Tuesday, February 26, 2013

Халдаг наалт

Кайро гэдэг. Ар талынх нь цаасыг хуулаад хувцасны дотор, дотуур хувцасны гадар зэрэгтээ наана. 12 цаг халуунаа 40 градусаас дээш барина. Хамгийн ихдээ 60 градус халуун болно, түлэгдэв болгоомжил гэнээ. Өглөө 8 цагт наасан наалт одоо 5 цаг гэхэд халуунаараа л бн. Даардаг хүмүүс хаанаа ч наасан болох бх. Шууд биедээ нааж болохгүй. Монголын өвөл бол аминд орох эд. Япончуууд яаж ийм юм зохион бүтээдэг байнаа??? Зүгээр нэг нимгэн наалт хэрнээ, дотор нь ямар бодис бдаг болоод ингэж халаагаад бдгын? Биширч байнөө. Дотроо нилээд олон ширхэгтэй, 500-600 иэн орчим бсан бх.



Beauty products review

Монголд өдөр болгон, хэдэн давхар буддаг байсан. Японд бол сардаа 1-2 удаа л будаж бн? Бусад үед нь нарны тос, эсвэл зүгээр тоник түрхээд л болоо. Залхуу хүнд үнэн амар. Японд зардаг шисэдогийн юмнууд монголд ерөөсөө харагдаж бгаагүй юмнууд бдаг. Бодвол манайх интернэшнл хувилбарыг нь урдаас оруулж ирдэг юм шиг байналээ. 

Олон юмнаас сонгох гэж толгой эргээд бдаг болохоор мэддэгээрээ шисэдогийн хямдхан лайнуудаас ээлжилж аваад хэрэглэчихдэг юм. 



Sunday, February 24, 2013

Rare cheese cake


Жигнэхгүй болдог чийз кэйк. Крем чийзнийхээ талд нь шууд иддэг зөөлөн тофү хийсэн. 200 грамм чийз хийхлээр хурц, бялуурсан болдог. Энэ болохоор хөнгөн, илчлэг багатай, их идэгддэг. :)) Монголд зөөлөн тофү олдохгүй бол чийзээрээ л хийхэд болно. 





Parfait

Манай хүүхдийн ярьдаг тоглодог юм нь фафэ. Хаана ч идээд үзцэн юм мэдкү. Тоглоомоо овоолж овоолж бснаа фафэ ид гэнэ.





















Хөргөгчинд байсан янзан бүрийн юмнуудыг цуглуулаад яриад бдаг фафэг хийж өгсөн юм.




















Өндөр стакан бхгүй ээ, зайрмаг иддэг стакан л бна.


















Жинхэнэд нь кэйк лав ордоггүй бх (o^^o)

Японы гэр бүлийн ресторануудад бдаг фафэнд jelly, custard pudding гм бдаг блохоор идэх дургүй ээ.


Nikuman / 肉まん


Манайхны мантуун бууз гэсэн үг. Би мантуун буузны гуриланд хөөлгөгчнөөс өөр юм хийдэггүй. Зарим хүмүүс давс хийдэг бх? Энэ гаднаасаа адилхан ч гэсэн найрлага нь шал өөр. Тэр хэмжээгээрээ амт нь тасархай. Комбинид (SevenEleven) зардагаас ч гоё амттай болсон гэчүүл онгирсон болох бхдаа? Та нар ч гэсэн энэ найрлагаар хийвэл идсэн хүн биширнэ дөө. Гэхдээ цаг л жоохон зарцуулна.
Бишрүүлэх хүсэлтэй хүмүүс доошоо уншаарай.



Custard cream sauce


4-хөн орцоор хийх custard cream sauce -ийг талх, булочкинд түрхэж идэх, кекс, печень гм-д хавчуурга болгох, дессерт, амттанд соус байдлаар ашиглах гм олон янзаар идэж болно. 
Энэ хийсэн соусыг хөргөгчний доод талд 2-3 хоног, хөлдөөгчинд нь 1 сар хадгалах боломжтой. 
Хөлдөөсөн кремээ гаргаж ирж хэрэглэхэд өтгөн санагдаад байвал сүү хийж шингэлж болно. 

