Friday, May 31, 2013

Залхуу хоол

Авсан хэвэндээ маффин хийхээсээ өмнө хоол хийж үзлээ. Иймэрхүү бөөрөнхий мах, котлет зэргийг ингээд шууд жигнэчихвэл мөн ч амар юм байна. Сүүлийн эгнээ нь хоосон үлдээд байхаар нь чанасан гоймон, мөөгтэй лечо хийгээд дээрэс нь өндөгөө хутгаад хийчихсэн. Зуухнаас гаргахаасаа өмнө дээр нь бяслаг үрээд болоо. Өндөгтэй пай гэхүү өндөгтэй гратин гэхүү нэг ийм хурдан болдог, өдөр идэхэд зохимжтой хоол хийв. ^^Өөр нэг хувилбар: талх, бэкон, өндөг 3-аа бага зэрэг давсаар амтлаад хэвэндээ хийгээд 15 орчим шарахад өглөөний цай бэлэн болноо. 


Tuesday, May 28, 2013

Чих хэзээ цоолох вэ

Би 8 настайдаа чихээ цоолуулж байсан юм байна. Одоо охиныхоо чихийг цоолуулчихмаар байна. Дурын газар буудуулахаас айгаад байх юм. Зориулалтын, найдвартай, цэвэрхэн газар мэддэг бол хэлж өгөөч ?? Гадаа тоглож байгаа жоохон охидууд бүгд чихээ цоолоод монэтэн ээмэг зүүчжээ. Япончууд орой цоолдог, Америкчууд (шашнаасаа хамаараад янз бүр) ихэвчлэн нярай үед нь цоолдог юм байналээ. Өөрөө чихээ арчилж чадахаар болсон үед нь цоолбол зүгээр гэж дуулсан юм байна. Хэдэн нас тохиромжтой бол? Бас хүүхдийн хуванцар гм ээмэг хаагуур зардгийг мэддэг хүн байвал хэлж туслаач.

My photolife 2013.05.28























1. Хэв авсан. It's baking tiiime! гэсэн чинь жингээ хайгаад олдоггүй ээ. Яалтачгүй хайрцагласан санагдахын, гарч ирдэггүй. :(( Ямар хайрцаганд юу хийснээ ба, бэ-гүй бичээгүйгээс ганц сайн болж байнөө. 
2. Тахианы цээжээр хийж байгаа караагэ кк. Махны онцлогоосоо болоод ширхэгтэй, аргуун болж байна. Наггэт хийж сурах хэрэгтэйн байна. 
3. Охиныхоо дуртай Calpis-тэй төстэй ундаа олсон. Дотроо алое-ийн жижкэн жижкэн ширхэгтэй. Хийжүүлээгүй болохоор хүүхэд уухад их зүгээр юм. Даанч гарал үүсэл, хаанаас оруулж ирсэн нь мэдэгддэгүй ээ. Баркод нь 087 гэж эхлээд байх юм???
4. Японоос хүн авчирч өгсөн кастелла. 美味しいかった
5. Цулгуй нүүртэй шүүгээний нүүрэнд цэцгэн хээтэй стикэр наасан. Амь ороод явцан. Гэртээ авчирч наана гэж 3 жил илүү хадгалсан юм. Одоо солонгосын ийм наалтууд зарагддаг болсон байналээ. ^^

Pizza

анх удаа хийж үзэв. Топпинг нь дандаа давсалсан юмнууд байсан болохоор давсархаг болсон. Дараагийн удаа балансыг нь тааруулах хэрэгтэйн байна. Бэлэн пиццаны чийз хаанаас олох вээ гэж бодоод байсан, кг-ийн чийз аваад теркадчих юм байналээ. 


Thursday, May 23, 2013

Түйрэн

Зураг эхнээсээ:

1. УБ цэлмэг өдөр. 
2. Бороо орж байгаа юм шиг, эсвэл манан ч юм шиг
3. Ойртоод ирсэн чинь бороо биш шороо байсан байналээ. 

