Tuesday, January 29, 2013

My photolife 2013.01.29

1. Хүүхдийн сүүнд дагалдаж ирдэг тоглоом байна. Эгч нь зэрэгцүүлж тавьж байгаад зургийг нь авсан бололтой. Би  хоол, янзан бүрийн зүйлсийн зураг аваад байхаар дуурайж байгаан блгүй. Тэрнээс биш 3 нас хүүхэд фото сонирхох болоогүй баймаар.
2. Валентины маникюр. Томруулаад харвал мөнгөлөг зүрхнүүд наасан байгаа.
3. Цэцэрлэгийн visiting хийсэн өдөр. Өдөр болгон марафонд гүйж байгаа 6р байр, 7р байранд орсон гээд ирээд байсан юм. Ээж нар нь очсон өдөр хэр гүйдгээ харуулж байгаа нь. Баярлаад хурдан гүйгээд 5р байранд орсон 20 хүүхдээс. She is the one with blue jumper. 3 настай хүүхдийг аягүй хол гүйлгэж байсанд би гэлтгүй япон ээжүүд ч гайхаж байналээ. Нөгөөдүүл нь түүртэхгүй гүйгээд ирчих юм. Хүүхдэд нь зөндөө юм заагаад, сайн хүмүүжүүлж байгааг нь хараад нилээд хэдэн ээж уйлсан шүү.
4. Төмсний зутан шөл. Хийхэд амархан хүүхдэд идүүлэхэд зүгээр. Ихэвчлэн сэрүүн үед хийж иддэг юм билээ. Сонгино, сармисаа маслотой хуураад, төмс, усаа нэмээд зөөлрүүлнэ. Хөргөж байгаад блэндэрдээд сүү нэмээд болоо. Мэдээж өөрийнхөө фантазиар, хүүхдийнхээ дуртай ногоо юу ч нэмж болно.
5. Дэлгүүрт харсан хүүхдийн ортой, хичээлийн ширээний сэт. Тэр япон охин суугад босохгүй болохор нь хамт зургийг нь дарчихсан. Ийм орчин бүрдүүлээд өгвөл хүүхэд анхаарал нь төвлөрч сайн хичээлээ хийх байхаа? Одоо хичээл биш ч гэсэн зураг зурах, паззл эвлүүлэх зэрэг үед суугаад сурчихвал дараа нь сургуульд ороход төвлөрч сууж чаддаг болох байх гэж би боджуу биинээ.
6. Гэр бүлийн рестораны хоолны дараах дессерэнд hot cake and ice cream.

Homemade salad dressing

Энэ салат амтлагчын жоруудыг salad dressing bottle-ийн савлагаан дээрээс хуулав.
Тестлэгдээгүй жор шүү. Хийж үзэхээрээ нэрнийх нь ард tested гээд апдайт хийнэ..

Chinese dressing

Salad oil ........ 4 table spoon
Vinegar ......... 4  tablespoon
Soy sauce ..... 4 table spoon
Sesame oil ..... 1 table spoon
Sugar ............ 1 table spoon
White sesame ..... a little

Japanese style dressing


Salad oil ....... 1 table spoon
Vinegar  ....... 50 cc
Soy sauce..... 3 table spoon
Sesame oil ... 1 table spoon
Sweet sake ... 2 table spoon
Liquor .......... 1 table spoon
Sugar ........... 1 tea spoon
Pepper .......... a little

Mayonnaise dressing


Salad oil ......... 3 table spoon
Vinegar  ......... 3  tablespoon
Mayonnaise .... 3 table spoon
Grain mustard ... 1/6 tea spoon
Soy sauce ....... 2 tea spoon
Lemon juice ..... 2 tea spoon
Salt ................. 1/4 tea spoon
Pepper ............. a little

French dressing


Salad oil .......... 8 table spoon
Vinegar  .......... 4  tablespoon
Lemon juice ..... 1/2 table spoon
Salt ................. 2 tea spoon
Pepper ............ a little
Paprica or parlsey ... a little

PS: Миний бодлоор

Эдгээр салад амтлагчдаас дэлгүүрт байдаг бэлэнг нь авч хэрэглэдэг. Ихэвчлэн seafood salad, навч ногооны салатанд их тохиромжтой амтлагчууд. Зарим найрлага нь Монголд олдохгүй байж магад.

