Friday, June 28, 2013

Easy corn soup / Corn potage soup



Лаазтай шошоор хийсэн чихэрлэгдүү амттай зутан шөл. Мэдээж хүүхэд, диет барьдаг эмэгтэйчүүдэд тохиромжтой. Японд бэлэн зардаг зутанг өглөөний цайнд тохиромжтой гэж рекламдаж байсан. Хийх арга нь маш энгийн.
(Зураг дээр: шөлний топпинг крутон, хатаасан петрушка)

Орц:

200-250 гр савлагаатай лаазтай шош (#эрдэнэ шиш #corn #sweet corn) Шош хэлбэрээрээ ч болно.
200 мл сүү
1 амны халбага масло
200 мл тахианы бульон, тахианы тунгалаг шөл гм (халуун усандаа тал бульон найруулаад хөргөнө)
1 амны халбага гурил

Хийх арга:
----->


Япон сэтгүүл

Зурагны тайлбар:
2. Мяраалаг хүүхнүүд өмдөө доороос нь нугалаад, цамцан дээрээ алчуур зүүхэд  хамаагүй туранхай харагдуулж байна.
3. Шорт, эрээн цамцан дээрээ хүрэм өмсөөд, шортоо нугалчихвал стильтэй бас туранхай  харагдаж байна.
4, 5, 6. дах зургуудад энгийн хувцаслалтыг стильтэй болгож өөрчилсөн байна. 
ийг магтан дуулая гэж бодсоор байтал бараг хагас жил өнгөрсөн бн. Би загварын сэтгүүл үзэх дуртай. Дээр үед монголд загварын сэтгүүл бараг байдаггүй, байгаа нь орос хэл дээрх Космополитан байдаг байж. Орос хэлгүй болохоор авдаггүй, бас зурагнаас илүү зөвлөгөө текст ихтэй сэтгүүл санагддаг байсан. Хааяа нэг Бурмааг европ явбал англи хэл дээр сэтгүүл захиж хэсэгтээ башийдаг байж. 
Японы сэтгүүл бол европ, америк сэтгүүлээс шал өөр. Япон хэлгүй хүн ч ойлгоно доо. Япончуудын нэг давуу тал байна. Ямар ч зүйлийг зураг, схем гмээр дэлгэрүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүн ч ойлгохоор хэмжээнд тайлбарласан байдаг нь. Миний авдаг нь 30 гаран насныханд зориулсан Sweet, Steady, InRed. Заримдаа дагалдаж байгаа бэлэг нь брэндийн цүнх гм байвал 40, 50 насныханд зориулсанг нь ч авчихдаг. ^^

Яагаад дуртайгаа жагсаая:
- Хямдхан. Ердөө 600-800 иэн буюу 9000-12000 төг. Тэгсэн хэрнээ хангалттай зузаан.
- Бараг ихэнх хуудас нь хүнд хэрэг болохуйц мэдээлэлтэй. 
- Сар болгон гардаг. 
- Сэтгүүл болгон сегменттэй. 20, 30, 40 насныхан тусдаа
- Дугаар болгон бэлэг дагалддаг, тэр нь чанартай. Косметикны цүнх, тоте цүнх, будагны багс, түлхүүрийн өөсөр, өвөл бол дулаан оймс гм.  Гэхдээ Крисмасын дугаар нь бэлэг нь илүү том, гоё байх шиг санагддаг. 
- Трэндийн хувцсыг хаанаас хямдхан авах, яаж өмсөх талаар зөвлөгөө байнга гарна.
- 1 дресс, 1 юбка, 1 өмд, 1 хүрэм, 1 ноосон цамц гм хэдхэн хувцсаар 30 хоног, 90 хоног гм координэт гаргадаг. Шүүгээндээ багтахгүй хувцастай хэрнээ зөв зохицуулж өмсөж чаддаггүй бол энэ маш хэрэгтэй зөвлөгөө. Энэ зөвлөгөөнүүдийг үздэг болсноос хойш би хэрэггүй хувцас бараг цуглуулахаа байсан. Сэтгэл хөдлөлөөр авахаасаа өмнө яаж юутай өмсөх вэ гэж боддог болсон шд.
- Зураг авалтууд нь таалагддаг. 
- Хамгийн их хэрэглэгддэг, эсвэл хамгийн их зарагдаж байгаа, эсвэл японы одуудын хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн гм лист байнга гарна. Үнэртэй ус, нарны тос, зовхины тос гм-ийг авахаасаа өмнө тэрийг нэг харцан байхад их нэмэртэй. Янз бүрийн юм авч туршихын хэрэг байхгүй.
- Дандаа брэндийн, өндөр үнэтэй барааг сурталчилдаггүй. Тухайлбал, 50.000 төгрөгнд багтах загварлаг, зуны сандаалнууд хаанас авах вэ гээд үнэ, дэлгүүр, зурагтай нь жагсаасан байдаг болохоор хайж явах цагийг хэмнэнэ. гм дургүй тал байхгүй юм байна.

