Friday, December 27, 2013

Цэцэрлэгийн талаар

Хэлэх юм байнаа.
1. Хувийн цэцэрлэг төлбөр авдаг болохоор хүүхдийг нь өлсгөхгүй гээд хэтэрхий их хоол өгөх юм.  Өглөө 9 цагт гурилан юм иднэ, 12 цагт шөлтэй хоол иднэ, 3 цагт  2р хоол иднэ, 5 цагт дахиад гурилан юм иднэ. Эхний идсэн хоолоо шингээж амжаагүй унтаж босч ирээд дахиад л иднэ. Хэтэрхий их!  Нэг удаагийн порц нь бас их! Хэрэг гараад цайны цагаар очсон чинь манай хүүхдийн гэртээ иддэг хэмжээнээс 3 дахин их порцтой байсан. Үсэрч харайж шингээхгүй, биеийн тамир спорт хийхгүй байж хоол нь хэтэрхий их санагдаад байгаа юм. Японы цэцэрлэгийн хоол өлсөж үхмээр бага юм өгдөг шт. Тэгээд өдөржингөө марафондоод, дасгал тоглоом гээд тувт хөдөлгөөнтэй байна. Багаасаа зөв дадалтай явдаг болоод жингийн илүүдэлтэй хүн бараг байдаггүй биз. Намар дөнгөж ороод эхний 7 хоног хүүхдүүд дуурайж идээд, ихдүүлээд гэдэс нь тувт өвдсөн. Бас үлдээхээсээ айсан гэж байгаа. Хоол үлдэээхэд загнахгүй гэж сайн хэлж өгсөн болохоор одоо барахгүй бол үлдээдэг болсон гэсэн. Манайхан хүүхдийг бондгор хөөрхөн гэж өхөөрдөнө, хоолоор шахна. Би хувьдаа буруу гэж боддог, хүүхдээ хоолоор шахдаггүй, өөрөө цадсан гэвэл 2 халбага ч идсэн ширээнээс буухыг зөвшөөрдөг.  ТВ-гээр жингийн илүүдэлтэй хүүхдүүд фитнэсст явж турж байгаа нь гарах юм. Энэ янзаараа бид нар америкчуудын араас орох нь. Манай хүүхэд ирээд хүн болгонд аймшгийн туранхайгаараа дуудуулаад байсан одоо бол гэдэс хацар нь явж өгчийнаа. :))

2. Хүүхдийнхээ төрсөн өдрийг цэцэрлэг дээр нь ирж тэмдэглэж өгч байгааг огт ойлгохгүй байгаа. Яагаад орой гэртээ тэмдэглэчихгүй, эцэг эх нь байхгүй хойгуур цэцэрлэг дээр нь айлын хүүхдүүдэд янз бүрийн торт, амттан авчирч өгөөд байдаг байнаа???? Манай хүүхэд чихрийн төрлийн юм их идвэл харшилдаг юм. Бусад нь амттан идээд байхад ямар ч хүүхэд хажууд нь идэхгүй хараад байж чадахгүй шүүдээ. Тийм болохоор эцэг эхийнх нь нүднэээс далд найдвартай, найдваргүй бялуу, чихэр шоколад аваачиж өгөхөө болимоор юм. Арга зүйчид нь болиулаач гэж ханддаг байхдаа.

3. Шинэ жилйн баяраар нь хувийн цэцэрлэг бол өөрсдөө бэлэг бэлдээд өгдөг юм байна. Хаа очиж хатуу чихэр шоколадгүй, маршмаллов голдуу, жүүс печень гм шүдэнд хор багатай юмаар бэлэг боосон байсан шүү. 

4. Улсын цэцэрлэг харин төсөвтөө баригдаад тэрүү, угаасаа стандарт нормоороо явдаг юмуу хоол нь хөнгөн шингэн бага байх шиг байсан шүү.

