Tuesday, January 7, 2014

Томуугийн вакцин


-ы талаар олон үглэхгүй бол болохгүй нээ. 
Цэцэрлэг эхэлсэн цагаас, бүр өмнөхийг ярьвал хавар ирсэн цагаас ханиад томуунаас хөгшин залуугүй салахгүй байгаам. Зуны 3 сар арай л ханиад хүрсэнгүй. Тэгээд бүр болохоо байхаар нь антибиотик өгөх юм. Гайгүй бол тэгээд ханиагаад, нус нь гоожоод явж байхад тоохгүй явуулаад байхаас өөр аргагүй. 
Японы өвөл инфлуэнза хийлгээд ханиад багатай гайгүй давдаг болохоор, арга ядаад 11 сарыг хүлээж байгаад инфулэнзагийн вакцин хийлгэлээ. Хийлгэхэсээ өмнө баахан судлав. 
СОС мэдика монголияа Францаас оруулж ирснийг 55 доллараар хийдэг юм байна. Гишүүн биш ч гэсэн хийлгэж болно. Сонгдо Солонгос вакцин 28 000 төгрөгөөр хийнэ. Сонгдо өөрсдөө биш өөр компани оруулж ирээд Ачтан, Зуун наст Сонгдо 3-аар хийлгэдэг. Халдварт Хятад вакцин 10 000 төгрөгөөр хийдэг гэнэ. 
За тэгээд ялгааг нь судлаж мэдээд, хаана хийлгэхээ шийдэх үүргийг Бурмаад өгөвөө. Өөрөө тйим юм судлахаас залхуураад ккк
ДЭМБ-ээс бөмбөрцгийн хойд хагаст байгаа хүмүүст энэ энэ хүрээний вакциныг энэ жил хийнээ гэсэн стандарт байдаг юм байна. California, Victoria, Massachusetts гэдэг нь энэ жилийнх байсан. Сонгдо-гийн хийж байгаа нь California, Texas, Massachusetts гэж байсан. Сос мэдика ч гэсэн 3 дах нь өөр нэртэй байсан, тул аль нь ч ялгаагүй гээд Сонгдо-д хийлгэсэн. 

Том нь өмнө нь хийлгэж байсан болохоор 0,5 мл-ээр нэг удаа тариулсан. Бага нь анх удаа, бас 3 наснаас бага гээд 0,25 мл-ээр 2 удаа тариулах ёстой. Эхний тарилтаас 4 долоо хоногийн дараа он гаргаад очсон чинь дуусцан хийх боломжгүй гэсэн. О.о ?

Тэгэхээр нь чаддагаараа хэл ам хийвээ. Оруулж ирдэг компани руу нь ярьсан чинь энэ жил цөөхөн ирээд дуусцан хаана ч хийхгүй байгаа гэнэ. Энэ жилийнх нь 1 удаа л тариад дархлаа тогтдог гэж хүн хуураад байгаамдаа. Хэрүүл хийлээ гээд тариад өгөх биш дээ, тэгээд хагас хийлгэсэн чигээрээ бага ч гэсэн дархлаа тогтох байлгүй гэж найдаад сууж байна. 
Вакциныхаа заавар дээр анх удаа хийлгэж байгаа инфлуэнзагаар өвчилж байгаагүй бол 4 долоо хоногийн зайтай 2 удаа хийнээ гээд хар дээр цагаанаар бичцэнийг мэдээд байхад тэгж худлаа ярьсанд дургүй хүрсэн. Иймэрхүү эм эмнэлгийн тал дээр худлаа хэлэх асуудал байж болохгүй ээ. 

Хагас тунгаар хийсэн бол сарын дараа тэдэн хүүхдэд дахиж хийнэ гэж вакцинаа нөөцлөнө, барина гэсэн ойлголт байдаггүй бололтой. :(( 

Ер нь ардын аргуудаас сайн мэддэг байхгүй бол болохгүй нь. Чацаргана уу, сармистай хоол ид гэх юм, идэж байгаагаараа бол огт ханиад хүрэхээргүй болтлоо л идээд байдаг нэмэр алга? Хятад сармис ямар ч үр дүнгүй байдгын болов уу? Аарц харин ууж өгөхгүй байнаа. 
Хий ханиалга дарах, цэр ховхлох, хамарын битүү, хоолойны өвдөлт дарах ардын аргуудаас мэддэг бол хэлээрэй. Бас тэр горчица гэнүү горчицы гэнүү, тэрийг юунд хэрэглэдэг вэ?