Гадныхан япончуудын талаар ярьдаг Күүл жапан гэдэг нэвтрүүлгийн нэг дугаарт сэтгүүлийн талаар ярьж байна. Европооос ирсэн нэг хүүхэн "Би нутагтаа 5 доллараар 365 хоногийн координэшн гаргасан сэтгүүл хэзээ ч худалдаж авч чадахгүй. Стиль болон өөртөө иймхэн үнээр ийм их мэдээлэл олж авна гэдэг гайхалтай. Барууны сэтгүүлүүд нүүр дүүрэн haute couture (high fashion) хувцасны зураг л байдаг" гэж яг онож хэлсэн. 

ps: монгол сэтгүүлүүд улам зузаан, улам гоё болж сайжраасай гэж бичив.

オムライス / Омурайс


Будаатай омлет гэсэн утгатай. Өдрийн хоолонд идэхэд тохиромжтой, хөнгөн, хурдан болдог, амттай. Ердөө 30 минутанд болно.



























Орц:

Машиндсан мах (эсвэл гараар жижиг хөшиглөсөн)
1/2 сонгино
2 аяга агшаасан будаа
Помидорнын нухаш эсвэл кетчуп
Давс
Өндөг 3-4 ширхэг

Хүүхэд идэх тул брокколи, шар, ногоон шош нэмсэн.
Том хүмүүс идэх бол: перец болон өөрийн дуртай хурдан болдог ногоогоо нэмж болно.

Хийх арга:
---->

Баянмонгол

хорооллын хүүхдийн тоглоомын талбай нь дажгүй юм. Манай байрны гадаа 3 гулсуур, 1 савлуур тэгээд л болоо. Би СӨХ рүүгээ элсний талбай хийгээд өгөөч, мөнгө орж шалихгүй шүүдээ гэж утасдсан. Гэхдээ бүгдийг цементэлчихсэн болохоор хийх талбай байхгүй л дээ. 

Тэнд бол элстэй юм. Гэхдээ элсэн дээр тоглож байгаа хүүхэд алга. Магадгүй шороо ухдаг тоглоомгүй, эсвэл гар, хувцас нь балиартах учраас тоглодоггүй ч байж магад. Манай 2 хүүхэд бол шороо ухаж тоглох дуртай, ирснээсээ хойш энэ тоглоомоороо тоглох боломж гараагүй. (элстэй талбай олдохгүй) 

Байнга гэртээ тоглох, эсвэл гадаа гулсуур дээр тоглож байхаар хааяа ч гэсэн шороо ухах яаж ч бодсонд кайфтай л байж таараа. Ганц би ч биш, хүмүүс Баянмонголын тоглоом дажгүй гэж зааж өгөөд (өөрсдөө очиж тоглуулдаг байх) тэгээд 2 дахиа очиж тоглосон. Хүмүүсийн байнга үглэдэг юмийг би энд давтаж үглээд яахав. Гэхдээ тоглох гээд энэ тэрүүгээр хэсээд явж баймааргүй л байхын. 
Бурмаа бүр байраа сольж Баянмонгол руу нүүмээр байна гэсэн, ердөө л хүүхдийн тоглох салхилах талбай нь машинуудаас хол, аятайхан хэдэн тоглоомонд нь л болж. Байрны чанарыг нь ёстой мэдэхгүй юм, гэхдээ их салхирхаг, өвөлдөө бол хүйтэн жавартай юмуу гэмээр газар санагдсан. 