Хийх арга:
1. Найрлага 60 гр сахар, 30 гр гурил, 3 ш өндөгний ШАР, 2 аяга сүү (400 мл)
2. Өндөгний шарууд дээрээ сахараа нэмж хутгана. Дээрэс нь гурилаа хийхдээ шигшүүрээр шигшиж хийнэ.
3. Сайн хутгахаар шар өнгөтэй байсан нь цагаандуу болж ирнэ.
4. Сүүгээ эхлээд 2 амны халбагаар хийж гурилтайгаа нийцтэл хутгана. Хойноос нь үлдсэн бүх сүүгээ паррр :))
5. Дунд зэргийн гал дээр халаангаа хутгана. 4-5 мин болсны дараа өтгөрөөд гурил нь бөөгнөрөөд ирнэ. Тэр үед нь гал дээрэс аваад зузаан алчууран дээр тавьж хөргөнгөө бөөгнөрсөн гурилыг нь тартал нь сайн хутгана. Нэг ёсондоо суганы булчирхайгаа өвдтөл. Том саванд анхнаасаа хийсэн бвал хутгахад хальж асгарахгүй юм билээ.
6. Хутгаж дуусаад дахиад дунд зэргийн гал дээр 2-3 мин пурр хийлгэнгээ хутгана. ТӨГСӨВ.

Зориулалтын хөлдөөгчний уут байвал хийгээд хөлдөөгчинд хийнэ. Хөлдөөхгүй хэрэглэх бол зүгээр шилэн, хуванцар гм саванд хийж болно.


source: NHK E tere

Bento: Candy cure character


Баасан гаригт авч явсан бэнто. Энэ нөгөө Smile Precure гэдэг анимэ дээр гардаг Candy cure гэдэг маскот. Муур юмуу нохой ч юмуу бүү мэд. Намайг бүр нөгөө гүнжнүүдээ хийж өг гээд. (О_о)?
Арай амархан болохоор нь энэ Кэнди-г хийж өгсөн. 3-5 настай охидуудын ид шүтдэг, үздэг, дуурайдаг анимэ шүүдээ. 

Бэнто, жимс, цай бэлэн !
Энэ оригнал дүрс нь 
Эхлээд юугаар ямар эрхтнийг нь хийхээ зурж үзсэн юм. 

Нэг нэгээр нь хийж байгаа нь
Ойрхноос харвал: Нүд нь далайн байцаа, сыр,
хацар, риббон нь хиам, духан дээрх зүрх нь хавч,
чих нь өндөг гм

Яг адилхан болоогүй ч гэсэн миний бодсоноос дээр болсоон. кк

Өглөө 8 цагт дуудуулж бж сэрдэг хүүхэд чинь намайг энийг хийж бхад өөрөө 7.40-д босоод ирсэн. Яагаад эрт сэрчихэв гсэн чинь お弁当作ったかなって心配して (Хоолыг маань хийсэн болвуу гэж санаа зовоод) гэсэн. 
Анги дээр нь янз бүрийн дүрсгүй зүгээр хоол авчирсан нэгнийгээ かわいそうな(Хөөрхий амьтан) гэдэг гэсэн шүү.  ('・_・')



Tuesday, February 19, 2013

Тахианы терияки

Өнөөдрийн хоолоо хийхдээ авсан зургуудаа орууллаа. Хийх явцдаа авах чинь хэцүү юм. Мартаад хамаг юмаа тогоо руугаа хийснээ зураг аваагүйгээ санангуутаа буцааж гаргаж ирж зургийг нь авах гм.