Salad oil - Энэ их ярвигтайэ. Оливын тосоор орлуулж лав болохгүй! Канола, корн тос байвал орлуулж болно. Шингэн, үнэр амтгүй ургамлын тос байвал блох бх. Илүү дутуу үнэр, амтгүй, холестролгүй тосыг салад ойл гэж Японд зардаг.

Vinegar - гэдэгт 3 юмуу 4 орчим процентын алимны, сушины гм цуу тохиромжтой.

Sweet sake - гэж японы миринг хэлж байна. Солонгосын corn syrop-оор орлуулж болох бх.

Liquor - гэж японы хоолны сакэ, эсвэл уудаг сакэ байсан ч болно.

Онигоо ярьж өгье:
Бараг 10 гаруй жилийн өмнө анх интернэтээс англи хэл дээр салатны жор олов оо. Бараг бүх найрлага нь байгаад байдаг тэгсэн чинь salad dressing гэдэг юмыг нь орчуулж мэддэггүй ээ. Би шууд плааж гэж л толгойд буугаад, "англи хэлтэй" нөхрөөсөө асуусан чинь плаажыг л dress гэдэг гээд. Тэгээд орчуулж чадаагүй болохоор тэр салатаа хийж идэж чадаагүй. Тэрнээс 3, 4 жилийн дараа Номинд европоос орж ирсэн салад дрессингийг анх авч үзэж мэдэж байж билээ. хихи



Cocoa muffin with cream cheese topping

Америкчууд cup cake гэдэг, дээрээ янз бүрийн крем чимэглэл ихтэй. 
Англичууд muffin гээд байх шиг байдаг. 

Muffin
Стандарт хэвээр 15 ш маффин гарна.

Орц:

a
Butter 120 gr unsalted
White sugar 130 gr
Egg L size 2

b
Flour 230 gr
Baking powder 2 teaspn
Cocoa 30 gr

c
Milk 120 ml

Хийх аргачлал:
1. Сахар, масло 2-оо цагаартал нь миксэрдэнэ.
2. Өндөгөө нэмээд миксэрдэнэ.
3. b найрлагаа шигшүүрээр шигшээд а дээрээ нэмж хутгана.
4. Өтгөн зуурмаг дээрээ сүүгээ бага багаар нэмээд сайн хутгана.
(би энэ зуурмаг дээрээсээ choco chip, үзэм зэргийг нэмээд хутгачихдаг)

Цаасан хэвээ төмрөн хэвэндээ хийж байгаад адилхан хэмжээгээр хувааж хийнэ.
180 градус халаасан зууханд 25-30 мин.

Cream cheese frosting

1 tble spoon butter
150 gr cream cheese
100 gr sugar powder
1 tble spoon milk

Сүүнээс бусад найрлагаа миксэрдэнэ. Хэт өтгөн байвал сүүгээ нэмнэ. Ерөнхийдөө молоко шиг өтгөн байхад болно.

Энэ кремд дуртай. Үлдвэл хөргөгчинд хонуулж байгаад талхтай идсэн ч болно. :))


---о---


Эмнэлгийн хоол: Dinner


Оройн хоолны цаас нь ногоон. 
Арай ч дандаа будаа өгч бгаагүй байхаа, миний авсан нь ингэж таарсан бх. 

Гэртээ байхад витамин дутагдаад янзан бүрийн шороо, төмөр үнэрлэмээр болоод бдаг байсан чинь эмнэлгийн хоол идээд зүв зүгээр. Балансийг бол үнэндээ бодолцож хийдэг юм билээ. Гэртээ ингэж зөв хооллож чадахгүйгээс хойш витамин уугаад нөхчихөж байсан нь дээр санагдсан. 

