Tuesday, January 7, 2014

Томуугийн вакцин


-ы талаар олон үглэхгүй бол болохгүй нээ. 
Цэцэрлэг эхэлсэн цагаас, бүр өмнөхийг ярьвал хавар ирсэн цагаас ханиад томуунаас хөгшин залуугүй салахгүй байгаам. Зуны 3 сар арай л ханиад хүрсэнгүй. Тэгээд бүр болохоо байхаар нь антибиотик өгөх юм. Гайгүй бол тэгээд ханиагаад, нус нь гоожоод явж байхад тоохгүй явуулаад байхаас өөр аргагүй. 
Японы өвөл инфлуэнза хийлгээд ханиад багатай гайгүй давдаг болохоор, арга ядаад 11 сарыг хүлээж байгаад инфулэнзагийн вакцин хийлгэлээ. Хийлгэхэсээ өмнө баахан судлав. 
СОС мэдика монголияа Францаас оруулж ирснийг 55 доллараар хийдэг юм байна. Гишүүн биш ч гэсэн хийлгэж болно. Сонгдо Солонгос вакцин 28 000 төгрөгөөр хийнэ. Сонгдо өөрсдөө биш өөр компани оруулж ирээд Ачтан, Зуун наст Сонгдо 3-аар хийлгэдэг. Халдварт Хятад вакцин 10 000 төгрөгөөр хийдэг гэнэ. 
За тэгээд ялгааг нь судлаж мэдээд, хаана хийлгэхээ шийдэх үүргийг Бурмаад өгөвөө. Өөрөө тйим юм судлахаас залхуураад ккк
ДЭМБ-ээс бөмбөрцгийн хойд хагаст байгаа хүмүүст энэ энэ хүрээний вакциныг энэ жил хийнээ гэсэн стандарт байдаг юм байна. California, Victoria, Massachusetts гэдэг нь энэ жилийнх байсан. Сонгдо-гийн хийж байгаа нь California, Texas, Massachusetts гэж байсан. Сос мэдика ч гэсэн 3 дах нь өөр нэртэй байсан, тул аль нь ч ялгаагүй гээд Сонгдо-д хийлгэсэн. 

Том нь өмнө нь хийлгэж байсан болохоор 0,5 мл-ээр нэг удаа тариулсан. Бага нь анх удаа, бас 3 наснаас бага гээд 0,25 мл-ээр 2 удаа тариулах ёстой. Эхний тарилтаас 4 долоо хоногийн дараа он гаргаад очсон чинь дуусцан хийх боломжгүй гэсэн. О.о ?

Тэгэхээр нь чаддагаараа хэл ам хийвээ. Оруулж ирдэг компани руу нь ярьсан чинь энэ жил цөөхөн ирээд дуусцан хаана ч хийхгүй байгаа гэнэ. Энэ жилийнх нь 1 удаа л тариад дархлаа тогтдог гэж хүн хуураад байгаамдаа. Хэрүүл хийлээ гээд тариад өгөх биш дээ, тэгээд хагас хийлгэсэн чигээрээ бага ч гэсэн дархлаа тогтох байлгүй гэж найдаад сууж байна. 
Вакциныхаа заавар дээр анх удаа хийлгэж байгаа инфлуэнзагаар өвчилж байгаагүй бол 4 долоо хоногийн зайтай 2 удаа хийнээ гээд хар дээр цагаанаар бичцэнийг мэдээд байхад тэгж худлаа ярьсанд дургүй хүрсэн. Иймэрхүү эм эмнэлгийн тал дээр худлаа хэлэх асуудал байж болохгүй ээ. 

Хагас тунгаар хийсэн бол сарын дараа тэдэн хүүхдэд дахиж хийнэ гэж вакцинаа нөөцлөнө, барина гэсэн ойлголт байдаггүй бололтой. :(( 

Ер нь ардын аргуудаас сайн мэддэг байхгүй бол болохгүй нь. Чацаргана уу, сармистай хоол ид гэх юм, идэж байгаагаараа бол огт ханиад хүрэхээргүй болтлоо л идээд байдаг нэмэр алга? Хятад сармис ямар ч үр дүнгүй байдгын болов уу? Аарц харин ууж өгөхгүй байнаа. 
Хий ханиалга дарах, цэр ховхлох, хамарын битүү, хоолойны өвдөлт дарах ардын аргуудаас мэддэг бол хэлээрэй. Бас тэр горчица гэнүү горчицы гэнүү, тэрийг юунд хэрэглэдэг вэ?

