Sunday, July 14, 2013

Хэрхэн олон янзаар өмсөгдөхүйц хувцас сонгох вэ?

буюу олон янзын координэшн гаргаж чадахуйц хувцас хэрхэн сонгох талаарх зөвлөгөө юм. Аудри өөрөө креатив биш, хувцсаа зөв сонгож авч чаддаггүй болохоор өөртөө зориулж ийм зөвлөгөө гаргасан байна. Энэ нь 5 цуврал зөвлөгөө юм. Үүнээс хамгийн хэрэгтэй гэж бодсон Зөвлөгөө №2-ийг нь хүргэж байна. Өөрийнхөө фигурийг мэддэг, байгалиасаа креатив, хувцсаа зөв тохируулж сонгож чаддаг хүмүүст энэ зөвлөгөө хамааралгүй бөлгөө кк.

ҮНДСЭН ДҮРЭМ:
Авах гэж байгаа цамц/өмд/юбка/даашинз –ны ӨНГӨ БОЛОН ПРИНТ НЬ МИНИЙ ШҮҮГЭЭНД БАЙГАА ДОР ХАЯЖ 3 ХУВЦАСТАЙ МААНЬ ЗОХИЦОХ БИЛҮҮ гэж өөрөөсөө асуу. Хэрэв үгүй бол худалдан авах хэрэггүй.

(Сонголт ихтэй газарт бол энэ зөвлөгөө хэрэгжинэ. Монголд сонголт цөөн өнгө, размер ганцхан байдаг болохоор арай зөөлрүүлж хэрэглэхгүй бол авах юм олдохгүй байх боловуу. Японд энэ зөвлөгөөг хэрэгжүүлж үзсэн. Яг ингэж бодоод явахлаар авах юм олддоггүй, хэрэггүй илүү дутуу хувцас худалдан авдаггүй юм билээ. ^^)

ТОП буюу цамц, футболк сонгох

Өөрийн хүссэн топоо хайж байгаа үед олон янзын байдлаар хувиргаж, олон янзын тохиолдлуудад (оффис, болзоо, аялал гм) өмсөж болох эсэхийг бодолцоно.  

Олон янзын байдал гэдэгт:
1. Өмд, юбкан дотроо хийж өмсөж болох эсэх
2. Уяж, зангидаж болох эсэх
3. Бүс зүүж болох эсэх
4. Эдгээрийн алийг нь ч хэрэглэхгүй дангаар өмсөхөд сайхан харагдаж чадах эсэх. Энэ 4-өөс дор хаяж 3 нь таарч байгаа тохиолдолд худалдан авна. Заримдаа өөр өнгийн өмд, юбкатай зохицож байвал 2 нь таарч байсан ч худалдаж авч болно.

Олон янзын тохиолдол гэдэгт:
1. Энгийн үед өмсөгдөх эсэх
2. Ажилдаа өмсөж болох эсэх
3. Гангараанд өмсөж болох эсэх. Эндээс 2 нь тохирч байхад худалдан авч болно.

Хөндлөн судалтай футболкийг бүсэлж, зангидаж, дотуураа хийж өмссөн жишээ

Геометр хээтэй футболкийг дотуураа хийж, бүсэлж өмссөн жишээ


Хар хөх өнгийн сатин цамцыг энгийн, ажилд, гангараанд гэсэн хувилбараар өмссөн байна. 

Цагаан цамцыг энгийн, дэгжин, ажилд, партинд гэсэн хувилбараар өмссөн байна.
Мөн бүсэлж, зангидаж, дотуур нь хийж өмссөн байна. 

ЮБКА сонгох


Шоппинг хийхдээ гаргадаг алдаанууд

Худалдан авах листээ нарийвчилж тодорхойлдоггүй:

Ихэнх хүмүүс худалдан авах хувцасныхаа листийг гаргадаг ч илүү дэлгэрэнгүй тодорхойлдоггүй.
Жишээ нь: Хар өнгийн пиджак, цайвар өнгийн юбка авна гэж лист гаргаад дэлгүүрт тааралдсан эхний пиджакыг өмсөж үзээд жинсэн дээр нь тохирч, хэмжээ нь яг таарч үнэ боломжын байвал шууд худалдан авдаг. Гэтэл худалдан авсны дараа өмсөж үзэхэд хормой урт, шовх үзүүртэй тул богино шорт, юбка, даашинз зэрэг дээр өмсөгддөггүй, биед нь зохидоггүй зэргээс болоод өмсөхгүй, эсвэл өөрийг авах хэрэг гардаг.
Тиймээс худалдан авах листээ гаргахдаа:
Хар пиджак авна ---> дугуйвтар хормойтой, дундаж урттай, нарийн жинс, юбка, даашинз дээр өмсөгдөхөөр байх.
А хэлбэрийн цайвар өнгийн юбка авна ---> өвдөг эсвэл өвдөгний дээгүүр урттай, цамц дотуур нь хийж өмсөж болохоор бүсэлхийтэй, хамгийн их өмсдөг 3 төрлийн цамц, футболктэйгээ өмсөхөд зохихуйц байх. гм байдлаар дэлгэрэнгүй лист гаргах хэрэгтэй.
Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийдэг хүүхнүүдэд ийм дэлгэрэнгүй лист маш хэрэгтэй!