Тэгээд эмнэлгээс гарсан чинь миний өөрийн жин 50 грамм ч нэмэгдээгүй хэрнээ, гэдсэн дэх хүүхэд 800 гр шахуу нэмэгдсэн байсан. :)) Тэгэхээр чинь би хасагдсан гэсэн үг здээ?
Япон хүүхнүүд ийм хоол иддэг болоод л жирэмсний үед 8-9 кг л нэмдэг юм билээ.



Эмнэлгийн хоол: Lunch




Өдрийн хоолны цаас нь шаргал өнгөтэй. Тэрэн дээрээ ямар хоол, хачир байгаа, өрөөний дугаар, хүний нэр, бар код бүгдийг хэвлэсэн байдаг.  Анх иддэггүй юм байгаа юу гэхэд нь байхгүй гэж хэлснээс болоод уйдаж залхтлаа загас, сам хорхой идэж билээ. Сүүлдээ 2 төрлийн хоол хийнэ алийг нь идэх вэ гэж хэд хоногийн өмнө санал авдаг болсон байсан. Мэдээж аль махтайг нь сонгоно. кк

Яг цагаар энэ хоолоо идээд байхаар аймаар цаддаг болж эдр.


Эмнэлгийн хоол: Өглөөний цай

Жилийн өмнө, төрөх хугацаанаасаа өмнө 14 хоног хэвтсэн юм. 
7 хоног ганцаараа, 7 хоног дөрвүүлээ. 
Эхний 7 хоног нэг хүний өрөөнд уйддаг байлаа, ямар сайндаа хоолны зургаа авч байхавдээ.



Одоо харсан чинь ерөөсөө цадахааргүй харагдаж байна. кк
Нэг удаа идэх хоолны ккал 500-550 ккал. Өдөрт 3 удаа гэхлээр сайндаа л 1500-1700 ккал хоол иддэг байв. Хоолны хажуугаар амттан идэхийг хориглоно. Бурмаа руу утасдаад доод талын старбаксын боов, кофе захинаа. Эхэндээ авчирч өгч бснаа сүүлдээ таргална гээд авчирч өгөхгүй,  чаддаг юмаараа бооноо, би өөрөө алхаж явж болохгүй, өлсөөд байна гээд уурлаад утасддаг байж билээ. 
Хажуугаар нь өөр юм идүүлэхгүй бх нь зөв байсан байналээ. Эргэлтийн юм идчихээр энэ хоолоо идэж барахгүй, дараа нь сувилагчид хэр зэрэг идсэн, үлдээсэн эсэхээ тайлбарлах хэрэг гарна шүүү дээ. 
Эмнэлгийн хоолноос хамгийн гоё нь өглөөний цай байсан. 
Гэртээ ингэж full болтлоо идэж гардаггүй байсан болохоор өглөө тултлаа идэх их сонин байж билээ. 



Pudding

プリン (Purin) гэдэг японглишээр. Монголоор цэлцэгнүүр гэдэгт дөхөх байх.

2 cup of milk
2 tblsp sugar
5 gr jelatin
1 egg yolk
vanilla extract


Сүү, сахараа зөөлөн гал дээр сайн хутгаад, өндөгний шараа нэмнэ. Нилээд сайн хутгсаны дараа буцлахын өмнөхөн галаа унтрагаад желатинаа нэмнэ. Зориулалтын шилэн аяга бхгүй бол жижиг ёроолтой аягануудад хийгээд хөргөгч рүү марш. Бүр буцалгаад бх хэрэггүй.

Хүүхдэд амттаны оронд өгөхөд тохиромжтой. Чипс, кэйк, зайрмаг нэхээд байвал өгчихөд их зүгээр шүү нэг хэсэгтээ л амыг нь хаачихна. Бас амттан идмээр байвал би өөрөө ч гэсэн идчихдэг. 
Яагаад хийх аргыг нь сурсан бэ гэхээр Монголд очоод энэ пүринээ нэхээд байвал би хаанаасаа худалдаж авч өгөхвэдээ? 