9 comments:

  1. Сайн уу? Хятад сармис, сонгино ааггүй санагддаг. Манай хүүхдүүд иддэггүй болохоор миксердээд хоолонд нь хийчдэг. Зуны дулаан цагийг ашиглаж сайн нар салхинд нүцгэн гүйлгээд, айраг шар сүүгээр шавшдаг. Бас хүүхдээ хэт дулаалах их муу юм билээ. Том хүүхдээ их дулаалдаг байсан , байнга ханиад нусгайтай байдаг байсан. Тэгэхээр нь томрох тусам нь нимгэлж чийрэгжүүлэх болсон. Бас өвөл ч гэсэн амралтын өдрүүдээр байнга гадаа авч гардаг. 1 цаг ч гасан цэвэр агаараар амьсгалвал хамар, аманд нь сайн байх гэж боддог.
    Ардын уламжлалт арга гэхээр: хий ханиалгаж байвал сармистай хонины битүү шөл, хамар битүүрвэл утлага хийнэ. Ямар ч утлага болно, томхон хүүхдэд бага зэрэг гавартай, сармистай, эсвэл дан халуун уураар ч утсан болно. Гэхдээ үр дүн тэр дороо илрэхгүй л дээ. Бас хүүхдээ адууны хоосон яс чанасан шөлөнд эсвэл хар цайнд оруулна. Яг ямар учиртайг сайн мэдэхгүйээ. Чийрэгжүүлэх нэг хэлбар байх. Европ эмнэлэг болохоор хориод байх шиг байдаг. Хоолой нь өвдсөн яаралтай үед эфизол гэх мэт эм хүлхүүлчдэг, ер нь бол бор давстай усаар зайлуулах нь хоолойн махыг ширгээдэг гэсэн. Горчицагийн хувьд энэ нь цэртэй үед далны наахна бигнүүр тавьдаг юм. Усанд дүрээд шууд хэрэглэж болно, эсвэл хүнсний горчицыг усаар зуураад тавина. Эхлээд нимгэн даавуу тавьж байгаад/шууд тавьбал түлэх гээд байдаг юм/ горчица тавиад гадуур нь дулааныг нь алдуулахгүй даавуугаар ороогоод 10 минут. Бас зарим хүүхэд горчица-ны харшилтай байдаг. Бигнүүр тавьсны дараа бэржрүүтээд загатнадаг. Тийм бол горчица хэрэглэх хэрэггүй. Иймэрхүү ардын гэмээр гэрийн эмчилгээг нэг удаа хийхгүйээ, Өдөр бүхэн тогтмол хэрэглэж байж үр дүнтэй. Их л хөдөлмөр, тэвчээр хэрэгтэй. Зүгээр эм өгөхөөс өөр хүүхдээ арчилж тордоно гэсэн үг л дээ. Заа амжилт хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. Тэгж л таараа тэр урт удаан хугацаагаар уйгагүй хийхийг чинь мэдэхгүй нэг удаа битүү шөл идэж, 2-3 удаа л хоолойгоо утсан бх шүү. Ядаж бхөд тэр шөл цайнд оруулдаг юмийг манай нөхөр тоохгүй ээ, үгүйсгээд бдын. Ирэх өвөл гайгүй болно бгаа л гэж найдаж бна. Ядаж бхад тавчиг оймс өмсөхгүй юмаа манай хүүхдүүд. Намраас л зузаалаад бсан чинь өвлийн голд хувцас нь нимгэдээд бгаа.

      Delete
    2. Сайхан дэлгэрэнгүй зөвлөгөө өгсөнд баярлалаа

      Delete
  2. Вакцин ямар хариуцлагагүй байнаа. Аль аль талдаа асуудал байгаа, зарим нэг хийлгэсэн нь дараагийн тунгаа хийлгэе гэж ирдэггүй, эсвэл дараагийн тун хийлгэх ёстойгоо мэдэхгүй болохоор нийлүүлэгч нар нь тоохгүй хүүхэддээ дараагийн тунг хийлгэх болсон шүү гэж араас нь хэлж ярихгүй. Та 2 шиг нарийн сайн судалж очиж хийлгүүлсэн нь хэд байгаа бол доо гэж бас бодогдов.

