Tuesday, April 30, 2013

Муухай эмэгтэй гэж байдаггүй


Өөрийгөө царай муутай гэж боддог, нүүрнийхээ аль нэг хэсэгт дургүй, сэтгэл хангалуун бус, өөртөө итгэлгүй байдаг хүмүүс үзээрэй. 6 мин видео байгаа. Зураач нь эзэнтэй нь нүүр тулж уулзахгүйгээр  өөрийг нь өөрөөр нь төсөөлүүлж хэлүүлж байгаад зурсан хөрөг, дараа нь найз нөхдөөс нь асууж байгаад зурсан хөрөг 2-ын ялгааг харуулсан. Асар зөрүүтэй. Тэгэхээр өөрийгөө толинд харагдаж байгаагаасаа илүү царайлаг гэж бодоход буруудах юмгүй мэт. кк
Угийн өөрийгөө хөөрхөн гэж боддог бол үзэхийн хэрэг байхгүй шүү.^^



Би уг нь видео, тэр тусмаа юүтүүбээс URL оруулах дургүй л дээ. Гэхдээ ганц энийг л оруулчихая. 

My photolife 2013.04.30






























1. Төрсөн өдрийн торт. 30 хүрэхгүй мянгаар хэдэн өдөр идэх торт авч болох юм байналээ. :))
2. Төрсөн өдрөөр нь гэрээ чимэглэж өгөх гэж энэ хатуу шаарнуудыг нүдээ бүлтэр үлээв.
3. Япон удон хийдэг болчихсон байна. 2 хүний порц 2500 төг гэсэн. Амт чанар нь бараг ялгаагүй хийсэн байналээ. Гэхдээ 45 секундэд болдог нь арай худлаа, 2 мин-д бол болчихож байналээ шүү. Таалагдсан.
4. Төрсөн өдрийн бэлэг гэж дугуй авсан чинь..... Хятад дугуй хүүхэд унах зориулалттгүй болтойм, инч гэж ч байхгүй. Балкон дээрх хог нэгээр нэмэгдэх шив дээ. Бэлэгний дугуйг нь аваад Японоос ирэх ачаандаа хийчихдэг байж дээ гэж харамссан.
5. Их дэлгүүр голынхоо шалнуудыг цөмлөөд ийм урсдаг шатнууд хийсэн байналээ. Эхэлж ороод энийг нь мэдэхгүй, өгсдөг шатаар ганцаараа баахан алхаад. Хэн ч байхгүй болохоор нь гайхаад байсан чинь бүх хүн энэ урсдаг шатаар явж байсан. ^^
6. 5 сар гарах гэж байхад цас ороод хөлдөөж алчих гээд байсан, хэд хоногийн өмнөөс дулаарч 20 градус болж, гадаа тоглохтойгоо болсон нь.
7. Чемодандаа хийж авчирсан хэдэн үмэшүгээ (чавганы дарс?) орой болгон хоолны дараа уугаастай.
8. ТВ үзэж байгаад ТБД андуудын хажууд байдаг тоглоомын газар мэдэж аваад, очиж тоглов. Доторх нь яг Японы дэлгүүрүүдээр байдаг жижиг тоглоомын газруудтай адилхан юм. Онцлог нь амралтын өдөр хэрнээ хүүхэд ердөө байхгүй байсан.

Sunday, April 21, 2013

Фондэйшн хэрэглэхдээ гаргадаг 7 алдаа

1. Нунтаг фондэйшн хэрэглэдэг:

Шууд хая. Нунтаг фондэйшн нүхийг бөглөдөггүй, анти-бактериал, нарны хамгаалалт болдог хэдий ч гол сул тал нь нүүрийг хэзээ ч төгс будалттай харагдуулдаггүй. Хуурай учраас арьсны атирааны завсар орж үрчлээсийг тод харагдуулахаас гадна, нүхжилтийг байгаагас нь том харагдуулдаг. 



Халдаг бигуди review

Бигууж шүүдээ монголоор.






























Өвөл байхаа, манай ээж ТВ шопоор гарсан Солонгосын халаадаг бигудийг 90К-р авлаа гээд утасдаж байсан юм. Тухайн үедээ юун үнэтэй хачин юм авдаг юм гэж бодож байсан. Сая ирээд хэрэглэж үзлээ, үнэхээр өөр юмаа хаха. Яаж тэр чигээр нь голруулж өөрийн болгох уу, кк

Би ерөөсөө тийм аятайхан эд гэж бодоогүй...
Хэдэн минут халааж байгаад юу ч түрхээгүй үсэндээ ороолоо, 15-20 мин дараа ТАДАА !!!





