Custard pudding гм байдаг ч milk pudding зөөлөн амттай болохоор дуртай. ^^

Амархан хоол: Gratin

Зууханд хийдэг зориулалтын таваг авсан юм. 
Тэгээд гратин гэдэг хоол хийж үзэв. 
Ёстой залхуу хүний хоол байна, амархан гэж...
Махсаг бол махаа, ногоосог бол ногоогоо эхлээд амталж болгож байгаад ус, сүү бяслаг мэтхэн хийгээд зууханд шаргалтуулаад болоо. 
That's it!





Жич: Гоймон хийвэл 3-4 минутанд болдог биш л бол эхлээд чанаж байгаад хийгээрэй.


Friday, January 25, 2013

My photolife: 2013.01.25

1. Уух юмны автомат #自動販売機. Ундааны гэж нэрлэхэд учир дутагдалтай. Цай, кофе, жүүс, ус, энержи дринк, эрдэнэ шишийн шөл гм.
2. Лаазалсан кофе :P
3. Дэнша хүлээж байгаа хүний хөл :))
4. Нөгөө арьс сайхан болгодог дринкээ ууж байгаа. 2-3 хоног уухад арьсний арзгар хөрзгөр байхгүй болоод гөлгөр болж байналээ. Юун коллагэн, юун шисэдо. Энийг ууж эхлээд дотроосоо л зөв юм ууж идэхгүй бол гаднаасаа ямар ч үнэтэй юм нялаад нэмэргүй ээ гэдгийг л маш сайн ойлгов. Одоо чихэр, зайрмаг, шоколад идэхгүй тэсээд бх юм бол арьс толийгоод л бх нь. 
5. Chocochip cookie. Хийгээд оройдоо л идчихиймөө.
6. Hot cake. 



DIY: pearl collar blouse

Ийм цамц аваад мартсан байж. Саяхан гаргаж ирээд харсан чинь материал нь цахилгаанждаг, бас томдуу санагдаад гологдоод, өгөх хүн байвал өгчихмөөр л байлаа. Тэгээд өмсөгдөхгүй шинжтэй болохоор нь захан дээр нь жижигхэн pearl beads хадчихлаа. Одоо ноосон цамцан дотор ч болтугай өмсөх байхаа. 
Тун дажгүй болсон. ^^



Friday, January 18, 2013

Bento: ひよこ

Цэцэрлэгийн бүлэг нь дэгдээхэй юм байгаан. 
Өдийд хоолны цаг нь болж байгаа учиргүй хаппи байгаа бх. 
Өглөө гарахаасаа өмнө "шалгаж" үзчихээд, багшдаа харуулнаа гээд явсан. ^^



Thursday, January 17, 2013

Японд удсан хүний 101 шинж

гэдгээс яг надад таарч байгаануудыг нь тайлбартай нь бичие.