Monday, January 6, 2014

My photolife 2014.01.06


























1. Загас идмээр санагдаад, захаас авахаасаа болгоомжлооод (хаанаас барьсан, элдэв юманд хордсон ч юм билүү гэж бодоод), тэгсэн ашгүй хадам ээж загас олоод өгч явуулж. Энэ аягүй том уртаараа 2 настай хүүхэдтэй чацуу (87 см). ^^ Толгой сүүлийг нь аваад ч зууханд орохгүй, бүр яснаас нь салгаж жижиглэж байж шарж идсэн. Шинэ жилийн оройн зоог байлаа.   

2. 31-ний өмнөх амралтын өдөр салхинд гарангаа Цонжин болдог очиж үзсэн. Би аягүй том хөшөө гэж бодсон чинь төсөөлснөөс жижигхэн байсан. Тийшээ агаар зүгээрр тасарцан байналээ. Билет заавал авч байшин руугаа оруулдаг, орохоор хамаг юмаа тайлбарлаж ярьж өгдөг юм билээ. 

3. Крисмасаар үнэндээ өгөх бэлэг олдоогүй ээ. Бүр юм олдохгүй хямарсан шт. Дараа жил бүр эртнээс энэ тэндээс захиж олж ирэхгүй бол цагийг нь тулгаад эндээс юм хайвал бүтэхгүй шинжтэй. Ядаад ийм зүүлт хэлхдэг юм авч өгсөн. 

4. Аминдаа шинэ торт авах гээд 31-нд тортонд явсан чинь Жүр үр оочер ихтэй байна. Тэгээд УИД явж байсан чинь хүмүүс Wendy гэсэн торт бариад яваад байхаар нь тэдний тортыг авч үзсэн. Урьд өдөр нь чийзтэй сармистай талхыг нь авсан чинь хачин гоё амттай таалагдаад, торт нь ч гоё гэж бодсон чинь эндүүүрэл байжээ. Аарцтай нь гоё гэж хэлэхээр нь итгээд авсан чинь ямарррр горгор хачин торт вэ? Чихэртэй ус ядаж шахаж, цацаж болнодоо? Яаараад олныг хийгээд мартсан байх гэж бодсон. Хэн ч идээгүй, би хэдэн өдөр ажилруугаа зөөж идэж дуусгасан. :((

5. Шинэ оны эхний өдөр ямар ч утаагүй, дулаахан гоё өдөр бага тэнгэрийн ам дүүрэн машин, хүнтэй байсан. Маша-г дуурайж цасан дээр хэвтээд нисэх хөдөлгөөн хийж сарвалзайж байгаа нь. Цас бараг ороогүй шороотой шахуу л байсан.

6. Амралтын өдөр залхуураад гарч хоол идэх болоод Индра фастфүүд явав. Тэгсэн чинь байшин савтай юутай хээтэйгээ алга болчиж. Хаашаа нүүсэн юм бүү мэд. Тэгээд Хоум плаза орох ажилтай байсан болохоор тэдний хоолны газар орсон. Хүүхдийн меню нь харахад гоё байсан хэрнээ яг идэх юм багатай, тахиаг нь юугаар бүрцийн? аймаар хачин хатуу. Хүүхдийн меню нь 9900 төг. Том хүний хоол янз янзаараа 10,000 төг-с эхэлж байсан. Боломжын үнэтэй дажгүйн билээ, том хүний хоол нь лав. 

Будаг шунх

УИД-ын 1 давхрын TONYMOLY гэдэг тасгаас энэ суурь примерийг (basic primer) авав. Уг нь concealer хайж явсан юм. Фоундэйшн, кремээ түрхэхээс өмнө энийг тавихаар нүхжилт, бага зэргийн үрчлээс зэргийг дараад арьсыг гөлгөр, жигд гадаргуутай болгоод өгчиж байна.  Энийг суурь болгосон байхад дээрээс нь фоундэшн тавихад урамтай гэж. Энийг хэрэглэхгүй бол арьс арзгар хөрзгөр санагдаад байдаг болсон. 20,800 төгрөгөөр авсан.

Усны хамгаалалттай сормуусны будаг арилгах гэж хамаг сормуусаа унагаад дуусах юм. Өмнө нь Япон юм зардаг лангуунаас сормуусны будаг арилгагч байна уу гэж асуугаад (найзтайгаа яриандаа халаад) өгснийг нь харахгүй авчихсан чинь зүгээр нүүрний будаг арилгадаг юм өгсөн байсан. Энийг бас TONYMOLY гэдгээс авсан. Зовхины арьсанд зориулсан зөөлөн чанарын гэсэн, нээрээ зөөлөндүү бас сайн арилгадаг, олон дахин үрүүлээд байдаггүй юм билээ. 15,000 төг орчим.
За тэр уруул өнгөлөгч бол турк гэсэн боловч хачин амттай эд байналээ. Контур амарыг нь бодоод зурдгыг авсан, нэг солонгос брэнд, бас 15,000 төг байлуу? сайн гардаг, буулт багатай. ^^