Юу ч харагдахгүй битүү нарийн элс шиг шороо шуурна гэдэг чинь ёстой онцгүй юм байналээ. Цөл газар л тйим байдаг боловуу гэмээр. УБ ч угийн шороо шуурдаг л даа, гэхдээ нэлээд хэдэн жилийн өмнөхөөсөө бүр ч аймаар болжээ. Борооны өмнө жоохон шуураад, бороо асгадаг байсан бол одоо шороо нь тэр чигээрээ шуураад дундуур нь хальт ганц нэг дусал ороод дуусаа. :((
Ногоон зүлэг, байгууламж гэх юм юу ч байхгүй. Эрхбиш хэдэн улиас л ногоорч байна. Энэ янзаараа цөл болох нээ. Зун нь ингэж шороо шуурч байхаар өвөл чигээрээ байсан нь дээр юм дөө. 

Мэддэг хүмүүс нь энийг түйрэн гэх юм, твитеэрт нэг хүн Шорнодо (Tornado) гэж маш онож нэрлэсэн байсан. 

Wednesday, May 22, 2013

DIY: Ногоон сонгино ургуулах

Шинэ монгол ногоон сонгино гадуур худалдаанд гарсан байналээ. Нэг багц нь 1200-1500 төг. Аваад нэг дор бүгдийг идэж бардаггүй болохоор өөрөө балкон дээрээ ургуулж байна. Хоолонд өнгө, үнэр оруулах төдий хэрэглэдэг болохоор дээрээс нь тайраад идэж байхад яг тохирно.

Ургуулах арга:
1. Шинэхэн худалдаж авсан ногоон сонгиныхоо үндэстэй, доод цагаан хэсгийг нь тайрч авна.  (3-4 хуруу орчим)
2. Бүлээн усанд 2-3 хоног үрслүүлэн үндсийг нь нилээд ургуулна.
3. Хангалттай үндэстэй болсон бол хөрсөнд суулгаад болоо. (соёолжын зориулалтын хөрс)
4. Идэхдээ цагаан хэсгээс дээшхийг нь огтолж идмой.

Хөрс нь зориулалтын шим тэжээлт бодисгүй бол нилээд хэдэн удаа огтолж идсэний дараа сонгины ааг, үнэр нь байхгүй болдог гэсэн. Гэхдээ Монголын зун богинохон юм чинь гайгүй байх гэж бодож байна. ^^

Зураг нэг. 4 хоногийн дараа.
Зураг хоёр. 7 хоноход ийм ургажээ.


Манай бүх цонх наран талдаа, арай дэндүү хурц нар туснаа. Тэр талыг нь ашиглаад балкон дээрээ гүзээлзгэнэ тарьж идэх санаатай Соёолж оров. Уг нь японоос ирэхдээ гэртээ тарих нарийн ногооны үр гэх мэтээ авчирна гэсэн мартааск. Гүзээлзгэний үр гэж байдаггүй, суулгац нь байна. Худалдагч нь зөвлөгөө өгөх байтугай асуултанд ч хариулахгүй юмөө. Тэгэхээр нь өөрөө сайн судалж мэдэх хүртлээ хойшлуулчихсан.   :((

Tuesday, May 14, 2013

Санхүүгийн хувьд ухаалаг амьдрахад туслах 20 зөвлөгөө


гэдгийн бага насныханд мөнгөний үнэ цэнийг хэрхэн тайлбарлаж өгч байгаа нь таалагдав. Томрох тусмаа американжаад хувийн тэтгэврийн данс, сошиал сэкюрити дугаар гм болоод явчихлаа. 
Нуулгүй хэлэхэд би бол 3-5 настай хүүхдийн хэмжээнд things you want and things you need гэдгийнхээ ялгааг олоогүй явж байтал өтөлчих юм бнадөө хаха. 