2. 3 орчим баллын газар хөдлөлтийг тоолгүйгээр ажлаа хийж чадна. 
(4 юмуу 5-аас дээш сэгсэрч эхэлвэл гарах тухай л бодно, бусад үед бол гарах гэж байтал больчих блгүйдээ гэсэншүү юм бодоод, газар хөдөлж байна гээд чаатлаад сууж байна шүүдээ)
3. ФБ дээрх ихэнх зурган дээр хуруугаа V фозитой болгосон байна. 
(Япончууд зургаа даруулахдаа бүгд хуруугаа V буюу peace sign болгодог. Эхэндээ шал мангар санагддаг байсан чинь одоо камер хараад автоматаар хуруу V)
5. Алдаатай бичсэн англи үгнүүд инээдтэй санагдахаа болино.
(Дуудлагыг нь хүртэл японоор ичих ч гүй дууддаг болно шүү дээ. Одоо эндээсээ англиар ярьдаг газар руу шууд явбал жапанглиштэй гэж хэлэгдээд онигоо болнөө)
8. Суудлаа хүнтэй гэдгийг тэмдэглэхдээ цүнх, түрийвчээ орхидог болно. Хулгайлчих боловуу гэж огт санаа зовохгүй. 
(Түрийвчээ бол орхиж байгаагүй, гэхдээ цүнх зэрэг бол асуудалгүй. Энд амьдардаг урд зүгийн буурай орны иргэд л хулгай хийнэ үү гэхээс япон хүн бол хүний юм зөвшөөрөлгүй авахгүй)
9. Гадаад хүн харахаараа гөлөрдөг болно.
(Хэхэ. Энэ яг үнэн шдээ. Би бүр шар толгойтой хүн галт тэргэнд харвал өөрийн мэдэлгүй байн байн хараад бдаг болсон бналээ кк)
10. Утсаар ярьж байхдаа бөхөлздөг болно. 
(Үнэн, хэхэ. Амьдрал дээр мэндчилгээ, уучлаарай, тэгнэ үү ингэнэ үү гм үгсийг хэлэхэд заавал ч үгүй бага зэрэг ч гэсэн тонгойдог болохоор амнаас тэр үг гарахтай зэрэгцээд автоматаар бөхийдөг байхаа)
13. Галт тэрэг 1 мин хоцроход л өөрийн чинь буруу мэтээр санагдаж эхэлнэ. Буруу хуваарь харчихсан юм боловуу гм.
(Яг үнэ. Яагаад ирэхгүй байна? Чи зөв хуваарь харсан юмуу, яг энэ нориба мөн үү гээд л бие биенээ буруутгаад эхэлнэ шүү дээ )
14. Ихэнх загасны англи нэрийг санахаа болино.
(За угаасаа ч англи нэрийг нь мэддэг байсан гэж худлаа хэлээд яахав. Салмон, туна гэдгээс цаашгүй. Ядаж байхад хичнээн төрлийн загастаймбэдээ энэ Япон)
17. Англиар утга, учиргүй үг бичсэн цамц гм-ийг худалдаж авдаг болно.
(Эхэндээ энэ одоо юу гэнэ үү, гээд ойлгочих гээд үзээд байдаг бсан, бол одоо шууд тоохгүй авдаг болсон)
21. Мама чари гэдэг дугуйтай болсон байна. 
(Монголоор бол эмэгтэй рамтай дугуй. Юу л байна энэ дугуй л бна, кк)
22. OIOI гэсэн бичгийг marui гэж уншдаг болно.
(Энэ их дэлгүүрийн нэр л дээ. Лого шиг хэрнээ, энийг хараад хүмүүс шууд маруй гэж уншдаг)
23. Залуучууд хүндэтгэлийн бус хэллэгээр ярихад дургүйцдэг болно. 
(Яг тэгдэг. Дотроо аймаар дургүйцэж эдр)
24. Сакураны хувьд аймаар носталжик болно. 
(Үнэн үнэн. сакуртай юм хум цугуулдаг болно, цэцэглэх үеийг нь хүлээнэ, унаад дуусахаар нь хаа байсан дараа жил гэж боддог болно)
27. Чухал тэмдэглэлт өдрүүдээ япон тооллоор санадаг болно.
(Японы тооллоор хүүхдийнхээ төрсөн өдрийг бичсээр байгаад европ тооллоор бичих гэхээр бодоод байдаг болсон байналээ)
29. Тунгалаг өнгийн зонтик бариад бороонд норолгүйгээр дугуйгаа унаж чаддаг болно.
(Oh yeah. Мэргэжилтэн болсон шүү дээ энэ тал дээр)
32. Япон стилийн футон зөөлөн санагддаг болно.
(Буудлын орон дээр унтсан чинь нуруу өвдөөд, аймаар хатуу санагдсан гээд л бод. Өглөө нь амарч чадаагүй босож ирсэн. Газар унтсаар байгаад сурчээ)
36. Ханиадны анхны шинжээр л маск зүүдэг болно.
(Хүн олонтой газар янз бүрийн вирус халдвар байдаг болохоор зүүдэг болсон)
37. Цагдаагаас байрлал, чиглэлээ байнга асуудаг болно.
(Анх асуудаг байсан, одоо бол google map-аас нэг сайн харчихад л болоо)
40. Эх орондоо очсон ч гэсэн уучлаарай гэдгээ японоор хэлдэг хэвээрээ байна.
(Тун магадгүй, амны уншлага болчихсон болохоор)
43. Карри райс гэдэг хоолыг 7 хоногт нэг иддэг болно.
