Thursday, March 28, 2013

Сакура

2013.03.23 Sumida park





























Энэ жилийн сакура цэцэглэх хугацаанаасаа 10-аад хоногийн өмнө цэцэглэсэн. Энэ удаад Sumida koen-д ханами (цэцэглэсэн сакура харж баясангаа хоол идэж, пийв уух ажиллагаа, кк) хийв. Мэдээж хүүхдүүдтэй явж байсан болохоор пиво уусангүй. :(
00 нь хаана байгаа нь мэдэгдэхгүй хол байрлалтай байсныг эс тооцвол дажгүй газар байналээ. 





Tokyo skytree

Утас улам ухаалаг болоод мэргэжлийн камернаас ч гоё зураг авдаг болж. Доогуур нь байгаа дэлгүүрээр нь хэссээр байтал дээшээгээ гарах зав гараагүй кк. Хэдэн мэддэг лангуугаараа шагайчихая гэсэн чинь үнэн хөл толгойгүй, мап байгаад ч олоход хэцүү....

Өмнө нь Tokyo tower дээр гараад харчихмаар юм байгаагүй.
Энэ өдөр Фүжисан харагдахааргүй бүрхэг байсан болохоор дээшээгээ гараагүй. ^^


Friday, March 22, 2013

My photolife 2013.03.22






























1. Энэ бараг сарын өмнөх зураг бн. Загас, lettuce. Япон дэглэм барьдаг баатар болоод. Тэгсэн чинь 2 дах өдрийнхөө өглөө орноосоо өндийж ч чадахаа байсан. хаха. Тэр диет барьдаг хүмүүс ямар агуу вэээээ? Миний толгой өвдөөд, юун өндийх. Бурмаагаар хар өтгөн кофе авчруулж орноосоо хэвтээгээрээ шахуу залгилав. Тэгсэн чинь өндийж бна шүү. Босч бараг 1 цаг гаран сууж бж хөл дээрээ босохтойгоо болсон. Ёстой хэцүүн бналээ, над шиг сэтгэлийн хатгүй хүн бол тэгээд явчих шинжтэй. Би диет биш хөдөлгөөнөөр л турдаг төрлийн хүн байх. 5 кг хасчиж чадахгүй шог бнаа. Гүйгээд, төмөр өргөхөд 2 сарын дотор л хасах юм байгаа шд. Энэ доторх хүн ерөөсөө хөдлөж өгөхгүй юмаа. :((  Эмэгтэй хүмүүс 1 кг ч бай дандаа жингийн асуудалтай бдаг гэж үнэн бх.

2. Рестораны чийзкэйк аягүй чийзэрхэг амтагдаад бгаам даа? Амтыг нь нэмэгдүүлэхийн тулд юу хийдийн болоо?

3. Гэрийн табчик шиг хээтэй, Keds гэсэн угладаг гутал авсан. Хөлөнд ямар эвтэйхэн гэж сананаа. Дотороо үстэй болохоор зөөлөн ч гэж.

4. Ирээдүйд оффисийн ажил хийхгүй байсан бол миний гутлын шүүгээ ийм төрлийн гутлуудаар дүүрэх байлаа. Загасчины гутал гэдэг билүү? Бас л хөлөнд эвтэйхэн, хөөрхөн гутал бгааздээ? Өсгийгүй гутал юм чинь хөлөнд эвтэйхэн бхаас ч яахавдээ. кк. Гэхдээ аваагүй ээ, уг нь хямдраад 2000хан иэн (35K?)гэж байсан юм. Худлаа үнэн өсгийтэй, эмэгтэйлэг гутал авч бхгүй бол нэг л күүл тал руугаа явчих гээд....

5.6 ipod nano-ны наалт наахын өмнө, дараа. Tim Burton's The Nightmare before Christmas гэнэ үү? Бодвол кино л бололтой дог.  