 3-5 насны хүүхэд юу мэдсэн байх ёстой вэ

1. Ямарваа нэг зүйлийг мөнгөөр худалдаж авдаг: үнэтэй болон үнэгүй зүйлсийн ялгааг тайлбарлах, тухайлбал найз нөхөдтэйгээ тоглох гэдэг үнэгүй, хувцас, зайрмаг, бензин зэрэг нь мөнгөөр худалдаж авдаг гм.
2. Мөнгийг ажиллаж байж олдог: өөрийнхөө хийдэг ажлыг тайлбарлах, гадуур дагуулж явахдаа цагдаа, жолооч гм хүмүүс ажил хийж байна гэдгийг тайлбарлах
3. Хүссэн зүйлсээ авахын тулд бага зэрэг хүлээх хэрэгтэй: хадгалах,зарцуулах, хуваалцах гэсэн 3 төрлийн хаягтай мөнгөний сав өгөх. Хадгалах гэсэн саванд мөнгөө хангалттай хураасан тохиолдолд дуртай тоглоомоо авах боломжтой гэдгийг тайлбарлах
4. Авахыг хүссэн зүйл, авах шаардлагатай зүйлс хоорондын ялгаа: гадуур хамт гарахдаа хувцас, хоол хүнс гэх мэт үндсэн зүйлсийг заагаад аль нь яг зайлшгүй хэрэгтэй, аль нь зүгээр л авахыг хүсэж байгаа зүйлс вэ гэдгийг асуух.

6-10 насны хүүхэд юу мэдсэн байх ёстой вэ

5. Мөнгөө зарцуулахдаа сонголт хийх хэрэгтэй: ойр зуурын шийдвэр гаргалтандаа оролцуулж байх, дэлгүүрт олон юмнаас яагаад энийг нь сонгож авч байгаагаа тайбарлах, 2 доллар өгөөд өөрөөр нь жимс сонгуулах, дэлгүүрт явж байхдаа, энэ надад хэрэгтэй билүү? энийг авах шаардлагатай юу гэж чанга дуугаар өөрөөсөө асуух.
6. Худалдаж авахаасаа өмнө үнийн харьцуулалт хийх:
7. Онлайнаар мэдээллээ шэйрлэх нь аюултай: хүүхдийнхээ ордог вэб хуудсуудыг мэддэг байх, зарим шаардлагагүй вэб хуудсыг блоклох, өөрийн төрсөн он сар, гэрийн хаяг, утас, сургууль гм хувийн мэдээллээ интернэтээр хамаагүй өгч болохгүй гэдгийг тайлбарлаж, эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр онлайнаар юу ч худалдаж авч болохгүйг ойлгуулах
8. Мөнгөө хадгаламжинд хийх нь мөнгийг хамгаалахаас гадна хүү төлдөг: банк дагуулж орох, хадгаламжын хүүг сонирхох, хадгаламжын данс нээж өгөх. 

11-13 насны хүүхэд юу мэдсэн байх ёстой вэ

9. Орж ирсэн мөнгөний дор хаяж 10 хувийг нь хадгалдаг байх: хадгалж байгаа 10 хувийг нь урамшуулах
10. Онлайнаар дансны дугаар, хувийн мэдээллээ оруулах нь эрсдэлтэй, хулгайлагдах боломжтой:
11. Хэр зэрэг их хураана, төдий чинээ мөнгө чинь өснө:  14 наснаасаа эхлээд жил бүр 100 доллар 5 хувийн хүүтэй хадгалахад 65 нас хүрэхэд 23000 доллар орчим болно. Хэрвээ 35 наснааса хадгалж эхэлвэл 65 хүрэхэд 7000 долллартай байна гэдгийг тайлбарлах.
12. Кредит карт ашиглах нь зээл авч байгаатай адил: сар болгон биллээ бүгдийг төлж байхгүй бол нэмэлт хүү төлж анх авснаасаа лүү ихийг төлөх болно.