Биед таарах байдал, стиль, чанарын хувьд харгалзаж үзэхгүй авдаг:

Зарим хувцсыг ХЯМД ҮНЭ болон НАДАД ЭНЭ Л ХЭРЭГТЭЙ гэсэн хуурамч сэтгэл хөдлөлөөсөө болоод худалдан авах тохиолдол байдаг. Ихэнхдээ өөрийнхөө хайж байсан ТӨГС ЗОХИХ хувцасны оронд ЭНЭ БАРАГ Л МӨН гэсэн шийдврээр ХЯМД хувцас худалдан авдаг. Гэтэл биед сайн таардаггүй, материал муутай, байнга өмсөгдөхөөргүй (байнга өмсөхгүй бол хэзээ ч өмсөхгүй байх магадлал өндөр) хувцас бол хичнээн хямд авсан ч гэсэн мөнгөө дэмий үрсэн хэрэг болно. 
Заавал ямар нэгэн юм авах ёстой гэсэн бодол, эсвэл зүгээр л хямдаас нь болж бүү худалдан ав.

Амьдралын хэв маягтайгаа зохицохгүй хувцас худалдан авдаг:

Аудригийн жишээ: Хэрвээ би оффисд ажилладаг байсан бол шулуун юбка-ийг байнга өмсөх байсан. Магадгүй хэзээ нэгэн өдөр өмсөнө гэж 2 шулуун юбка авсан байсныгаа зарсан. 40 долларт 2 юбка авсан нь тухайн үедээ ашигтай наймаа байсан хэдий ч өмсөхгүй 2 жил шинээр нь хадгалсан болохоор үнэндээ ашиггүй наймаа болсон. 
Хэзээ нэгэн цагт, эсвэл тийм тохиолдол гарвал өмсөнө байх гэж бодож бүү худалдан ав.

Өөрийгөө илэрхийлж чадахааргүй хувцас бүү худалдан ав:

Загварын сэтгүүл, блог зэргийг үзэж өөрийнхөө стилийг тодорхойлохгүйгээр бусдад зохиж байгаа хувцсыг шууд худалдан авах хэрэггүй. 
Хичнээн сайхан хувцас ч гэсэн өөрийг чинь тодорхойлохгүй, стилийг чинь илэрхийлэх хувцас биш бол хэзээ ч өмсөгдөхгүй мөнгөний гарз болно.

Энэ зөвлөгөөнүүд бүр яг намайг хэлээд тавьчихсан байна. Магадгүй ихэнх хүүхнүүдийн алдаа байж магад, кк
Ямар ч зорилгогүй дэлгүүр хэсчээд хоосон харьж байснаас гээд, эсвэл зүгээр л хямдхан, сэйл зарласан зэргээс болоод өөртөө зохихгүй, хэзээ өмсөхийн бүү мэд хувцас зөндөө авч, мөнгө дэмий үрснээ хүлээн зөвшөөрнөө. Ядаж байхад Японд хувцас сонголт их, хямдыг хэлэх үү. (толгой сэгсрэв) Монголд ирээд би лав 5 плааж, 2 гутал, бас бус өмд футболк заруулсан. Бүгд шинээрээ, тагтайгаа. Ээжид шахчихая гэхлээр ийм загвартай юм өмсөхгүй гэнэ, эгчдээ өгье гэхээр хаана ийм юм өмсөх юм бэ гэнэ. Сайхан ч жишээ биш лдээ, хувцсаа зөв сонгож худалдан авч чаддагүйн том жишээ шүү дээ. 
ГЭХДЭЭ 2 жилийн өмнө би нэг зөвлөгөө уншаад дагаж байсан юм байна. Хаанаас ямар зөвлөгөө харснаа санахгүй байна. Тухайн үед өөртөө болон хувцасны шүүгээндээ дүгнэлт хийгээд дахиж хэзээ ч ийм тйим баяраар өмсөнө гэж плааж эсвэл хямдхан юм байна гэж хувцас авахаа больсон. Тэр зөвлөгөөг уншснаас хойш миний шкаф дандаа бэйж, саарал, хар цагаан гм өнгийн, энгийн ямар ч юмтай зохицохоор загвартай хувцаснуудаар дүүрсэн байсан. Наашаа нүүх гээд юмаа баглаж байхдаа л тэрийгээ анзаарлаа л даа. Ойр ойрхон ийм зөвлөгөө унших, эсвэл бүр хэвшил л болгохгүй бол хааяа бас хадуураад юу ч хамаагүй хамчих гээд байдаг тал байнаа. Над шиг өмсөгдөхгүй эсвэл ганц хоёр удаа л өмсөх хувцас авч мөнгөө битгий үрээрэй, ухаалаг худалдан авалт хийж сураарай гэж хэрэг болгон энэ зөвлөгөөг оруулав. ^^

2011 оноос Audrey өөрийнхөө стилийг сайжруулж, суралцах, түүнийгээ бусадтай хуваалцах зорилгоор блогоо бичиж эхэлсэн. Шоппинг хийхдээ өмсөгдөхгүй хувцас авч мөнгө үрдэг байсан хамгийн том гэсэн алдаануудыгаа бичжээ.


next: Хэрхэн олон янзаар өмсөж болохуйц зөв хувцас сонгох вэ?