5. Улсын цэцэрлэг ээж аав нь мөнгөө нийлүүлээд бэлгийиг нь бэлддэг гэнэ. Тэгээд манай нөхөр хэдэн ээж аавтай явж авбаа. 2 настай хүүхдүүдэд баахан чипсний төрлийн юм, шоколад авчжээ. Уг нь шүдэнд нь хор багатай юм аваарай гэж захиж явуулсан чинь хүмүүс хүүхдэдээ авч өгдөг юмаа л авах гэж зүтгэцгээгээд, манай нөхөр ятгаад дийлээгүй, ямар сонин юм идэж уулгадаг хүмүүс вээ гэчихсэн ирсэн. Одоо болтол тэр бэлэг нь идэх хүнгүй байж л байна. :((

6. Шинэ жилийн концерт гэж хөөрхөн юм болох юм. Үзэж байгаа эцэг эхчүүд нь бүгд нэг нэг төхөрөмж гаргаж ирж бичлэг хийж, зураг аваад алга ташиж байгаа хүн огт алга. Би ч ялгаагүй л дээ. Зарим цэцэрлэг алга ташдаггүй гээд ээж аавыг нь бичлэг хийлгэдэггүй гэнэ. Ер нь цэцэрлэг нь сайн чанарын бичлэг хийгээд дараа нь хуулбарыг нь өгчихөж байвал зүгээр юм. Хичнээн хоног бэлдсэн дуу бүжгийг нь халуун алга ташилтаар мялаахгүй болохоор гомдоно шүүдээ хөөрхийс. 

Neutrogena cleanser review

Хэн нэг блогчин нь энийг хэрэглэдэг гэж уншиж байсан юм, олж туршиж үзэхсэн гэж бодоод өмнө нь америк захиад олж ирж чадаагүй, энэ удаа Таргэт-ийн сайтыг шүүрдэж байж олоод заавалллл гэж байж захиж авчруулсан. Туршиж үзэх ч завгүй байсаар сар өнгөрчиж. Өчигдөр орой нүүрээ цэвэрлэж үзсэн. Үр дүн нь ГОЁ.

Арьс зөв зөөлөн, гөлгөр болж байна. Гараараа угааснаас 50 дахин илүү сайн цэвэрлэнэ гэж бичсэн байсан. Бас усны хамгаалалттай болохоор шүршүүрт хэрэглэж болно. Зөөлөн цэвэрлэх, гүн цэвэрлэх 2 сонголттой. Гүн гэдэг нь арай хурдан хүчтэй эргэдэг юм билээ. 2 жижиг батерэйгээр ажиллана. Урдаа зангуу шиг юмтай. Тэрэн дээр нь өөрөөсөө дагалдаж ирдэг хөөстэй хөвөнг нь наагаад усанд норгоод нүүрээ угаана. Нүүрээ цэвэрлэх гэж гараараа халтуурдана гэхгүй амар юм, өөрөө сайхан эргэлдээд угаагаад өгчиж бна. Энэ төхөөрөмж нь өөрөө 14$, хайрцагандаа 2 долоо хоног цэвэрлэх хөвөн нь дагалдаж ирнэ. Эсвэл 30 ш-тэй цэнэглэгч хөвөнг нь 6$-оор авч болно. Нийтдээ 20 доллараар нүүр цэвэрлэгчтэй болчлоо. Монголд юм ямар үнэтэй билээ, хямдхан санагдсан. Хөвөн нь бүр дуусчихвал зүгээр нүүр цэвэрлэдэг хөвөнгөө жижигхэн хайчлаад хөөснөөсөө шингээж байгаад наана гэж бодож байгаа. ^^

Thursday, December 26, 2013

My photolife 2013.12.25
























1. Утаанаас холдох гэж Бага тэнгэрийн ам орсон. Сандэй дотор ганцхан газар чарга харагдахаар нь авсан юм. УБ-д ямар нэг юмийг харсан дороо л авахгүй бол дараа гэсэн ойлголт байхгүй хэцүү шүү. Амьдралдаа анх удаа цасан дээр гулгаад бөөн баяр. Японд цас ордог Нийгата, хойшхноо яваад цанын баазад очиж гулгаж болох л доо, нас нь бага байсан болохоор дагуулж яваагүй юм. Халуун савтай цай, халуун савтай буузаа авч явсан болохоор идчээд үргэлжилж хөлөө даартал гулгасан. 