Миний үс хайчаар ороохоор дороо гараад, бигуди хийгэд унтахаар хэтэрхий буржгар болоод байдаг талтай. Энэ халдаг бигуди чинь яг надад таарсан эд байналээ. Шүршдэг спрэй, лак хөөс гм хэрэглэх юм бол бүтэн өдөржингөө барих байх шүү. 


Ялангуяа, өглөө яарч байгаа үед нүүр будах, цай уухдаа ороочихвол машш тохиромжтой юм байна. Тэгээд л өдөр болгон буржгар бас ЭМЭГТЭЙЛЭГ болох нь. ^^

Хайч бариад зогсохоор гар өвдөөд бас цаг аваад байдаг тээ.  

Жич: 
- өөрийнхөө толгойны ардаас зураг авах чинь ёстой бүтэхгүй юм байна. 
- над шиг шингэн үстэй хүнд ихдэж байналээ, сайндаа л 5 ширхэг орооход болж байсан. Өтгөн, урт үстэй хүмүүс л бүгдийг ороох байх. 
- японд халдаг бигуди байдаг, гэхдээ энэ шиг олон ширхэгггүй, сайндаа л 4-6 бүдүүн бигудитэй. Монголд тог таардаггүй болохоор авья гэж ерөөсөө боддоггүй байсан чинь их зүгээр эд байсан байналээ. 

Wednesday, April 17, 2013

Монголын сар



2, 3 хоногийн өмнөх сар. Ийм хөөрхөн жижкэн, хавирган мини сар гарсан байсан. кк

Уг нь бол том сар байх л даа, татах том линз байхгүй, байгаа жижиг линзээрээ татаж татаж авсан нь энэ.

Би саранд дуртай.

 *・゜゚・*:.。..。.:*・'(*゚▽゚*)'・*:.。. .。.:*・゜゚・*

Хулууны шөл / Pumpkin soup / かぼちゃスープ

Хийхэд амархан, амттай, таргалуулдаггүй, диэт барьдаг хүмүүст тохиромжтой, тэжээллэг зутан шөл. ^^
Доторх нь шар өнгөтэй хулуу л бол Pumpkin, squash аль нь ч болно.

Хугацаа: 30 мин
Порц: 4-5 хүн
Хулуу 1/2 тал
Сонгино 1/2 тал
Масло бага зэрэг
Сүү 1 аяга
Хамгийн гол хэрэгсэл нь блэндэр!

Tuesday, April 16, 2013

Best apps for toddler

Анх охиноо 1 хагастай байхад ipod touch аваад ойр зуур хүүхдийн апп суулгаж өгч байсан. Жижигхэн гарт нь яг таардаг байсан юм. 3 нас хүрээд подны дэлгэц арай л багадаад байхаар нь пад авав. Амьхандаа хэвтээгээрээ ФБ үзэх, твиттер унших гэж өөрсдөдөө зориулж авсан чинь подоо тоож харахаан байгаад пад булаацалддаг болсон. Бид 2-оос илүү үр дүнтэй ашиглаад байхаар чинь булаалцалдаад байх хэцүү юм билээ. Тэгээд л хүссэн, авна гэсэн апп болгоныг нь авч өгдөг болсон. Гэхдээ зүгээр буудаж, балбадаг утгагүй тоглоом бол үнэгүй ч байсан суулгадаггүй байсан юм. Тэрнээс хойш хүүхдийн холбогдолтой суулгасан апп бараг 100 гарсан. Саяхан хэрэггүйг нь арилгаад, хэрэгтэйг нь фолдерт цэгцэлж өгөв. 

Миний хувьд хэрэгцээтэй гэж бодсон, бас манай охины хамгийн дуртай апп-уудыг танилцуулая. Ихэвчлэн үсэг, тоо сурах, нүдлэх, эвлүүлэх гэх мэт төрлийн апп-ууд байгаа. Ихэнх нь үнэгүй. 
Ухаалаг утас, таблеттай бол эдгээр апп-уудыг суулгаад туршиж үзээрэй.

Educational: 

1. Endless ABC: Японы ТВ-гээр гардаг ipad-ны рекламанд орсон апп. Англи үг сурах зориулалттай. Гэхдээ тоддлер хүүхдэд зарим үг нь хүнддэх байх. Би ч мэдэхгүй сонин сонин үг байдаг. Үгнүүд нь шинээр нэмэгддэг. Сонирхолтой аргаар үг сурах, нүдлэх боломжтой. 