Thursday, March 21, 2013

Face roller




















Нүүрний массажлагч гэх юмуудаа, төмрөн хүртэл байдаг. Би хуванцарыг нь авсан, 10 удаа ч хүрэхгүй хэрэглэсэн бх. :((
Уг нь хэрэглээд хэвшвэл их хэрэгтэй эд. Хацар, уруулын хоорондох зураасаар үрчлээс суухаас сэргийлж, нүүрийг чангална. Өдөрт 10 мин-аас илүү хэрэглэхгүй. Хүзүүнд бас хэрэглэж болно. Хацар, хүзүү, эрүү гээд олон төрлийнх байдаг. Байнга хэрэглэвэл нүүр жижгэрдэг гээд байгаан. 
Эмэгтэй хүний зовхины үрчлээснээс илүү хацар, уруулын үрчлээс үүсэхэд л илт хөгшин харагддаг юм билээ !! 
Буллдог шиг хацартай болохгүйн тулд одооноос хэрэглэж байнаа. 

HadaCrie review



Хүнд үзүүлэхэд ч ичмээр дамшиг даа гэдэг шиг. Өдөр болгон хэрэглэхгүй байсан болохоор үр дүнг нь бичихгүй байсан юм. Над шиг залхуу биш хүмүүс авч хэрэглээд үр дүнг нь гаргах ч юм билүү гэж бодоод Гуталчин-ы хүсэлтийг биелүүлье. 

Merries





















Follow up milk: 9 сараас 3 нас хүртэлх. 

Юу гэж орчуулахыг нь мэдэхгүй бн. Хөхнөөсөө гарсан ч 3 нас хүртэлх хүүхдэд үнээний сүү биш ийм сүү уулгавал витамины хэрэгцээгээ хангалттай нөхнө. Зургийг нь томруулбал тайлбар нь бгаа. Улаан өнгийн графикаар энэ сүүг, цэнхэр нь зүгээр үнээний сүүний найрлагыг харьцуулсан бгаа нь. Яаж ч бодсон энэ сүүг уулгахад үнээний сүүтэй харьцуулашгүй их витамин тэжээл авна. 
0-9 сар хүртэлх нь тусдаа. Монголоос эмээ нь яриад хүүхдэд Д уулгаж бнуу гэнэ. Японд Д витамин бдаггүй гэхээр яачихсан газарав? гээд монголоос Д явуулнаа. Эндэхийн хүүхдийн үзлэгээр эмчээс нь уулгахгүй юмуу гэж байн байн асуухаар шаардлагагүй гээд өөдөөс гайхаад бдаг бж билээ. кк  Сүүлдээ залхаад ҮНЭХЭЭРРР хэрэгтэй бгаа бол уулгаж болноо гэж ам тагласан. Тэгсэн чинь хоол унд, агаар салхинд гаргаад хангалттай авчихдаг юм билээ. Японд төрж бгаа барууныхан, америкчууд бас их гайхдаг, дандаа нутгаасаа Д авчирч уулгадаг гэсэн бналээ. 





















Merries pampers pants type

Монголд хүн болгон хамгийн сайн живх Памперс гээд ногоон өнгөтэйг хэлдэг бсан. Японд ирээд бодвол тэр нь адилхан сайн байлгүй гэж бодоод авсан чинь нэхх хачин материалтай, ширүүн. 
Энэ Мэррис бол Японы No 1. Доторх материал нь хөвөн зөөлөн гэх юмуу, шингээлт сайн, доогуураа өргөн биш, М хэмжээнээсээ эхлээд наадаггүй өмсдөг хэлбэртэй болдог болохоор тохиромжтой гэж. 
гэхмэтчилэн гадны брэндүүд биш японы өөрсдийнх нь хийсэн зүйлс (брэнд) чанартай сайн байдгийг юм юман дээр мэдэрчийнөө. 



Home party






























1. Appetizer caprese salad: помидор, моцарела бяслаг, базил, оливийн тос, перец
2. Fruits centerpiece: ананас, оранж, гүзээлзгэнэ, мелон, навч, хатгадаг урт богино моднууд бхад болно. Сууринд нь гурил зуураад хийж болно. Би хүүхдийнхээ барималын шаврыг дотор нь хийж бгаад жимснүүдээ зоочихсон. Хүүхдийн партинд их зүгээр.
3. Чирашизүши:  амталсан будаа, огурцы, авакода, өндөг, сам хорхой, түрс, baby leaf.
4. Цэцгийн баглаа ^^
5. Ногооны салад: навчнуудын цуглуулга, помидор, хүрэн шош, бэкон, зөөлөн тофү.