2. УИД Номингийн 5 давхарт чарга төрөл төрлөөрөө ирчжээ. 93-150К төг хооронд байсан. Сандэй-гаас 40,000 төгрөгөөр авсан. Японд хамгийн энгийн чарга 1000 иэн орчим?

3.Силкроудын 2 давхарт байдаг Веранда гэдэг газар жижигхэн хэрнээ тохижилт сайтай суухад аятайхан газар байналээ. Амаа ар дээрээ гартал буу халж хов живтэй хольж идсэн хоол. ^^

4. Шинэ жилээр даашинз өмсөөгүй ээ. Өмсөхгүй удцан чинь төсөөрчиж нэг л сонин санагдаад, өсгийт дээр дондогонож хормой хотоо хамж явах төвөгтэй санагдаад өмд өмсцөөн. 

5. Гэрийн хажуугийн зах дотор Гэр бүлийн дэлгүүрийн борлуулагч биечлэн худалдаа хийж байна. Япон ногоон цай 2 төрөл нь 22,000 төг. Бэлгэнд 4 аягатай, гүцтэй ногоон цайны сэт өгжийн. Бэлгэнд нь болоод авчихсан. Японы ногоон цайгаараа алдартай Шизуока кэнд хийсэн цай байналээ, уугдчих бхөө. 100 иэнийх шиг аяга ч гэсэн худалдаж авсан бол дор хаяж 500 иэн болно шүүдээ. 

6. Энэ бас Австрали оливийн тос гэнэ. 12,000 төгрөгөөр нэгийг авбал сонгино хэрчигч бэлэглэнэ. Хэдэн жилийн өмнө юу ч билээ авахад өгч байсан сонгино хэрчигчийг ээж шохоорхоод ямар амар юм бэ гээд байхаар нь өгчихсөн байсан юм. Эдгээр урамшууллын бараа нь дэлгүүр дээрээ байгаа эсэхийг мэдэхгүй, борлуулагчид нь гадуур явдаг гэж байналээ. Зарим дэлгүүрүүд энийг нь бэлгэнд авчихаад зарж байгаа харагддаг. 

7. Сармисны нухаш, цагаан гааны нухаш. Жил идэх хэрэгцээгээ захиж авчруулсан. Цагаан гааг нь хуушууранд, сармисны нухашыг нь хачиранд хийхэд гоё амттай болдог. Орлуулах гэж үзсэн боловч сармисны ааг нь хамаг амтыг нь дараад байдаг юм билээ. Тэгээд л захиж авчруулсан.

8. Ажил дээр Тайланд силкэн алчуур 50К гэж зараад, тэсэхгүй авчихсан. Уг нь гоё ягаан өнгө, зурган дээр цайвар гарчиж. Ажил дээр зарж байгаа янз бүрийн юмнаас авахгүй гэж хичээдэг ч заримдаа шуналдаа дийлдчээд байх юмаа. 

Wednesday, December 11, 2013

Copy paste


Урд эгнээий 4 нь Uniqlo fall/winter 2012-т орсон загварууд. 
Дараагийн 4-н Монгол моделтэй зураг нь Говь ХК-ийн 2013 оны намар, өвлийн загвараас. 
Тухайн улирлын трэнд, өнгө адилхан нэг л байдаг байлгүй, гэхдээ ингэж адилхан хийнэ гэж ярьсан юмуу?
Энэ хэрээстэй юм шиг куртикийг хаа сайгүй хулхиар нь, эсвэл спорт хувцасны брэндүүд хийсэн байналээ.
Гэхдээ Говь ХК-ийнх ганц загварыг нь биш нилээд хэдэн загварыг нь дуурайцан байна уудаа гэж л хардаад байгаамдаа. 