13-20 blah blah blah see more on moneyasyougrow.org



My photolife 2013.05.14



1. All blue outfit ^^
2. Хөлдөөхөд бэлэн болсон чинжүүнүүд. Ингэж л нөгөө аргаараа хамаг ногоогоо хадгалахгүй бол муудаад байх юмаа. 
3. Гэр агуулах болсон байгаа нь. Ардаас ирэх ачаагаа яаж 20 хоног хүлээнээ гэж бодож байсан ашгүй хурдан ирж хүүхдүүд өмсөх гутал хувцастай болсон. Монголын 13 ааштай хаврын тэнгэрээ гэж. 
4. Нэг өдөр шороо шуурч шуурч арай гэж жоохон бороо ороод. Бороонд гарч тоглож байгаа хүүхдүүд. ^^
5. Шороотой, шавхайтай нөхцөлд японы даавуун гутлууд үнэндээ явахгүй байнөө. Crocs л бэст чойз!
6. Гахайтай, удон шөл. Тэгсэн чинь гахайны махнаас нь үйрмэг, нитэг шиг юм их гарахын?
7. Хисашибүрино мисо широ. ^^ Меркуригээс авсан мисо дуусах хугацаа нь болоогүй хэрнээ гашуураад, муухай амттай болчихсон байхаар нь хаяаский. Бодвол халуун хүйтэн, хадгалтын нөхцлөөс л болсон байх. Ачаа ирж, япон мисогоо гаргаж шөл хийсэн нь.

Эрэгтэй арьс арчилгаа

Нөхрийнхөө хэрэглэдэг юмнуудыг анзаараад харсан чинь бараг минийхээс ч их болох гэж байнауудаа? 10-аад жилийн өмнө анх солонгос хүн эрэгтэй нүүрний ком бэлэглэснээс хойш нүүрээ арчилахын ач тусыг мэдэрсэн хүн л дээ. кк

























Monday, May 6, 2013

Парк






























6 сараас эхлээд парк руу ороход том хүн 20.0, хүүхэд 10.0 төг төлдөг болно гэнэ. Орсон хойноо бүх тоглоом нь үнэгүй. (тоглоомнууд нь гэсэн чинь  10 хүрэх үү?)
Одоо бол 1000 төг төлж ороод, тоглоомууд нь 4000, 5000 төг гм байдаг юм байна. Бүтэн сайнд тоглохоор явав. Эхлээд орох хаалгыг нь олдогүй ээ. Тойрч тойрч орсон чинь 11 цаг болж байхад ажилладаг тоглоом алга? Цэвэрлэгчээс нь асуусан чинь, өө тэгж байгаад аажуухан эхлэнэ гэсэн кк. Үйлчлүүлэгчид нь үд өнгөрөхөөс нааш ирдэггүй болтойм. 
Бага насны хүүхэд тоглох тоглоом алга байналээ, дандаа савласан шидсэн тархи толгой эргүүлсэн тоглоом. Нээрээ газрынх нь хэмжээ аягүй бижкээн болцон байналээ, дээр үед чинь дотор нь яваад л байдаг, яваад л байдаг байсан. Одоо бол 20 мин ч хүрэхгүй алхаад л дуусаа. УБ-нхан бүгд цугларвал бөгс ч эргэх зайгүй болох юм билээ. Ганц 6 сарын 1нд л хүүхдийг баярлуулах ёстой гэж ойлгоод байдаг хүмүүс орсонгүй, багтсангүй, оочерлолоо гэж гомдоллох нь аргагүй юм билээ. Аймгийн төв иймэрхүү парктай байхад болнөө. Саяаас дээш хүнтэй хот бол арай биш байнаа. Явах, гүйх, алхах газар олдохгүй юм. Манай хүүхэд бүр хөдөлгөөний дутагдалд орж дууслаа. Дэд бүтэц, шуудан холбоо нь олигтой хөгжчихвөл хөдөө эсвэл хотоос холхон амьдрах юмсан. Токио руу залуус ажиллаж амьдрхааар очдог шиг, хүүхэдтэй хүмүүс бол УБ-т шигдээд, хүсээд байхаар газар биш болжээ. Бодвол хөгжлийн жам л байхдаа. 