Tuesday, June 25, 2013

My photolife 2013.06.24







































1. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн төв хэсэг. Зун болоод бороо хур ороод ногоороод зөндөө өвс зүлэгтэй болсон байналээ. Голын эрэг дээр байгаа юм шиг гоё чийг, зүлэг үнэртсэн агаартай. Дугуйны зам барьсан байна. (Уулын дугуй аваад ирэхгүй яавдаа гэж одоо болтол толгойгоо шаагаастай. Гадуур гоё дугуй 1.500.000 төг орчим ) Гүйлтийн тойрог зам хйисэн байна. Миний гүйдэг байсан 400 м тойрог замаас лав хол юм. Нийт тойргийн уртыг нь хэд гэдгийг мэдсэнгүй. Хүүхэд тоглох ганц нэг тоглоомтой. Эндээс буцаад явж байгаа хүүхдүүдийн ярьж байгаа юм нь өнөөдөр ёстой гоё байлаа тээ ээжээ, ааваа. Манай хүүхэд хүртэл байнга ирж баймаар байна гэсэн. Машин, унаагүй чөлөөтэй газар очсоных шавайгаа ханатал гүйж авсан. Уг нь алхаад оччихмоор ойрхон газар юм. Даанч зам муутай газраар хүүхдүүдтэй алхана гэж бүтэхгүй.
2. The Croc's family. Өмсөөд сурцан болохоор углаад гарахад эвтэйхэн гэж. Эгчтэйгээ хамт явахдаа өмсөөд явсан чинь ад үзэгдсэн. Юу вээ, юун гэр хорооллын тавчик өмсцийн бэ гэсэн кк. Тэгэх ч боловуу гэж таамагласан л даа. Гэхдээ миний хөлөнд эвтэйхэн, шороотой, энхэл донхолтой замд нь таарсан эд юм чинь дээ, ичихгүй ээ. Ямар үнээр авснаа хэлвэл бүр ч нүд нь орой дээрээ гарах байлгүй. 
3. Бурмаагийн байнга ярьдаг юм. -Ээж нь арчаатай байвал хүүхэд нь аяяягүй арчаагүй болдог гэнэээ. Хэн нь ч хэлсэн юм бүү мэд. Тэгсэн чинь манай хүүхэд тийм бишээ гэдгийг амьдрал дээр баталж байгаа нь. Зүгээр байсан хувцсаа шүүгээнээсээ бүгдийг гаргаж байгаад эхнээс нь ялгаж цэгцэлж эвхэж хийсэн байгаа нь. 
4. Өдрийн хоол террияаки тахиа. 
5. Харваас цасан цагаан царайтай охиныг маань хүмүүс -Танай хүү чинь гэх юм? Тэгээд дахиж андуурагдахгүйн тулд хүйсээ тодотгож риббонтой обручка зүүлээ шд. 

Garlic baguette



Таанууд сармистай талханд дуртай юу? 
Гаднаас худалдаж авч идэх боломжгүй, боломж нь байсан ч чанарын шаардлага хангахгүй байгаа бол гэртээ хийж идэх арга байна. Амт нь үйлдвэрийнхээс дутахгүй. 

Хэрэгтэй зүйлс:

Багетти эсвэл багел талх 1/2 тал
Масло 4-5 амны халбага
Оливын тос 1 цайны халбага.
Чимх давс
Сармис (нухаш, нунтаг аль ч хэлбэрээр болно. Эсвэл шинэ сармисийг хөшиглөх, нухах, үрэх гм ямар ч байдлаар хэрэглэж болно) 1 цайны халбага эсвэл 1 хумс сармис
Яншуй бага зэрэг (хатаасан, шинэ аль ч болно) эсвэл өөрийн дуртай укроп гм ногоон өнгийн, гоё үнэртэй херб




1. Бүх найрлагаа холино. Масло хэт хөлдүү байвал бага зэрэг хайлуулж болно. 

2. Талхаа зүсээд дээр нь түрхэнэ. 

3. Халаасан зуухандаа хийгээд 200 градуст 10 мин орчим. 

Гаднаас нь харахад эхлээд масло маань талхандаа шингээд зөөлрөнө. Хэсэг хугацааны дараа ирмэг нь шажигнасан болно. (crispy / かりかり)

Бас өөр хувилбар: талхаа бүхлээр нь зөвхөн дээд хэсгийг нь загасан талх шиг хөндлөн зүсээд, зүссэн завсартаа маслоо хийж шарж болно.
Эсвэл голоор нь зүсээд (хавчуурга хийх гэж бгаам шиг) маслоо түрхээд шарж болно. Аль ч тохиолдолд мөнгөн цаасанд битүү боож шарна. 
Шарагдах учраас хөшиглөж хийсэн сармис амтагдахгүй, зажлагдахгүй. 