2. Kanamoji: Хүүхдэд зориулсан япон цагаан толгой. Хирагана, Катаганатай, зурагтай, буддаг, үсгээ өөрөө хэлдэг гэх мэт. Үнэ нь 600-700 иэн орчим бх.

3. Wonder Kids: Өнөөдөр л дөнгөж суулгасан. Буддаг, эвлүүлдэг, таадаг, зурдаг гээд олон төрөлтэй. Англи, солонгос, япон, хятад испани хэлээр ярьдаг. Нэмэлт зургуудыг нь хямдхан худалдаж авдаг. Олон төрлийн зүйлсийг багтаасан болохоор надад ч бас таалагдаад байгаа. 

4. こどもずかん/Кodomo zukan: Англи, япон хэлээр гэр бүл, амьтад, өнгө, тоо гэх мэтийг тоглонгоо сурах.  

5. Touchcard: Англи үгнүүдтэй картан тоглоом гэсэн үг.

Game: 

1. Kids puzzles: Төрөл бүрийн паззл. Паззлын том жижгээ тааруулна. 
2. きさかえ/ Kisakae: Охидуудад зориулсан анимэ-гийн дүрүүдийг хувцасладаг тоглоом. 
3. Memory game: Memory card game
4. Хүүхдийн дуу: Монгол хүүхдийн дуу сурах :))
5. Babyplaytime: Нярай хүүхэд тоглох шаржигнадаг тоглоом л гэсэн үг. 


Monday, April 15, 2013

Карэ райс /Curry rice




7 хоног болгон иддэг байсан карэ хийж идэв. Залхуурсан үед хурдан болдог, амттай хоол шүү.






Tuesday, April 9, 2013

Таван цул шөл

Таван цул чанасан шөлийг шүүгээд, шингэлээд дээр нь гоймон хийсэн байгаа нь. Топпинг нь элэг, гүзээ, манжин, лууван. Ногоон өнгөтэй нь даршилсан халиар гэлүү юу гэлээ?? 

Японы соомэнтэй төстэй санагдаад солонгос wheat noodle гэдэг юм авсан. Заавар дээрх минутаар нь чанаад, хүйтэн усанд сойвол гоё болно. Энэ гоймонг иддэг цуу нь Eveyryday-ийн япон хүнсэнд нь байналээ. Гэхдээ гэрт хэрэглэдэг жижиг нь биш, нийтийн хоолны зориулалттай том савтай. Бас хугацаа нь дуусах дөхсөн. 

Kikkoman-ны цуу зардаг байсан чинь гадуур олдохгүй юм. Одоо зарахаа болчихсон юм боловуу, олж авмаар бнаааа.

Monday, April 8, 2013

Нарийн ногоо удаан хадгалах арга





















Орж ирэх гэж удна, зарагдталаа лангуун дээр удна, аваад шууд идэхгүй хөргөгчинд бас удаана.... гэхмэтчилэн ногоонууд зөөлрөөд дороо муудчих юмаа.
Тэгээд ийм зориулалтын амсар нь наалддаг/түгжээтэй уут авсан. 3500 төг. Энэ уут их зүгээр. Чанартайг нь авбал 10-20 ширхэгийг бараг жил хэрэглэнэ. Хаягжуулаад ногоо, махныхаа нэрийг бичээд хийчихвэл бүр амар байдаг. 
- Хулуугаа хальслаад зүсээд жигнээд хөлдөөсөн. (уг нь хулууг хальстай нь хэрэглэх ёстой юм байгаан, хятад болохоор нь хальсыг нь идээгүй нь дээр гэж бодсон. Хулууны шөл хийсэн амт нь жаахан сулавтар л болохоос болж байналээ. Дараагийн удаа энэ хулуугаар гоё тэжээллэг, амттай суп хийхийг хэлж өгнөө)
- Броколлиг жигнээгүй шууд хөлдөөсөн. 
- Бууцайгаа угаагаад буцалж бгаа усанд дүрээд, усыг нь сайн шавхарч байгаад уутандаа хийж хөлдөөсөн. 

Жич: ногоогоо сайн хөргөхгүй ууталсан болохоор уутан дээрээ цан цохьсон байна. 


Night in UB





Энэ байшингууд өндөр өндөр болчихвол гадны хотуудаас дутаад байхааргүй харагдах байх. 
Шөнө онгоцноос бүр гоё харагддаг юм билээ. Чаддагаараа гэрийнхээ цонхноор л зураг авав.



Хүүхдийн өдрийн хоол

иймэрхүү...





















#зайдас, өндөг, будаа, жигнэсэн броколли, төмс, хулуу



Friday, April 5, 2013

Сайхан ба муухай (хамгийн урт бичлэг)



























Сайхнаас нь эхлэе.