My photolife 2013.03.21






























1. Дэншанд явж бгаа хүний хөл ^^
2. Охидуудын пүүз? кэт? гэх юмуу. Өнгө, загвар, хийц нь бүр яг таргетдаа зориулаад хийчихсэн. Ирэх намар хүртэл өмсөх гутлын нөөцийг нь авчихсан бгаа болохоор, дараа нь авна гээд мартахгүйн тулд зургийг нь авсан юм.
3. Family restaurant-д дандаа мах иддэг бсан. Эртээр загасны шинэ менютэй болсон бхаар нь  салмондон гээч юм авсан чинь загас нь шинэ, зөөлөн биш ч юм шиг. Загас идмээр бвал суши ресторанд л идэх хэрэгтэйгээ ойлгосоон.
4. Өвлийн хямдралаас үлдсэн цүнхнүүд бсан. Оригнал Поло, эсгий шиг материалтай, кноптэй, тотэ цүнх. 6000 иэн болсон бсан. (100 000 төг хүрэхгүй?) ГЭХДЭЭ Монголд ийм цүнх баривал доторхийг нь шууд ухуулна биз?? Бодитоороо өнгө нь ёстой гоё поп ягаан, оранж. Би гэгээрлийнхээ дунд шатанд явж бгаа болохоор зураг, үсэг гм-ттэй юм цуглуулахаа байсааан, хараад ч сэтгэл хөдлөхөө байсан бналээ LOOL.
5. Бүх юм тооч болоод адгийн наад захын ундааны автомат хүртэл тооч дэлгэцтэй болсон бхым.
6. Үсээ ингэж сүлжиж чаддаг хүн байвал баяр хүргэе. Би чаддаггүй, өөрийнхийгөө сүлжихээр гар өвдөөд, хүүхдийнхийг сүлжих гэхээр үс нь хэдэн тийшээ тараад, миний чаддаггүйнх л бхалдаа. Тэгсэн чинь багш нь дандаа үсийг нь ингэж сүлжиж өгөөд явуулчих юм. Японд ер нь үсээ ингэж сүлждэггүй, сүлжиж чаддаггүй хүн бхгүй дэгээ? Сэтгүүл ч үзэхийн, видео ч үзэхийн ерөөсөө сурахгүй бн.

Simple bento

























Энэ удаагийн зугаалгаар амьтны хүрээлэн явна гэсэн болохоор янз бүрийн дүрстэй бэнто хийсэнгүй ээ. Өдөржингөө үүрч, сэгсэрч яваад хачин юм болчихно, бас ширээ сандалгүй газар сууж идэхийг нь бодоод бөөрөнхий мах, бөөрөнхий будаа хийсэн. Савхдахад ч амархан. Савхдаж, сэрээдэгдэхгүй бол шууд гараараа идчих учраас...
Харин 200 иэнээс (3500 төг) ихгүй үнэтэй амттан авч явж болно гэсэн болохоор дуртай ногооны чипсийг нь өгч явуулсан.

Анааш хоололж үзсэн гэчихсэн ирсэн шүү. ^^

Wednesday, March 13, 2013

DIY: Contrast toe pumps

Аваад ерөөсөө өмсөж байгаагүй туфлиэ хоншоорыг нь будаад ийм трэнди туфль болгочихлоо. 














Бөөрөнхий, шовх ямар ч хоншоортой байсан хамаагүй өмсдөггүй уйтгартай царайтай туфль байгаа бол туршаад үзээрэй. Өмсөөд салахгүй болох вий. Ийм контрасны хоншоор лав сүүлийн хэдэн улирал трэнд болж байнаа. Эмэгтэйлэг, хөөрхөн дэгжин харагддаг.  ^^
Минийх саарал өнгийнх болохоор би хараар будсан. Хэрвээ шаргал ч юмуу байсан бол шууд неон пинкээр будах байлаа. (^.^)V

Аргачлал нь:


Monday, March 11, 2013

Нарийхан зангиа


Өчигдөр нарийхан зангиа аваад. Бас нэхмэл зангиа. Би дуртай болохоороо авчаачээ гэж байж авахуулав. ^^
Нарийнхан буюу slim, skinny tie ч гэдэг. Ийм төрлийн зангиа стильтэй & трэнди харагдуулна. 


