Дангаар нь идэх, паста, шпагэттитэй хамт идэх, appetizer ч болно. Идэж үзээгүй хүн байвал заавал идэж үзээрэй. кк

Масло үлдвэл хөлдөөж байгаад дараа нь талхан дээр түрхэж идэж болно. Зарим ресторанд хоолны өмнө өгдөг талх, масло байдаг даа, тэр чинь л гэсэн үг. ^^

Kids sunday brunch

Үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрсэн болохоор өдрийн хоол хийх цаг ч байхгүй, идэх зай ч байдаггүй тул амралтын өдөр brunch-чдаж байхаар шийдсэн. 11 цагт босоод 12 цагт ийм цай уусан хүүхэд 4, 5 цаг хүртэл идэх юм нэхэхгүй. ^^ 

Хүүхдэдээ ундаа, жүүс уулгадаггүй ч амралтын өдрийн өглөөний цайнд оранж жүүс бага хэмжээтэй өгсөн. Ор тас хорчихлоор бас дэмий юм. Айлд очоод өгсөн жүүсийг нь цангасан үхэр шиг уугаад нэмүүлж этр. Тиймээс хааяа ч гэсэн хориглосон юмийг нь бага хэмжээгээр идүүлж байх хэрэгтэйн байна гэж шийдсэн.

Та нар ч гэсэн амралтын өдрөө нэг удаа хоол хийлгүй өнжиж өөртөө цаг гаргаарай. V(^_^)V

#ornage juice #jam #scrumbled egg #pork ham #cereal #banana #сүүт боов



Thursday, June 20, 2013

4 настны монгол хэл

Монголдоо ирээд 2 сар болоход монгол хэлээ бүр гайхамшигтай хурдан сайн сурчихлаа. Гэхдээ зарим юмаа өвөрмонгол хүн шиг ярьнаа. Энэ ч гэхдээ гайхуулах эд биш л дээ. Дараа уншихад хөгжилтэй гэж хадгалж авч байгаа юм. Гэхдээ өөрөө сэтгээд тохирох үгийг нь олоод, бүр ядахад орлуулаад ярьж байгааг нь харахаар хүүхдийн тархи аргагүй л сийрэг юмаа гэж атаархах юм кк. 

Маша Баавгай 2 гэдэг кино үздэг болсон. Маша хоёр баавгай хоёр үзье гэнэ.

Дахиад гэж хэлэхдээ ДАХААД гэнэ. Дахаад идье гм.

Оймс нь урагдчихсан оёулмаар байж. Ээжээ энэ ОЙМС БООГООД ӨГ. (Буриадууд оймсны уранхайг хагархай гэж ярьдаг шиг)

Ээждээ уур нь хүрээд Би чамд дургүй гэдгээ ЧИ ДУРГҮЙ ЗААА. 

Маамуу нааш ир сурчээ. Дуулж байгаа нь .... Ногоон модоо тайрьяаа. Уг нь бол тойрч бүжиглэхийн тойрьёо байгаам. 

Ээжийгээ Миний хайраа гэж дуудна. Бодвол ааваасаа сурсан болтойм. 

Дүүгээ хүмүүст танилцуулж байгаа нь ... энэ миний найз гэж хэлнэ. 

Аав нь байнга миний ангаахай гэнэ, ээж нь байнга нар минь гэнэ. Тэгсэн чинь монгол хэл сураад утгыг нь мэддэг болцон нэг өдөр аавдаа, БИ ЧИНИЙ АНГААХАЙ ШДЭЭ. Ээждээ БИ ЧИНИЙ НАР ШДЭЭ гэж сануулна. гм инээдтэй юм их ярих юмаа.

Одоо хүүхдийн зурагтай, ойлгомжтой цагаан толгой авмаар байна. Интерном орвол тйимэрхүү ном байгаа болов уу?

Онигоо: 
2 настай байхад нь нагац эгч нь японд очихдоо Орос ардын үлгэр гэсэн алчуур боосон охины зурагтай үлгэрийн ном авчирч өгчээ. Ээж аавыг нь байхгүйд нь Маша-гийн тухай үлгэр уншаад зургийг нь зааж өгч. Дараа нь ээжтэйгээ хамт дугуйны урд талын суудалд суугаад явж байна. Гэрлэн дээр зогсож байхад замын эсрэг талд баахан индонезиүд бас зам гарах гээд зогсож байж. (манай байранд амьдардаг индонези хүүхэн нутгаасаа ирсэн ах дүүсийн хамт) Тэгсэн ママ見て、マシャちゃんたちだ!Ээжээ хардаа, Маша чангууд байнашдээ гэж авсан. Тэгээд зам дээр зөрж байж дугуйн дээрээсээ Маша чаан гэж дуудсан гээч. Индонезиүд Оросын Маша гэдэг охиныг мэддэггүй юм шиг байналээ кк. Тэрнээс хойш толгойгоо боосон индонези хүүхэн харах болгондоо Маша чан явж байна гэдэг болсон. 