1. Байрнууд зузаан ханатай болохоор яаж ч орилж хашгирах, пижигнэж гүйхэд санаа зовохооргүй амар юм. 
2. Хүн ам, байшин барилгын нягтрал аймаар их болжээ. Сайны л тэмдэг байхдаа? 
3. ёстой явдаггүй ээ, уг нь сайн сайхан байгаа юмийг нь магтчихая гэсэн чинь

Муухай нь:

1. Замын хөдөлгөөн, явган зорчигчид. Хүмүүс улаан гэрэлтэй бхад эр, эм хөгшин залуугүй машины урдуур гүйгээд бх юм?? Дохио солигдохоор цагаан зураасан дээр ч болов машинууд нь эрхбиш зогсох юмаа. Машинууд нь хүндээ тааруулж явж байна. Улаан гэрлээр давхиж бх ёстой байтал хүн сүлжсэн шигээ?? Би жолоо баривал хүн дайрах магадлал өндөртэйн бн !
2. Ногоон өнгийн ногооны хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Нарийн ногоонуд бол байх шиг байнаа, хятад л болохоос. Даанч шинэ биш хатсан, удсан үрчийсэн. Мөнгөөрөө авсан болохоор чинь хаяад байхаар юм үлдэхгүй юм. Аргагүйн эрхэнд хоолондоо хийж бн. Хятад, үрчгэр ч гсэн ногоо авч идсэн нь дээрүү? эсвэл лаазалж нөөшилсөн юм авах нь дээрүү? Зөвлөөрэй. Огт идэхгүй байна гэж ёстой чадахгүй, дан маханд горойгоод байнаа. 
3. Хүмүүс эргэн тойрондоо садаа болж байгаагаа юман чинээ тоохгүй юм. Замын тэг голоор явна? орц лифтэнд тамхи татна. Манай давхарт тамхи татдаг гар байсан яг хэвээрээ, орцонд татаж байна. Хаалганых нь хажууд тамхины хориглосон фостер наахаас. 
4. Идэх юмны үнэ Японтэй адил хэрнээ, чанар нь талын талын тал. Солонгос хүнс зөндөө байна. Даанч би солонгос хэл мэдэхгүй болохор... Лаазалсан хүнс, гоймон гэх мэтийн бараг 90% нь европ зүгээс орж ирдэг болтойм. Орос, Герман хэл дээр лав биш. Польш, Чех юмуу хачин тангад хэл дээрх хүнс зөндөө бхын? Энэ хүмүүс йим тйим гэсэн сургаар худалдаж авдаг юмуу? өөрсдөө тйим зүгийн хэлтэй юмуу. Би лав ойлгодог ч юм шиг баахан эргүүлж тойруулж харахаас өөрийг хийж чадахгүйн билээ. Солонгос, Орос гм хэл сурахгүй бол хүнсээ лав цуглуулж чадахгүй нь.
5. Утаа байна. 4 сар гараад багассан болтойм, гэхдээ оройдоо бол хамар цоргитол үнэртэж байналээ. 
6. Хүүхдэд ээлтэй хот биш. Хүүхэдтэй хүн амьдрах, орох гарах боломж хэцүүмаа. Ирээд бараг 
долоо хонох гэж байхад хотын төв рүү (УИД, төв шуудан хавьцаа) орж үзээгүй байна. Тоглоомны талбай байгаа ч гүйх харайх юм ховор, хүүхэд шууд гэрийн хорио, хөдөлгөөны дутагдал болж байна. Ямар сайндаа гадуур хувцсаа гэртээ өмсөөд гадаа тоглож байна гэж гэртээ тоглож байхуу? Хөдөлгөөнтэй хүүхэд болохор гэрт байх хэцүү, муухай байна гэсэн. Ядаж байхад цас ороод яасан ч хүйтэн юм. Урин дулаан цаг болвол бас учиртай. 
7. ТВ бол аймаарөө. Хүүхэд үзнэ гэсэн ойлголт огт байхгүй, ямар их ТВ вэ? бүгд мэдээ, дуу хөгжим, драма. Орос болтойм, хүүхэлдэйн кино гарч байхаар нь үзүүлсэн чинь новш минь чи гм хараал бол наад зах нь, тэгээд больсон. Ашгүй кабел сувгаар NHK хүүхдийн хөтөлбөр мэт нь хагас хугас ч болов гардаг юм байна. Тэр нь гарч байхаар нь хүүхдээсээ дутахгүй баярлав.
8. Японы косметик гэх мэт байна шүү. Гэхдээ дандаа хямдхан юмнууд нь. Үнэ нь 3 нугалж зардаг юм байна. 1000 иэний нүүрний маск 40,0 төг гэнэ. 160 ширхэгтэй, нийт 5 хайрцаг хуурай  салфетик байдаг даа? сайндаа л 198-238 иэн гэдэг. Тэр чинь 10,000 төг гэсэн. Ирэхээсээ өмнө зөндөө юмаа хаяаж ирсэн, худалдч хүнд сэтэрхий шаазан ч байсан ачуулчих хэрэгтэйм байна лээ шүү. 