Зүүх арга: 

Monday, March 4, 2013

Finger puppets


Энэ хуруундаа хийж тоглодог тоглоом. Анпанман ба Хэлло Китти. Felt гээд эсгий шиг материалаар оёсон. Толгой хэсэгт нь синтофон чихсэн. Хийхэд хэцүү юм байналээ. Хуруундаа томдуулаад, нүд амны пропорц ч гэсэн өөр болсон байналээ. Гэхдээ нэг удаадаа яахавдээ тээ? Арзайтал нь оёсоноо мэдэгдүүлэхгүйн тулд тунгалаг утсаар оёсон гэжгаа. Сайндаа ч үйлчин болсонгүй ээ. 4 сар гээд Монгол руу ниснэ. ^^ Онгоцонд удаан нисэхэд хүүхдийг шинэ тоглоомоор саатуул гэсэн зөвлөгөө байхаар нь. Ийм жижиг тоглоом цүнхэнд бага зай эзэлнэ, эмнэлгийн оочер хүлээх, дэншанд саатуулах зэрэгт зүгээр байдаг юм. Өөрсддөө байгаагаа тоохоо байчихсан болохоор энийг оёсон, онгоцонд гаргаж сюрприз барихаас. 



Сар


Нэг орой дэлгүүр орчоод харьж явсан чинь нүдний буланд нэг их том шар юм харагдаад. Дугуйтай явж байсан болохоор огцом тоормозлож зогсож харав. Гудамжны гэрэл юм байх гэсэн чинь сар байсан байналээ. Аягүй доор, аягүй том хэмжээтэй, оранждуу өнгөтэй байсан.
Гялс давхиж ирээд камераа аваад гарав. Манай гэрээс шууд харагдахгүй байсан болохоор байшингуудын чөлөөгөөр олж харах гэж буцаад хэдэн м газар дугуйдав. Дарах гэсэн чинь no card in camera ! Буцаад л гэр лүүгээ дугуйдаад картаа хийж аваад гарлаа. Очоод шууд тохиргоогоор нь энэ зургийг авсан. 2 дах авалтаараа гэрлээ тааруулчаад дарсан чинь хөлгүй болохоор гар хөдлөөд хачин юм гарчийнаа. Тэгээд гэрлнийхээ тохиргоог хийх учраа олох гэсээр байтал үүлний цаагуур орчилгүй дээ тэр сар.
Компакт камераа сайжруулж про камер болгое гэж бүтэн жил бодвоо. Би гэхдээ зүтгэсээр байгаад авсан хэрнээ, гадагшаа гарах болохоор чи үүр, би үүр тэр том юмаа гэж түлхэлцэж байгаад заза яршиг хүүхдээ яаяа гэж байж камераар яахав гээд орхиод гардаг.
Иймэрхүү үед л жижиг камертай байсан бол амар бхгүй юу гэж бодогддогийн. кк
Шөнийн сар, салют, хиртэлт зэргийн зургийг авах тохиргоог шууд цээжээр мэддэг, сурцан байхгүй бол дандаа цагийг нь болгож авах гэсээр байтал нөгөө үйл явдал нь дуусчих юм.

Гахайн шарсан хавирга



Гахайн хавиргаа маслонд бүх талаар нь сайн шарж байгаад, ус хийгээд таглана. Хатгаж үзээд мах нь болсон байвал соусаа хийгээд бага галаар шарахаар ийм болно. Шарсан махны зориулалттай бэлэн соус хэрэглэсэн. Ийм соус би одоохондоо хийж чадахгүйээ. Гэхдээ зардаг газар олдохгүй бол өөрөө хийх гэж оролдох л байх даа. Монголд зардаг байсан барбикю соус болох байхаа. Хачир нь: хулуу, лууван, төмсний нухаш, брокколи.