Бас оочерлож мэдэхгүй дагзнууд юмаа. Бүр уур хүрмээр. Үр хүүхэдтэйгээ нийлээд л урдуур зүтгээд байх шинжтэй. Хэлэхээр эвэртэй туулай харж байгаам шиг учиргүй гайхаж харахын??? Энэ нэг хүүхэн юун амьдралгүй юм яриад байгаан, алалцаад орж чадахгүй байж гэж боддог бх??

Нөгөө алдартай Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн гээч рүү лаг өндөр сэтгэгдэлтэй яваад очсон чинь хоосон хашаа, нээгдэх болоогүй гэсэн зарлалтай. Бас л хаалга үүд нь хаана байгаан бүү мэд? Уг нь мэдээнээс уншихад учиргүй гэрэлтүүлэг, усан оргилуур, гүйлтий зам гм-тэй гээд зургийг нь үзүүд бишрээд байсан. Тэр тухайн үеийн хэн нэгний шоу байсан байх. Бүх юм сонгуультай холбоотой болчихжээ. Сонгууль дөхүүлэл юм хумаа янзална, дутуу байсан ч худлаа хүчээр нээлт хийнэ гм. 

Friday, May 3, 2013

Плов


Миний дуртай хоолны нэг. ^^



























Жуковын замын урд байдаг бага ястан юмуу казак ч юмуу царайтай гэр бүл зун болгон шорлог, плов хийж задгай зардаг, тэрнээс нь хэрэг болгож очиж иддэг байж билээ. Сая ирээд тэрний хажуугаар явсан чинь илтэд сайжираад гуанзархуу байшин сав бариад жилийн 4 улирал зардаг болсон болтой. 
Яаж хийдгийг нь хүн бүр мэдэж байгаа байлгүй дээ. Гол нь Плов амтлагч гэдэг нь байвал болоод явчихна. 
Хоолны савны чинь дотор тал нь наалдаггүй бол махан дээрэсээ ус, будаагаа хийгээд хамт болговол тогоон дээр болгосон шиг амттай болно. 
Би яахав, хогонд дургүй юм болохоор (үүрээд ирэх биш, ачаандаа хийгээд ачуулдаг байж гэж одоо болтол харамсаастай. Тийм түлэгддэггүй коструль чинь ямарр үнэтэйн) хамаг тогоо саваа хаяад ирчихсэн чинь будаа агшаагчинд будаагаа тусад нь агшааж хийхэс өөр аргагүй болсон. Будаа агшаагч чинь хатуу болгоно гэсэн функцтэй бол бүр ч гоё болно. Сармисааа будаандаа шигтгээд агшаавал сармис нь жигнэгдээд амтгүй болоод будаа нь гоё үнэртэй болно шүү. ^^

Угаалгын машины хогны уут


Японы автомат угаалгын машин өөрөөсөө ууттай байдаг байсын. Монгол дах маань хагас автомат. Тэгээд Монгол явахдаа 100 иэнээс энэ уутыг насаараа хэрэглэхээ аваад явна даа гэж бодож байсан чинь мартааск.

Тэгээд хайсан, Солонгос юм зардаг дэлгүүрүүдээр 2800-4000 төг хооронд байнаа байна. Энийг болохоор Хоум плаза гээчээс авсан. Машиныхаа дотор талд наадаг нь. Зарим нь наахгүйгээр усандаа хөвөөд явж байдаг ч бий.

Хар өнгийн хувцас угаахаар очоос, ноос гм наалдаад байдаг даа? Тэрний чинь асуудлыг шийднэ. Юм угаасны дараа уут дүүрэн хог цугларна шүү дээ.