Муухай нь аймаар их болчихлоо. Сайхан муулж санаа амарлаа гэхгүй юу, кк. Дахиж муулах юм гарахгүй байх гэж найдмой. 

Монголдоо буцахад хүүхэд хамгийн хэцүү байдаг юм байна. Бид нар эрхбиш 20 хэдэн жил амьдарсан юм болохоор дасчихаж байна. Огт төсөөлж байгаагүй хүүхдэд л хэцүү юм, өөрийнхөө иддэг аяга таваг, суудаг ширээ сандлаа нэхнэ. Ийм хоол хий гэж заана. Эхний 2 хоног бол уур нь хүрээд манай хүүхэд хоол бараг идээгүй шдээ. Ганцхан аяга хоол урд нь тавихаар, өөр бусад юм нь хаана байна гээд. Нэг бол ухаан ороогүй нялх үед нь, эсвэл сургуульд ороод юм ойлгохоор ухаан суугаад, хүний үг ойлгохоор болсон үед нь эргэж ирэх зүгээр санагдсан. Яг ийм ид зөрүүд, өөрийнхөөрөө тоддлэр үедээ болч...
Гадаа гараад шалбааг шавхайг тойрч мэдэхгүй, шууд дунд нь паллл шүү дээ. Бас бохир шатны бариулнаас битгий барь гэж хэлсээр байгаад одоо өөрөө тэнцвэрээ олж шатаар барихгүй буудаг болж байна. Энэ тэнд булан тохойд байгаа цасыг харахаар гүйж очоод тоглое, идэж үзье гэнэ. гм


Одоо хамгийн түрүүнд сайн чанарын будаа агшаагч олж авах хэрэгтэй байнаа. Хаанаас авах вэ? ард түмээн. 
Бас грантны усны шүүлтүүр. Ус бол аймаар бохир байнаа. Японы усыг шууд уусан ч болно гэдэг. Энд мартаад шууд хэрэглэх гээд байх юм. Баллонтой ус шүүгч зүгээр үү, грантандаа филтер тавих нь дээрүү? Зөвлөөрэй. 

Хүүхдийн аялалын цүнх


Нусны алчуур (нус арчих биш тоглох зорилгоор), жижиг овор багатай тоглоомууд, зурдаг самбар, наадаг ном, зураг зурах дэвтэр, харандаа, паззл, хамгийн дуртай тоглоом микки ба рика чан барби. (Сонирхуулахад: ориг барби гэдэг чинь хөл гар нь хөдөлдөг, нугардаг байдаг юм билээ шдээ. Бага байхад надад хулхи нь ч байдаггүй байсан, ^^ )
Ийм цүнх бэлдсэн тулдаа 5-6 цагийн нислэгийг гайгүй өнгөрөөсөн шүү. Замдаа нэг л удаа буцаж гэртээ харьяааа гэснийг эс тооцвол. Хүүхэд хол нисэхэд 4-ээс дээш нас тохиромжтой санагдсан. 
Идэх зүйлс, амны зугааг нь мэдээж мама цүнхэндээ хийгээд бага багаар өгсөн. Өөрийнх нь цүнхэнд хийгээд өгсөн чинь байн байн зогсож цүнхээ ухаад, идэх гээд явж өгөхгүй хэцүү юм билээ. 

Last photo in Japan






























1. Автобусанд аялаж бгаа хүн :Р
2. Цайны саван дээрх баркод. Зүгээр баркод биш өндөр байшин барилга шиг... Надад иймэрхүү шинэ санаа, сав баглаа боодол таалагдаад бдгын
3. Доторх нь төрөл бүрйн кремтэй хөөсөн боов гэх юмуу?
4. Хоосон гэр дэх бөмбөлөг
5. Газарт унасан сакураг түүсэн байгаа нь. Сакураг яг ойрхоноос харвал...
6. Үмэнохана буюу чавганы модны цэцэг. Гоё ягаан бгааз?
7. Скайтрий автобусны цонхоор.

Thursday, April 4, 2013

Hello Mongolia

Монгол дах шокууд.......


.....тун удахгүй