My photolife 2013.12.10

























1. Мод зардаг хэдэн цэг байдаг юм байна. Соёолж төв, Цэцэг төв, Нарантуул, Номин УИД, Хорооллын гудамж гэсэн. Гадуур хүүхдээ дагуулаад явахад даарах учраас НТ, Хороолол хоёр яваагүй. Соёолж, Цэцэг төв нэг газрын 2 салбар гэнэ. Хямд боловч сонголт сайнгүй юмаа. Тэгээд яалтачгүй УИД орсон. 1.50 см өндөртэй, холимог төрлийн мөчиртэй мөд 119,000 төг гэж байна. Орчин үеийн моднууд өөрөөсөө боргоцой, жимстэй болохоор харахад үзэмжтэй юм. 12 сарын 1 гэхэд аваад гэртээ засчихсан. ^^

2. Ив Роше орж ийм тос авав. Чухам нүүр ам гялалзуулдаг, 2 долоо хоноод арьс гуужаад шинэчлэгдэнэ гэсэн байсан. 35,000 төг орчим байлуу? Миний нүүрэнд Европ зүгийн юм зохидоггүйн энийг түрхсэн чинь жоохон хорсож байналээ. Анх удаа эндээс тос авч үзэж байна. Гэхдээ будган дор суурь болгоход хангалттай юмөө.

3. Замын цагдаагийн хажуудах S outlet-д өвлийн хувцас, timberland гутал ирлээ, хямдарлаа гээд л мессеж ирээд байсын. Би өвөл өмсөх тэр гутлыг хайж байсныг хэлэхүү, давхиад очно биздээ? Анх нээгдээд удаагүй байхдаа жижкээн дэлгүүрт аймаар үнэтэй оффис хувцас зардаг байсан юм. Тэрэн шиг санаад тоож очихгүй байсан чинь ёстой өөр болчиж. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд  гээд төрөлжчихөж. АНУ-аас гайгүй юм оруулж ирдэг болтойм. Сайн үзвэл юм байх шиг байнаа. Хүүхдийн тасгаас нь энэ куртикийг авсан. Хүүхдийн куртик аймаар үнэтэй байна гэж хэлж байсандаа? Эндээс 59,000 төгрөгөөр авсан. Ийм загвар хийцтэй, хямд куртик миний орсон дэлгүүрүүдээр лав байгаагүй.

4. Belle France гэсэн франц хүнс зарим дэлгүүрт байна. Энэ соус элдэв халуун  ногоо байхгүй зөөлөн амттай. Шпагеттинд хийх бэлэн соус олдохгүй байсын, энэ тун дажгүй тохирч байналээ. 2 ширхэг нь 4000-5000 орчим төг.

5. Бурмаа АНУ-аас шинэ жилийн цагаан плааж охиндоо авья гэхээр нь өөө хэрэггүй, тийм цагаан юмаар яадгын, плааж хангалттай байгаа гээд томроод байсан чинь манай охины ангийн охидууд нь бүгд цасан охин болж байгаан гэнээ. Саяхан багш нь хэлээд, амралтын өдрөөр баахан цагаан плааж хайв. Хамгийн ойрхоноор нь Сандэй оров. Хачин хүүхний загвартай, онгорхой цоорхой юмнууд, материал муу байж 50-60 мянга гэнэ. Тэр АНУ-аас нь захидаг байж хайран юм гэж амаа барив. Нэг хайсных хорооллын Аз дэлгүүр оров. Өмнө нь нэг ороход хувцас цөөтэй, яахавдээ л дэлгүүр санагдсан. Сая очсон чинь зөндөө хувцас байна. Цагаан плааж 45,000-115,000 төг хооронд ёстой ёоз ёозоороо байна. Зарим загвар нь 30 хувь хямдарсан гэхээр нь баярлаад шууд ийм торго шиг материалтай плааж авсан. Аймаар чухал, том ажил амжуулсан болохоор happy ^^