Манай эгч үнэмшихгүй намайг аваад, угаагаад, хог цугларсны дараа харж байж итгэж өөртөө болон ээжид худалдаж авсан. Тэгснээ, өмнө нь тэгээд тэр хогнууд нь хаачдаг байсын болоо? гэнээ кк.

Манай нөхөр хар өнгийн футболконд дуртай, би бас дуртай. Хоёулаа дуртай болохоор чинь хүүхдүүддээ хар өнгийн футболк авч өгнө. Одоо угаахад асуудалгүй болсоон. ^^

Хүүхдээ хэрхэн бие даалгах вэ? 9-18 нас


9 нас
Шал угаах
Аюул ослын үед бэлтгэлтэй байх
Анхны тусламж мэддэг байх
Машин угаах, машины дотор талыг цэвэрлэдэг байх
Мод хөрөөддөг байх
Ногоо чанаж чаддаг байх
Захиа бичих
И мэйл ашигладаг байх
Хадаас хадах

Хүүхдээ хэрхэн бие даалгах вэ? 3-8 нас


Merrillee Boyack Teaching your children to fly номноос

Танай хүүхэд өөрийнхөө насандаа эдгээр зүйлсийг хийж чадаж байгаа бол багаасаа бие дааж сурсан хүүхэд байх нь.  Чадахгүй зүйлсүүд байгаа бол бага гэлтгүй юм зааж өгч байх нь эрт биеээ даахад тусалдаг юм байна.  Шашин, хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь америкчууд өөр болохоор монголоос  зөрөх тохиолдол гарах байх.  Зарим шашинтай холбоотой өдөр бүр библи унших, итгэл үнэмшилтэй байх, залбирах, баптизм гэх мэтийг нь хасчихлаа.
Манай хүүхэд 3 настныг нь чадах юм байна.  4 нас гэсэн чинь огцом хүндэрдэг гэнээ. (О_о)?


Турах дэглэм


Болдсайхан эмчийн твитертээ бичээд байдаг турах жорыг энд оруулчихая. Мэддэгүй хүмүүс нь мэдээд тураад тураад явчаарай кк. Монголын нөхцөлд тохирсон хатуу биш дэглэм харагдаад байдаг юм. Хүүхнүүд чухам л энэ дэглэмээр турж байна гээд байдаг юм байналээ.
Би нь болохоор ингэж  10 15 кг-аар турах хэрэг алгоо. 5 кг хасуулал яг сайхан хосой болох гээд байна. Японд байхад 3 кг турмаар байсан, энд ирээд 2 кг нэмсээн. :(( 

Өвөл цагт Монголд ядрахгүй, зөвхөн өөхөөрөө турах, залууждаг жор:

Ихэнх хүн сард 12-13 кг, 15 кг хүртэл турна. Ядрахгүй харин ч бие хөнгөрнө, 4-5 насаар залуужина, зөвхөн өөхөө алдана, булчингаа алдахгүй, эрүүлжиж чихрийн шижингийн хөнгөн хэлбэр эдгэнэ.  Энэ дэглэмийг барьж байх явцдаа өглөө, орой 40 мин сайн алхах, чаддаг бол гэдэсний таталт хийх, заал орж спорт хийх. Бурхантай бол сунаж мөргөх ГЭНЭЭ, КК.

Идэх хоол:  Тахианаас бусад үхэр, хонь адууны махыг давсгүй зөвхөн яншуй, сонгино сармис гэх мэтээр амтлаад иднэ. Өөхтэй байвал бүр ч сайн бага идэгдэнэ. Өдөрт 2 удаа давсгүй мах, бусад үед нь сүү тараг, ааруул гм. Зөвхөн навчин төрлийн ногоо идэж, ногоон цай сайн ууна.

Идэхгүй: Үндэстэй ногоо, төмс ,гурил, будаа, чихэр, давс


ЖИЧ: Би өөрөө хараахан туршиж үзээгүй байгаа бөлгөө.