    ReplyDelete
  3. Миний анзаарснаар зун агаарт сайн байсан хүүхэд өвөл нээх ханиад хүз\рэхгүй хүрсэн ч зөөлөн хүрч байх шиг. Манай том 5 хүрэх гэж байгаа энэ жил өвөл арай дуусаагүй ч гэлээ бараг хүрсэнгүй. Албанд явж байгаа лдаа. Би бол шинж тэмдэг илрэнгүүт нурууг нь сүүлэн тосолдог юм. гартаа тосоо сайн түрхэж 2 алгаа халуу дүүгитэл халааж байгаад нурууг нь илдэг. халуу оргитол илнэ. бас чих хамар гээд нүүрэнд хийдэг цэгэн массаж байгаа тэрнийг хийдэг. Хөлийн уланд, гарын уланд гэх мэт массаж хийгээд салхи авхуулахгүй унтццлчихдаг. Өөхөн тосыг үнэргүй авах арга гэвэл тосоо саванд хийгээд наранд тавих юмуу ууранд жигнэж болно. Би бол зүгэрэ сүүл нимгэн зүсэж байгаад л алгандаа наагаад үрчихдэг. Тусгайлан тосыг шаргайдаггүй гэсэн үг лдээ. Энэ тослох хэсгийг 2-3 хоног хийнэ.
    Өндгөн чихрийн гаднах шар саванд сармис хийгээд утас сүвлээд хүзүүнд нь зүүх үе бас байна. саваа халуун зүүгээр энд тэнд нь нүхлэнэ.
    С вита хүүхдийнхээр уулгадаг. Хималаягын септлиныг бас өгнөө. Дархлаа дэмжиж байгаа царайтай. Аа тийн оройд зөгийн балтай сүү уулгаад унтуулчихдаг. Тэгээд ерөнхийдөө дарагдчихна даа. Эм өгнө гэвэл жор50 гэх мэт зөөлөн эмнээс эхэлдэг. Эмээ яг цагаар өгөх өө надаар хэлүүлэхгүй байх лдаа. Манай ихэнх ээж аавууд цаг барьдаггүй, за гайгүй гэх мэтээр 1-2 цаг дор хаяж алдагдуулдаг. Бас эмээ яг тууштай өгдөггүй хаядагаас хүндэрдэг. Нус цэр нь наашлаад ирэнгүүт таарахгүй байна, болохоо байлаа гээд шууд өөр эм сонгодог гэх мэт.

    ReplyDelete
  4. Баахан алдаатай биччиж.
    Нээрээ тэр горциц сайжраад шууд усанд дүрээд хөлийн эрээн булчинд тавьдагаар байгаа. Тэрнийг тавьж болно. Гэхдээ ямар ч горциц тавьсан удаавал түлэгдэнэ. бас салхи авхуулж болохгүй аюултай.
    Цэр ховхлох гэж утахдаа анхааралтай байхгүй бол цэрээ сайн гаргаж чадаагүйгээс утаснаас ийсэн юм болох тал бий. Өөрөө сайн утаж мэдэхгүй бол эмнэлэгт утлага хийж цэр ховхолж өгдөг шүү. Баянгол гэх мэт эмнэлэгүүд хийдэг. Гэхдээ үйлчилгээ жаахан миа санагддаг. Харьцаа муу гэхүү дээ. Тэрнээс цэр нь ховхроод илт нүдэн дээр сайжраад шаал өөр болдог шүү.

    ReplyDelete
  5. bi uvliin tsagt immunal uguud bdiin, xii xanialgaad bgaa bol aptekaas vansemberyy avaad butsalgaad uulgaad bgaarai, sain dardag yum bilee. eldviin amtgyi boloxoor xyyxded uguxud uugaad bx yum bilee.

    ReplyDelete
  6. bi bol geree l chiigshuuldeg..haniad tomuu virusiin ovchin blhr chiigtei noiton nohtsold udaan amidardaggui.shunu untahdaa asaagaad untdag manai huu er ni haniad hurdeggui l dee odoo 4tei. geriin chiigshil dundjaar 50huvitai bh yostoi getel manaih bainga chiigshuuldeg bj l 27-30huvitai bdg teheer sain chiigshil uneheer heregtei gj boddiisht kk bsb gin delguurt ooroo chiigshil hemjeed zaaj ugsun chiigshil hurtel ajillaad untardag agaar chiigshuulegch bnlee bi bur olzuurhaad bushuuhan avsan :)

    ReplyDelete
    Replies
    1. харин японд тэргүй чинь бол зүгээр хатаамал болно шүүдээ, энд нэг чийгшүүлэгч бсныг нь гаргаад хаяцөөн, бохирдцон, чийгшүүлэхээсээ илүү бохирдуулаад бгаам шиг санагдаад. чиний хэрэглэж бгаа нь филтер юмийг нь сольдог уу? бсб-д бгаануудыг нь нэтээр орж сонирхсон, зарим нь 2 жилд, зарим нь 7-8 жил филтер солихгүй гэсэн бсан. нэг өвөл хэрэглэхэд л филтер нь аймаар болдог болохоор би тэрэнд нь итгэхгүй бгаа. филтерийг нь сайн нийлүүлдэг болвуу, тэгж эргэлзээд авч чадахгүй бгаа. филтер л муудвал хчинээн сайхан эд бгаад дэмий болдчдын би бүр чийгшилээ хэмждэг, хувиа тааруулдаг юм хэрэглэж бсан жил байтугай өвлийн хэдэн сар л филтр нь дороо муудаад бдаг эд бсан. уг нь чийгшүүлдэг ионжуулдаг олон л ид шидтэй юмнууд бгаад бдаг. авах гэж маяглаж ядсаар бтал өвөл дуусах нээ. ямар сайндаа унтахдаа паарны ойроолцоо жижиг түмпэнтэй ус тавьж бхав

      Delete