(Монгол бууз, хуушуур шиг л хоолны маань нэг меню болсон)
45. Дон кихот дэлгүүрийн сүлд дууг амандаа аялдаг болно.
(Хэхэ. Ирээд удаагүй байхдаа хэд хэд орсноос хойш нэг хэсэгтээ л дуу нь толгойд орж ирээд байдаг болсон байсан)
46. Япон суултаар хөлөө нугалаад 30 мин ямар ч асуудалгүй суудаг болно.
48. Аялалд явахдаа сойзгүй явдаг болно.
(Аль ч буудал алчуур, сойз, саван гм заавал бн. Арай гайгүй нь нүүрний лошион, сам, ариун цэврийн хэрэглэл гм эмэгтэй хүнд хэрэгтэй бүх зүйлс байдаг. Буудлынхаа сайтыг нь шалгаад харчихвал амар байдаг юм, илүү ачаа авч явахгүй)
49. Онсэнд орохдоо нүцгэлдэг хэрнээ, наран шарлагын газар дээгүүрээ юм өмсөхгүйгээр хэзээ ч явахгүй.
(Ичихээсээ илүүтэйгээр арьсаа хордуулахгүй, хамгаалж байгаа ухаантай)
50. Хятад ханз хөгжилтэй, сонирхолтой санагддаг болно.
(Үүсэл нь үгийнхээ утгыг илэрхийлдэг болохор ингэж тогтоосон ханз мартагддаггүй)
53. Өөрийнхөө амьдарч буй байрны хэмжээг япон хэмжээсээр л мэднэ.
55. ТВ суваг болгоноор хоолны тухай ярьж байгааг хараад тоохоо болино.
(Эхэндээ залхдаг байсан одоо бол үзээд суучихна)
58. Өөрийнхөө англи хэлний Р болон Л үсгийг зөв дууддаг эсэхдээ эргэлзэж эхэлнэ.
(Би бүр барын эрээн хээг англиар хэлэх гээд леопард, реопард, леопалд гэдгийн аль нь билээ гэдгийг санахгүй толиос харвал яаахуу? Бас сүүлийн үед монгол хэлэнд ч гэсэн Л үсэг шал хэрэггүй хачин үсэг байна, хэл орооцолдуулаад гэж боддог болсон байналээ, кк)
59. Шүршүүртээ жижигхэн, хуванцар сандал худалдаж авсан байна. 
(Сууж биеээ угаахаар тохи тухтай санагдаад байдын, шанага нь хүртэл байгаа хэхэ)
61. Эрдэнэ шишийн шөлийг лаазнаас ууж сурсан байна.
62. Дор хаяж 8 хүртэлх зонтиктэй болсон байна.
(Гадаа нээрэнгээсээ 8 шахам байснаас муудсаныг нь хаяад 3 л болгосон)
65. Гадаад хүний нэрний ард -сан дагаврыг залгаж ярьдаг болно.
66. Наттог амттай гэж боддог болно.
(Амттай гэж бол бодоогүй, харин хааяа авч идмээр санагдаад байдаг болсон байналээ)
70. Цагаан будааг маш ихээр голж шилдэг болно.
(Шинэ ургац энтр гэж л ярина. Энэ янзаараа монголд очоод юугаа иднээ?)
73. Бүх их дэлгүүрүүдийн бэйсмэнт давхарт хоол байдгийг мэддэг болно.
75. Бямба гаригийн өглөөний 8 цагт улстөрчид чанга яригчаар ярьж сэрээхэд уурладаггүй болно.
77. Өдрийн хоолонд 20 мин зарцуулахыг хэтэрхий урт гэж боддог болно.
80. Дугуйтай холбоотой гэмт хэргийг маш хүнд гэмт хэрэг гэдэгт итгэж эхэлнэ.
83. Лаазалсан кофений амтыг хэвийн гэж боддог болно.
87. Шинжуку буудал дээр төөрөхөө болино.
(3 явахад л юун төөрөх. Улам л шинэ газар, шинэ дэлгүүрүүдийг нээж олно, кк)
89. Олон янзын товчгүй нойлыг ашиглаж чадахаа болино.
(Зүгээр энгийн паалантай жорлон тааралдвал гайхаж эдр. Бурмаа АНУ яваад хамгийн түрүүн таалагдаагүй юм нь буудлынх нь 00 нь бидэ биш зүгээр л суултуур байсан гсэн кэкэ)
92. Японы инээдмий шоунуудыг үздэг болно.
(Үзэхээр барахуу, баясдаг болоод байна)
96. Жижигхэн шилтэй сакэ авдаг болно.
99. NHK-ийн суваг үзсэний төлбөрөө төлөхөө болино. 
(Улиралд 5000 иэн буюу 80 000 орчим төг авнаа. Эхэндээ ч үнэхээр япон хэл мэдэхгүй ойлгодоггүй байлаа, дараа нь япон хэл мэдэхгүй болж жүжиглэдэг болсон, сүүлдээ японоор манайх ТВ байхгүйээ, үздэггүй гэдэг болсон хаха. Ороод харья гэж хэлэхгүй нь сайхан юмдаа)
100. Ханкотой буюу өөрийн нэртэй тамгатай болсон байна. 
101. Замын дохионы өнгийг улаан, шар, цэнхэр гэж боддог болсон бна.
(Ногоон гэж мдэж байгаа ч хүүхдийн цэцэрлэгт цэнхэр гэж хэлээд байгаа болохоор хүүхдэдээ яалтчгүй цэнхэр гэж хэлж өгөх болоод байгаа)