Thursday, June 6, 2013

Хүүхдийн баяр


СӨХ-өөс байрны гадаа хүүхдийн баяр хийж өгөв. Хэд хоногийн өмнөөс тайз засаад байхаар нь гайхаад байсан чинь жил болгон хийж өгдөг гэнээ. Эхлээд хажуугийн цэцэрлэгийнхэн төгсөлтийн концертоо хийгээд, нөгөөдөр нь байрны хүүхдүүдэд баярыг нь тэмдэглэж өгсөн. Авьяастай хүүхдүүд дуулж бн, хамтлаг, дуучид, хөтлөгч, хүүхэлдэйн баатруудтай, 2 цаг орчмын хөтөлбөр.
Зүгээр сууж байгаад тэмдэглэчихсэн. Хүүхдээ дагуулаад олон хүнтэй газраар чихэлдээд явж байснаас энэ нь хамаагүй дээр юм.
Бэлэг өгнө гэсэн болохоор нь тайзан дээр гарч бүжиг бүжиглэж бж хүүхдэдээ бэлэг авч өгсөн. кака. Зүгээр үед бол мөнгө өгий ч гэсэн хүмүүсийн өмнө гарч бүжиглэхгүй. Бэлэг өгнө гэж байна гарья гээд байгаа хүүхдийг чинь яаж ч болдоггүйн бналээ. ^^

Ногооны салат




Зүгээр огурцы помидорны салатыг бага зэрэг баяжуулсан хувилбар нь.

Хугацаа 10 мин

Орц:

Огурцы
Шинэ ургацын редиск
Салатны навч
Лаазтай жигнэсэн помидор
Бяслаг (gouda билүү mozzarella байсан. Гэртээ байгаа ямарч чийзийг хэрэглэж болношүүдээ)
Дрессинг (иймэрхүү дрессинг эвэридэйд зарж байсан)

Бүгдийг төмс, алим хальслагчаар эсвэл үрэгч байдаг бол нимгэн хавтгай үрдэг хэвээр үрээд дрессингээ цацаад болоо. ^^

Авах цахилгаан бараанууд

Аль болох хурдан авах галзуухны электрон цахилгаан бараа:
Ханд мискэр - энэ байхгүй бол юу ч жигнэж чадахгүй байна. Хөөлтгүй, түүхий юм шиг болоод байх юм.
Жижиг оврын блэндэр - супер иртэй байх. нухах, бутлах. өндөгийг цэвэрхэн зүсдэг байх.
Миксэр - Шөл, тараг, смүүтий гм хийхэд хааяа хэрэг болно.
Махны машин - Японд мэдээж машиндсан бэлэн мах зарна. Номингоос бэлэн машиндсан Стандарт мах гээчийг авч идээд байсан чинь нэгт маш их тостой, 2т сүүлд авсан нь ястай нь машиндсан болтойм. Хүүхэд идэж байхад яс гараад байсан болохоор нь дахиж аваагүй. Японоос жижкээн цахилгаан машин авах гэснээ аль юм болгондоо 220 бууруулагч хийхэвдээ гэж бодоод аваагүй. Гадуур 70-260К үнэтэй байна, гэхдээ овор томтой юм.  Би өөрөө машиндсан махтай хоолонд дуртай, хүүхдүүд ч ялгаагүй. Машиндсан мах байхгүй болохоор котлет, банш бууз, шпагэтти гм-ийг хийж чадахгүй байна.
Шарагч - Хуушуур шарах гэж хана, шал, тааз бүгд рүү нь тос үсрээд хэцүү байнаа. Зориулалтын шардаг юм авчихвал жаргах гээд байна. Их тосонд шарагч? шарагч тогоо? юу ч гэж нэрлэдэг бай тэр л байхгүй бол хуушуур, төмс шаралтгүй нь!
Ус буцалгагч - Чанартай, 2 л-ээс томгүй, хүүхдийн сүү, ногоон цай найруулчих хэмжээнд 60 градус орчим халуунаа барьдаг байх.

Эдгээрх бол шинээр худалдан авах шаардлагатайнууд нь. Шинэчлэгдэх ээлжээ хүлээж байгаа электрон бараанууд ардаас нь жагсаж байна дөөө.