Thursday, July 11, 2013

My photolife 2013.07.11






























1. Зөв гэдэг нэртэй уудаг аарц байна. Гэртээ буцалгаж уудгыг бодвол шингэн, амттай юм. Өвөл бол халааж ууна гэсэн заавартай. Зуны халуунд хүйтнээр нь уусан чинь айраг ч юм шиг Calpis ч юм шиг аятайхан эд байна. Савлагаан дээрээ Аарцны ундаа гэдгээ хүний нүдэнд өртөхөөргүй жижгээр бичсэн болохоор надаас эхлээд мэдэхгүй, импортын сүү гэж бодоод. Шинэ гарсан бүтээгдэхүүн бололтой. Таалагдсан. 
2. УИД гэхүү Номин гэхүү. Хүүхдийн тасагт нь ийм хөөрөхн гутал харсан. 35 000 төг гэсэн. Пүүз шиг цагаан материалтай хэрнээ баллерина. Ягаан цэцэг нь бүр хөөрхөн. ^^
3. Талбайгаас Их тэнгэр рү явдаг замыг Олимпын гудамж гэдэг билүү?? Тэр зам дагуу гэрлийн шонгуудад ийм цэнхэр өнгийн 2 давхар цэцгийн сав? мандал? байрлуулчихаж. Зориулалтын шон дээр суурилуулдаг эд бололтой. 2 өөр өнгийн цэцэг нь ургаад гоё харагдаж байсан. Зам дагуу хаа сайгүй байвал үзэмжтэй юм билээ. 
4. Уран бүтээлийн үзэсгэлэн ^^
5. Энэ жилийг дуустал нүүр цэвэрлэхэд асуудалгүй болсоон. Японоос ирэх хүнд захиж авчруулсан юм. Өөрөө ирэхдээ цэнэглэгчүүдийг нь авахаа мартцийн. ありがとうオユナ
6. Усны гуталтай хүн ус туулаад явж байна. Алхахад богино түрийтэй усны гутал зүгээр байдын шүү. 

Наадмын хуушуур


За гадаадад суугаа хэд нь ажлаа хийгээд наадмын уур амьсгалгүй сууж байна уу? ^^
Хүчээр л өөрийгөө настртай болгохгүй бол жирийн өдөр шиг өнгөрчих гээд байдгын шүү.

Монголд бүх хүн сонгуулийн дараагаас л уур амьсгал ороод эхэлсэн. УБ хөл хөдөлгөөн, машин тэрэг эрс багассан байна. Бүгд амраад хөдөө, гадаа, лагерь явсан байх? Байгаагаас би л байна хаха. Амрахыг бол үзүүлж өгч байнөө. 

Жил бүр л нөхөртэйгээ 3 литрийн канистраа бариад стадион руу гараад шидчихдэг байлаа. Аз таарвал аятайхан айраг олоод авчих санаатай, бас хуушуур идэх гэж. Энэ жилээс хүүхдээ дагуулаад явах боломжгүй болохоор гэртээ ТВ-гээр нээлт үзээд, бөөрөнхий хуушуураа хийж идээд сууж байна. 

Хэзээний ч билээ наадам Японд амралтын өдөр таараад бөөрөнхий хуушуур хийж сурсан юм. Заагаад өгчих мэддэг хүн байхгүй, ёстой эмийн сайндаа хийж идсэн кк. 

Жич: мэргэжлийн хүмүүс яаж хийдгийг мэдэхгүй юм. Би өөрөө 2-3 удаа туршиж байж иймэрхүү бөөрөнхий хуушуур хийж иддэг болсоныгоо л зааж өгөх гээд байгаан. 



1. Махандаа дан нунтаг амтлагч хийнэ. Давс, нунтаг сармис, цагаан гаа, хар перец гм (Ус огт хийхгүй)
2. Гурилаа мантуу шиг шингэндүү зуурна. Гурил элдэх мод-гамбанз-гампанз? болон элдүүрээ-ганжингаа сайтар тослоод гурилаа амраана. (Үүнээс цааш хуурай гурил огт хэрэггүй)
3. Хуушуурны хэмжээгээр тасдаж бөөрөнхийлж байгаад махаа хийж чимхэж бөөрөнхийлнө. (Гар, гурил, мод гээд бүх юм чинь тос болсон учрас ерөөсөө наалдахгүй)
4. Болгоомжтой элдэнэ. Гэхдээ  хагараад мах нь гарсан ч гэсэн шарахад зүгээр. 

Мах бага ордог, хурдан болдог онцлогтой. Тостойг идэж чаддаггүй бол их тосонд шараад гаргасны дараа сэткэн шүүлтүүр, зузаан галзуухны салфетик, зориулалтын тос уугч цаас гм дээр гаргавал илүүдэл тос нь амархан ялгарна.  

HAPPY NAADAM! *(^^)*