3 настай хүүхдийн таваглалт харагдаж бн энд
~~~о~~~


ХИЙХ АРГА НЬ:

Тахианы терияки

Үндсэн терияки соус: 50 мл сой соус, 50 мл мирин, 2 амны халбага сахар.

1. Тахианы махаа аль болох том хэрчсэн байвал зүгээр. 
2. Соусаа хийгээд 20 мин амраана. 
3. Хайруулын тавгаа халааж байгаад тахианыхаа хальстай талаар шарж эхэлнэ.
4. Мах нь болох дөхөөд ирэхээр мах дэвтээсэн соусаа хийгээд болгоно.

Анхаар:: сахартай соус тул амархан түлэгдэх магадлалтай. 
Терияки соусыг ямар ч байдлаар хийж болно. Энэ дээрх бол хамгийн үндсэн хувилбар нь.


Ногооны сүүп
Сонгино, үрсэн лууван, шанцайны навч, бууцай, тофү, помидор.
Бүгдийг нийлүүлээд бульон, консомэ, тахианы шөл юу ч хийсэн болно. 
2-3 удаа буцалгаад шанцайны навчаа гаргаад, тофүгээ нэмнэ.


Төмсний салад

Карритай чанасан төмс, лууван, вандуй.
Монголд бдаг хавч гээд байдаг даа? Тэрийг уртааш нь цуулсан бн.
Сам хорхой бол заавал бишээ. Хэдхэн үлдсэн байсан болохоор хийчихсэн юм.
Тэгээд бүгдийг нийлүүлээд майнозедоод унагаачих. хаха
Таргалмааргүй байвал майнозегүй зүгээр хутгаад идсэн ч болно.
Дээрх зурган дээр помидор илүүдчихсэн харагдхиймдаа.

Тэгээд одоо буцаагаад дээшээ яваад харахаар тэр хоол болж байгаам даа.



Marshmallow


Идэх арга...


Итадакимааааааас !




DIY: militar jacket embellishment


Өнгөрсөн зун ZARA-д ийм хүрэм 6990 билүү 8990 иэн гэж байсан юм.
Намар GAP-аас ийм хүрэм 9900-аас хямдраад 2990 гэж байхад авсан юм. Бас болоогүй ээ, ороход үүдэн дээр нь купон сугалуулаад. Сугалах ч юу байхав, хайрцаг руу нь өнгийгөөд харсан чинь 50%-ийн купон харагдаж байхаар нь авчихсан. Зарим худалдагчид нь өнгийж харж байгаад сугалахад зүгээр сугалуулдаг, зарим нь хайрцагаа харуулахгүй харамлаад байдаг. Тэр эмэгтэй  худалдагч ихэд ясаши хүн байсан бөлгөө. Тэгээд 2990-ээсээ дахиад тал үнийг нь хямдруулаад 1500 иэнээр авсаан. MNT бол 150 000 төг-ний юмийг 22 000 төг-өөр авчээ. 

Чимэглэлгүйг авсан болохоор rhinestone хадав. Иймэрхүү эмэгтэйлэг чимэглэл оруулж өгөхгүй бол дангаар нь өмсөхөөр хэтэрхий хард харагдаад байсан юм. Хадах арга нь ойлгомжтой шүүдаа. янз бүрээр байрлуулж үзэж бгаад хамгийн боломжтой харагдснаа зургийг авч байгаад хараад оёсон. Ийм чулуу наадаг бас байдаг. Даанч халуун цавууны буу бхгүй байсан болохоор оёсон. 

GAP jacket
ZARA jacket

Би эрэгтэйлэг, күүл харагдах иймэрхүү хувцсанд аягүй дуртай ээ. Манай ээж энийг өмсөж бгааг харвал хулигаан шиг гэж хэлнэ. 10 жилд бхад намайг эмэгтэйлэг юм өмсүүлэх гээд, би заримдаа бас "хулигаан" стилиэр нь хувцасламаар санагдаад муудалцдаг бж билээ. кк




Nabe: Sukiyaki

Ийм халуун тогоо байсныгаа мартсан байналээ. Мах шарах, japanese hot cake, бас ийм набэ байдлаар ашиглаж болно. Уг нь үхрийн махтай халуун тогооны хоол байгаа юм. Би гахайн мах, солонгос бэлэн соусаар хйисэн. Хурдан болдог, амттай, бас өвөл идэхэд их зүгээр.


Үндсэн орц нь: 
үхрийн мах
бууцай (spinach)
мөөг (шийтакэ, эноки)
хакусай (хятад байцаа буюу кимчи дардаг байцаа)
япон ногоон сонгино (англиар leeks гэдэгтэй адилхан. монголоор гогод гэж орчуулсан бх юм??)

Хүсвэл:
зайдас, лууван, удон гоймон гм нэмж болно.


Сүкияки-ны соус нь:

100 мл сакэ
50 мл мирин
50 мл сой соус
2 а/халбага бор сахар




Thursday, February 14, 2013

Хүүхдийнхээ зурсан зургийг яах вэ?