6. Кино үйлдвэрийн Торговый дом бас өөрчлөгдөж шинэчлэгджээ. Доторх нь аятайхан болсон байналээ. Хүүхдээ дагуулж очвол зүгээр юм. Ийм Машатай торт хийж зардаг гэнэ. Манай 2 харвал шууд авий, идий эсвэл чи хийж өг гэх байхдаа? Би ер нь хаа орсон, гарсан газраа хүүхэд дагуулж ирвэл хэр тохиромжтой эсэхийг нь байнга харж явдаг рефлекстэй болчжээ, бас хангалттай зогсоолтой эсэхийг нь давхар хардаг. О.О

Эсгий табчик

Гадныхан фэлтээр ийм хөөрхөн табчик/таавчик хийдэг юм байна. Эсгий л гэсэн үг лдээ. 
Манайхан технологи, боловсруулалтаа сайжруулбал энэ зэргийг хийнэ дээ? 
Байдаг бол гэр бүлийнхнийхээ тоогоор худалдаж авах юмсан. 





































http://www.etsy.com/shop/SimplicityOfFelt?ref=l2-shopheader-name

Saturday, December 7, 2013

Сүүлд


зөндөө үс үсгийн алдаатай биччихжээ. Та нар минь ойлгоод уншаад байна уу?
Блогоо апдэйт хийж амжихгүй санд мэнд бичээд байхаар бөөн алдааа болчих юм. Бас хүмүүсийн асуусан зарим жорыг оруулж өгөх юмсаан, бодохоос цаашгүй. Удахгүй оруулж өгнөө.
Олон бичлэг бичиж чадахгүй фотолайфаар бөөндөж байгааг минь ойлгоорой. ^^

My photolife 2013.12.07


1. Намар цэцэрлэгийнх нь нээлттэй өдөрлөг болсон. Өдрийн хоолны дараа шүдээ угаахгүй унтаад, босоод шүдээ угаадаг шдээ мама, гэж хэлээд би нь шоконд оров. Санал гомдол гэдэг дээр нь хоол идээд шүдээ угааж унтуулж байя гэж бичсэн. 7 хоновуу үгүй юу хоол идчээд шүдээ угааж байгаа гэж байна. Юун сүрхий хурдан хэрэгжүүлдэг юм овоо доо гэж бодов. Гэтэл саяханаас багш хоол ирж байхад шүд угаалгадаг. Идчээд би шууд унтаад байгаа гэж хэлж ирэхийн. Шүд нь шарлаад, өнгөртөх маягтай болоод байгаа. Нэг өдөр очиж хоолны дараа угаалгаачээ гэж гомдоллохоос. Хувийнх болохоор үг сонсохдоо харин сайн юм билээ. 

2. Өөрсдөө бүх гурилан төрлийн юмаа хийдэг гэнэ. Зарим цэцэрлэг Талх чихэр, Өгөөжөөс авдаг гэж байсан. Бараг 20 шахам төрлийн боов, печень хийдэг юм байна. Салатнууд нь амттай, даанч манай хүүхэд майнозтай юм иддэггүй болохоор салатыг нь иддэггүй гэсэн. Уух юмны хувьд 5 өдөр 5 өөр төрөл, чацаргана, нэрс, ааруулны ундаа, ээзгийний ундаа өөр юу билээ? Ээзгий, ааруулны ундаа 2 нь надад гоё санагдсан. Буцалсан усанд дэвтээгээд, чихэр хийгээд болчихдог амархан, амттай ундаа байналээ. 