Охидуудын баяр


3 сарын 3-ны Hinamatsuri-г охидуудын баяр болгож тэмдэглэдэг. Энэ баярын илэрхийлэл нь 桃花 буюу тоор модны цэцэг байдаг. Энэ суурин дээр нь харагдаж байгаа тод ягаан өнгийн, бөөрнхий дэлбээтэй цэцэг. Сакурнаас илүү үзэмжтэй санагддаг юм миний хувьд. 
Уг нь охидоо эрүүл аз жаргалтай байхыг бэлэгдсэн зориулалтын хүүхэлдэйг нь засдаг юм. Тэр нь аймааррррр үнэтэй. Бүр аймаар шүү. Зарим хөгшин хүмүүс хүүхдэдээ, үр ачдаа дамжуулаад явдаг юм билээ. 1-ний өдөр цэцэрлэг дээрээ салфетикны хайрцаг, 00 цаасны гол, цэлцэгнүүрийн саваар өөрсдөө энэ хатан хаан гэх юмуу да? хийчихжээ. Анги дээрээ тэмдэглэж дуусаад гэр гэртээ аваад ирж. Тэгэнгүүт нь өө ашгүй юун сайн юм гээд гэртээ засчихсан. 





Энэ өдөр иддэг хоол унд нь тусдаа байнаа. Чирашизүши гэж нэрлэгддэг сушиний нэг төрөл,  хясааны шөл, 4 улирлын өнгийг бэлэгдсэн цагаан будаагаар хийсэн арарэ гэх амттан гм.
Шөл бол амархөөн. 
Сушиг нь хүүхэд идэхийг нь бодоод түрс, өөр олон төрлийн түүхий загас хийгээгүй. Хүүхдэд зориулсан хувилбар гэж ойлгож болно. Жинхэнэ нь энэнээс арай өөр. Будаагаа зориулалтын ягаан өнгө оруулдаг цуугаар өнгө оруулсан. Тийм юм байхгүй бол ягаан байцаа жижкэээн хөшиглөөд будааныхаа усанд хийгэд хамт агшаавал ягаан болно. Дээр нь сам хорхой, өндөг, чийз, огурцы лууванг цэцэгний хэлбэрээр хэвлээд болоо.  
Зүгээр печений зуурмаг дээр будаг хийгээд хэвээр хэвлээд 3 өнгийн цэцэгний хэлбэртэй печень хийчихсэн. (^_^)
Энэ сүүлд зургаа авахуулах гэж бөөн юм болж байна. Хачин хачин фоз аваад... Нэг настай хүүхдийн кимоно гэхээр юм байхгүй. :(( 

My photolife 2013.03.04

Дандаа хоолны төрлийн цуглуулга болчиж



1. 15 төрлийн будааны холимог гэх юмуудаа. Зүгээр цагаан будаа агшааж идэж байснаас янз бүрийн үр тарианы холимогтой хамт идвэл биед хэрэгтэй. Дэлгүүрт бэлэн зардагаас нь аваад 1 аяга цагаан будаанд 1 амны халбага энэ холимог будааг хийж агшаана. Бэлэн нь олдохгүй байвал дангаар нь зарж байгаа будаануудыг аваад хольж болно. Бүгд мэдээж олдохгүй л байхалдаа. Байгаа хэдэн төрлийг нь аваад холимог болгоод идвэл дан цагаан будаа идсэнээс дээр. 15 төрлийн будааны найрлага японоороо: 大麦、黒米、もちあわ、とうもろこし、もちきび、大豆、発芽玄米、赤米、もち米、黒ごま、白ごま、はと麦、キヌア、アマランサス、たかきび。Англиар толь бичгээс харахад: BARLEY, UNPOLISHED RICE, MILLET, CORN, GLUTINOUS MILLET, SOYBEAN, SPROUTED BROWN RICE, RED RICE, GLUTINOUS RICE, BLACK SESAME, WHITE SESAME, GUINOA, AMARANTH, SORGHUM. Монголоор: арвайн будаа, цэвэрлээгүй хальстай будаа, ягаан будаа, шар будаа, улаан буудай,  шар бууцгийн шош, хогжруутсан цагаан будаа, хүрэн будаа, хар сесамэ, цагаан сесамэ гм. Зарим нь орчуулж мэдэхгүй, чадахгүй, байхгүй нэрс байналээ.