Анхны зургийн дэвтэр, харандааг нь 1 нас хагас хүрэхэд нь авч өгсөн. Арай эрт гэж бодсон ч хүүхдийн хүмүүжлийн номон дээр тэгж бичсэн бсан болохоор авч өгсөн. Тэгсэн чинь гар хуруу нь зүгширэхэд асар хэрэгтэй бсан бнлээ. Үеийнхээ хүүхдүүдэс илүү хайч харандаа барина, зурна гм ялгаатай бдаг юм билээ шүү. 
За тэгээд 7 хоногт нэг зургийн дэвтэр дууснаа. Дугуй дүрс ч зурж чаддагүй болохоор ихэвчлэн авангард талруугаа л уран бүтээл туурвина шүү дээ.  

Дууссан дэвтрийг нь хадгалаад бсан дийлдэхгүй нээ. Новшинд дургүй хүн чинь эхнээс нь хаяв. 
Тэгээд сүүлдээ дурсамжтай юмийг нь хаях нь буруу гэдгийг ухаараад, мэргэн санаа олсон нь энэ.   
 Зураад дуусахаар нь тайлбарыг нь бичээд, зургийг нь аваад хадгалах юм. Дэвтэр нь хаягдсан ч гсэн зураг нь софтоороо үлдчихнэ. ^^



1. Гүзээлзгэнэ
2. Хамгийн дуртай хоол ханбаага (котлэт) бн. Брокколи, төмс, лууван, халбага сэрээ гм.
3. Намайг зуржээ.
4. Хэн нэгнийг бас зурсан бн
5. Кани буюу хавчтай л адилхан юм харагдаж бн
6. Усан үзэм
7. Энэ бас нэг хоол гсэн. нэрийг нь мартжээ. Хажуугаар бгаа бөөрөнхийнүүд нь ногоонууд.
8. 9. Ихэвчлэн ийм хүний нүүр, дүрс зурдаг юм.

Энэ бол ipad-ны зурдаг апп дээр найз охин Заяагаа зурсан бн.
Улаан өнгийн обручик зүүсэн гэсэн. 


Homemade burger

Мак ороогүй зөндөө удаж байна. Амралтын өдрөөр өдрийн хоолонд бургер хийж өгсөн юм. Энэ талхыг нь хийх нь залхуутай юм билээ. Зөөлөн, хэрнээ сэвсгэр гэсэн жороор хийсэн чинь санаанд хүрээгүй. 2 дахиа хийвэл сайжрах л бх. 
Манай гэрийнхэн том жижиггүй помидор идэх дургүй болохоор хийгээгүй, бас хүүхдэд зориулсан тул дараагүй огурцы хийсэн. 



Монголд бол талхыг нь бэлэн зардаг юм чинь аваад шууд гэртээ хийгээд өгөөрэй, хүүхдүүд бол дуртай иднэ.

Манай охин бургерийг бургер гэхгүй шууд Мак гэж хэлээд бдаг?
(мак идье, мак хий, а, мак да гм)

Балинтийн


Японд зөвхөн эмэгтэйчүүд нь шоколад өгдөг болохоор шоколад авч хайлуулав. Уг нь дэлгүүрт төрөл бүрээрээ, гоё гоё байналээ. Энэ хайрцагийг нь авчихсан бсан болохоор дотор нь хайлуулж хэвлэж хийсэн юм. Аялалын чемодан шиг гоё хэлбэртэй хайрцаг байгааз. 
Хүрэн цагаан хүрэн гээд үелүүлээд хийе гэсэн чинь цагаан шоколадаа аль дээр идчихжээ, тэгээд дан хүрэн л болчихлоо. 


Бас л зүрхэн хэлбэртэй печень.
Сүүлийн үед кэйкээ болиод күүкие хийдэг болоод байгаа. 
Мэдээж гүзээлзгэнэ шоколадтай сайхан зохицно. 

Happy Snake Year!


Сайхан битүүлж, шинэллээ, кк.
За тэгээд мэдээж идэж ууснаа л бичие даа. 
Монголоос ирсэн хүний өгсөн еэвэнг 7 хоног хадгалах гэж өчнөөн юм боллоо шд. Бүр идчихмээр санагдаад болдоггүй, арай гэж гүрийж байж битүүн болж таваган дээрээ тавьж авав. 
Ааруул нь бол шинэ жилээр монголоос ирсэн юм, бас л цагаан сард зориулж хэдийг үлдээж хадгалсан юм. Аймаар хав дарж, хадгалдаг кккк.

Манай Бурмаа лаг юм болохоороо хэдэн жилийн өмнө мод худалдаж аваад, сийлбэрийн хутгаар 2 цагийн дотор ул боовны мини хэв хийгэд өгсөн. Хүүхдүүд нь цагаан сар, ул боов гэж мэдэхгүй болчих бх гэж бодоод монголд ч тэмдэглэж үзээгүй баяраа энд 4 дэх жилдээ тэмдэглэв. Хүүхдэд зориулсан болохоор мини ул боов, уртаараа төө шахам л бх. Гэхдээ гэртээ хйисэн болохоор амт бол юун үйлдвэрийн боов, тасархай шүүдээ. Ёотон нь ч гэсэн мини шд. Жинхэнэ ёотонг 4 хуваасны дайтай, зурган дээр бол сүр том гарч. 
Винегрэт салат бас л жоорны юм. Шинэ жилээр 2 кг хүрэн манжин монголоос авчирсныг хөлдөөсөн байсан. юм, хохохо