My photolife 2013.01.17


1. Гүзээлзгэнийг ингэж идвэл гашуун чихэрлэг нь таараад гоё байдаг. Дангаар нь болохоор хүүхэд ч би ч идэж чаддагүй юм. 
2. Dinner for toddler. Tuna, chicken croquette, mushroom soup
3. Asahi karakuchi super dry black
4. Цэцэрлэг дээрээ хийсэн гацуур: Ундааны саваар хийгээд өөрсдөө чимэглэсэн байналээ. 
5. Манекан харахаараа л хажууд нь очоод адилхан фози авчихаад зураг дарахыг  шаардана шүү дээ. 
6. Чих, хамар хоолойн эмнэлгийн номер.Зааны зургийг логогоо болгосон таалагдсан. Заан чинь өөрөө том чих, урт хамартай амьтан шүүдээ.
7. Манай охин гадаа тоглож байхдаа өөрийнхөө гуталны зургийг авчээ.
8. Сарвайсан хуруунуудаа будуулна гээд...




Saturday, January 5, 2013

Healthy drink

Энэ ундаа нь Солонгос хүүхнүүдийн дунд дэлгэрээд, Япон хүүхнүүд дуурайгаад уудаг болж байгаа гэнэ. Арьс үс гоё сайхан болгодог, таргалуулдаггүй, диет барьдаг хүмүүст их тохиромжтой. Япон дуудлагаар бичээд тайлбарлачихая.