3. Самаританс пүрс гэдэг шашны байгууллагын Крисмас бэлгийг авах "хувь" тохиогоод кк. Олон орны хүмүүс бэлдээд нас, хүйсээр нь ангилаад хайрцаглаад явуулдаг гэнэ. Дотроос нь ердөө 4-5 ширхэг чихэр л гарсан. Буурай орнууд руу явуулдаг гэдэг утгаараа дотор нь оо, сойз саван алчуур, оймс гм зүйлс заавал байх юм. Томынх нь бэлэг 3 янзын харандаа, 3 янзын дэвтэр гм бүтээлч бэлэг гарсан. Бүр зураг зурах дуртайг нь мэдсэн юм шиг. Багынхаас нь бүр мэдсэн юм шиг япон дууны ном гарсан. ^^

4. Котлетны махан дотроо хайлдаг чийз зүсэж хийгээд, махаа сайтар хэлбэржүүлж байгаад шарна. Болсон хойноо зүсэхээр чийз нь урсаж гарж ирдэг. Японы хоолны газруудад ийм хоол аймаар түгээмэл байдаг тээ, би гэхдээ гоё харагддаггүй болохоор тоож авч иддэггүй байсан. Гэртээ хийж үзсэн юм, зургийг нь авахаа мартаад идчихжээ. Махаа сайн барьцалдуулахын тулд талхны нунтаг, цардуул хийх хэрэгтэй. Бас сайтар битүүлэхгүй бол шарахад мах нь агшаад чийз нь гоожчихно шүү. Энд хийсэн нь гауда (gouda) чийз. 

5. Хоолны янз бүрийн дэглэмүүд дээр тухайлбал япон дэглэм дээр өглөө хатаасан хар талх иднэ гэж байдагдаа? Японд хүнсний дэлгүүрэс лав олоогүй, тэгсэн Номинд 2600 төг гээд байдын байна. Герман хэл дээр болохоор юу гэж байгааг нь сайн мэддэггүй ээ, англитай төстэй натурал гэсэн бичгийг нь харж байгаад авцан. О.о

6. Жуковын Гэр бүлийн дэлгүүрийг мэднэ биздээ? Солонгос голцуу юм зардаг, гадуур зардаг Солонгос хүнс ихэнх нь тэр дэлгүүртээ арай хямд байдаг. Би ойрхон байхдаа байнга орох дуртай байсан, одоо хол ч гэсэн хааяа зорьж очдог. Энэ болохоор сорочикон цамцны захны хирийг арилгадаг. Бас пүүз ч болно. Сорочик өмсөж гараад өдөртөө хав хар захтай болчихоод байх юм энэ агаарын бохирдлоос болж. Өмнө нь зах нь муухай болно гэж бодоод гараар угааж хирэнд нь зуурдаг байсан, дараа нь угаалгын машинд хийгээд эргүүлчихдэг болсон. Материал нь амархан муудах гээд байхаар нь хими цэвэрлэгээнд өгч үзсэн. Одоо бол энийг цацаж байгаад угаалгын машины зөөлөн гэдгээр нь угаачиж байгаа. Манай аав байнга сорочик өмсдөг, тэрийг нь ээж энүүгээр угаагаад сайныг нь гайхаад байналээ. Би 2-3 удаа хэрэглэж байна. Нөхөр нь байнга сорочик өмсдөг бол заавал аваарай. Шүршдэг нь 4000 төг. Түрхдэг нь 2000 төг гэж байсан. 



PS: Миний энэ бичлэгүүд дандаа энд тэнд ийм тйим юм зарж байна, авбал зүгээр гэсэн юм болоод байхын кк. Би хувийнхаа эсвэл найз нөхдийнхөө барааг рекламдаад байна гэж та нар харддаг уу? ккк. Огт тийм биш шүү. Зүгээр хэрэглэж үзээд таалагдсан юмаа л хүмүүст санал болгож байгаа нь энэ. УБ-ас юм олж авна гэдэг чинь бэрх шүүдээ. Захиалгатай юмыг бол харин шууд хэлж байгаад  аваарай ээ гээд рекламднаа. ^^