоход монгол хэлээ бүр гайхамшигтай хурдан сайн сурчихлаа. Гэхдээ зарим юмаа өвөрмонгол хүн шиг ярьнаа. Энэ ч гэхдээ гайхуулах эд биш л дээ. Дараа уншихад хөгжилтэй гэж хадгалж авч байгаа юм. Гэхдээ өөрөө сэтгээд тохирох үгийг нь олоод, бүр ядахад орлуулаад ярьж байгааг нь харахаар хүүхдийн тархи аргагүй л сийрэг юмаа гэж атаархах юм кк. 

Маша Баавгай 2 гэдэг кино үздэг болсон. Маша хоёр баавгай хоёр үзье гэнэ.

Дахиад гэж хэлэхдээ ДАХААД гэнэ. Дахаад идье гм.

Оймс нь урагдчихсан оёулмаар байж. Ээжээ энэ ОЙМС БООГООД ӨГ. (Буриадууд оймсны уранхайг хагархай гэж ярьдаг шиг)

Ээждээ уур нь хүрээд Би чамд дургүй гэдгээ ЧИ ДУРГҮЙ ЗААА. 

Маамуу нааш ир сурчээ. Дуулж байгаа нь .... Ногоон модоо тайрьяаа. Уг нь бол тойрч бүжиглэхийн тойрьёо байгаам. 

Ээжийгээ Миний хайраа гэж дуудна. Бодвол ааваасаа сурсан болтойм. 

Дүүгээ хүмүүст танилцуулж байгаа нь ... энэ миний найз гэж хэлнэ. 

Аав нь байнга миний ангаахай гэнэ, ээж нь байнга нар минь гэнэ. Тэгсэн чинь монгол хэл сураад утгыг нь мэддэг болцон нэг өдөр аавдаа, БИ ЧИНИЙ АНГААХАЙ ШДЭЭ. Ээждээ БИ ЧИНИЙ НАР ШДЭЭ гэж сануулна. гм инээдтэй юм их ярих юмаа.

Одоо хүүхдийн зурагтай, ойлгомжтой цагаан толгой авмаар байна. Интерном орвол тйимэрхүү ном байгаа болов уу?

Онигоо: 
2 настай байхад нь нагац эгч нь японд очихдоо Орос ардын үлгэр гэсэн алчуур боосон охины зурагтай үлгэрийн ном авчирч өгчээ. Ээж аавыг нь байхгүйд нь Маша-гийн тухай үлгэр уншаад зургийг нь зааж өгч. Дараа нь ээжтэйгээ хамт дугуйны урд талын суудалд суугаад явж байна. Гэрлэн дээр зогсож байхад замын эсрэг талд баахан индонезиүд бас зам гарах гээд зогсож байж. (манай байранд амьдардаг индонези хүүхэн нутгаасаа ирсэн ах дүүсийн хамт) Тэгсэн ママ見て、マシャちゃんたちだ!Ээжээ хардаа, Маша чангууд байнашдээ гэж авсан. Тэгээд зам дээр зөрж байж дугуйн дээрээсээ Маша чаан гэж дуудсан гээч. Индонезиүд Оросын Маша гэдэг охиныг мэддэггүй юм шиг байналээ кк. Тэрнээс хойш толгойгоо боосон индонези хүүхэн харах болгондоо Маша чан явж байна гэдэг болсон. 



Thursday, June 6, 2013

Хүүхдийн баяр


СӨХ-өөс байрны гадаа хүүхдийн баяр хийж өгөв. Хэд хоногийн өмнөөс тайз засаад байхаар нь гайхаад байсан чинь жил болгон хийж өгдөг гэнээ. Эхлээд хажуугийн цэцэрлэгийнхэн төгсөлтийн концертоо хийгээд, нөгөөдөр нь байрны хүүхдүүдэд баярыг нь тэмдэглэж өгсөн. Авьяастай хүүхдүүд дуулж бн, хамтлаг, дуучид, хөтлөгч, хүүхэлдэйн баатруудтай, 2 цаг орчмын хөтөлбөр.
Зүгээр сууж байгаад тэмдэглэчихсэн. Хүүхдээ дагуулаад олон хүнтэй газраар чихэлдээд явж байснаас энэ нь хамаагүй дээр юм.
Бэлэг өгнө гэсэн болохоор нь тайзан дээр гарч бүжиг бүжиглэж бж хүүхдэдээ бэлэг авч өгсөн. кака. Зүгээр үед бол мөнгө өгий ч гэсэн хүмүүсийн өмнө гарч бүжиглэхгүй. Бэлэг өгнө гэж байна гарья гээд байгаа хүүхдийг чинь яаж ч болдоггүйн бналээ. ^^