2 tblspoon Wakame powder - далайн замгийг хатаагаад нунтаг болгосон нь
tblspoon Almond ground - алмондын нунтаг 
tblspoon Shiro goma powder -цагаан сесами үрийн нунтаг
tblspoon Kuro goma powder - хар сесами үрийн нунтаг
tblspoon Kinako - шар буурцгийн нунтаг, soy souce-тэй хольсон юм шиг бор өнгийндүү гурилархуу нунтаг. 

Эдгээр бүх нунтагаа холино. 

Дринкээ хийхдээ: 
4 амны халбага нунтагуудын холимог
200 мл шар буурцгийн сүү
1/2 амны халбага зөгийн бал

Бүгдийг нийлүүлээд таглааатай саванд сайн сэгсэрээд ууна. ^^ Өглөөний цайны оронд уухад их тохиромжтой. Эсвэл өлсөөд юм идмээр санагдсан үедээ ууж болдог гэнэ. Би өөрөө юмнуудаа авчихаад найруулж ууж үзээгүй байна, мартчиж. Коллагэн авч ууяадаа гэж бодож байсан ерөөсөө энийгээ найруулж ууж байхаар шийдлээ. Бас сесами үрийг хоол ундандаа сайн хэрэглэж байгаарай. Өөрөө эрдэс витаминаар баялаг тул нэмэлт витамин уухын хэрэг байхгүй. Солонгос, Японы ихэнх хоол зуушинд үр эсвэл тос хэлбэрээрээ заавал ордог. Маш хэрэгтэй гүнжид шүү. Хамгийн сүүлд монгол нэрийг нь санадаг гэнээ. :))

Хийж уух боломжгүй бол 3150 иэн буюу 54.000 төг-р авч ууж болох нь.
Зардаг юм байна. 30 ширхэгтэй. 

тайлбар:
- Амны халбага нь 15 мл хэмжээс гэсэн үг / US table spoon
- Зөгийн бал иддэггүй бол maple syrop-оор орлуулж болно. 
- Эдгээр найрлагуудаа нунтаг хэлбэрээр нь хайвал Монголоос олдохгүй байх. Нухуур, нүдүүр, блэндэртэй бол өөрөө гэртээ нунтаг хийчихэж болно шүүдээ. 
- Kinako гэдэг л монголд олдохгүй бж магад. Гэхдээ солонгос хүнс орж ирдэг юм чинь сайн хайвал бгаа бх. Солонгос нэрийг нь мэдэхгүй бна.
- Сэгсрэх сав нь коктэйлний сав, дрессинг хийдэг сав гм таглаатай сайн сэгсэрч болохоор ямар ч сав байж болийшд.
- Алмонд самраа нунтаг болгохдоо сайн усаар угаагаад, овэнд 10 мин жигнээд гаргаж ирээд миксэрдэх!
- Нэг аяга нь 270 ккал. 


source: NHK Eテレ、禅食風パウダーの豆乳ドリンク


Wednesday, January 2, 2013

Монгол мах ид


1 сарын 1нд ингээд монголоос ирсэн чанасан махаа идээд сууж байлаа шд.
Дараа нь мах зулгаамаар санагдахаараа харнаа гээд энд оруулчихая.
Бурмаа чанасан мах, аарц, өгөөжийн боовнууд, ааруул, чацаргана, хар талх гээд 25 кг идэх юмтай ирсэн кк.

Эгчийгээ мах, жоохон гэдэс чанаад явуулчих гэсэн чинь итгэдэггүй ээ. 
- Чи хэзийдээ гэдэс иддэг болчоов?
- Иднээ иднэ, идээгүй удсан болохоор ядаж хэрчим ч болтугай явуулчаач дээ
- Худлаа яриад, идэхгүй хаячих гэж байгаан??
-Иднээ иднэ, идэх юм шиг санагдаад байна. 

гэж ам өчиг өгч байж авав шд. 
Бас түүхий мах чанахаасаа залхуураад шууд идэхийн тулд чанаад явуул гээд байгаамаа. 
Хар талх идэж үзээгүй манай охин どうして茶色なの? гэнээ. (Яагаад хүрэн өнгөтэй байгаан?)



---oOo---