Saturday, April 12, 2014

My photolife 2014.04.11

Энэ удаагийнх дан идэх юмных болчлоо.























1. Энэ савлагаа маш их таалагдсан. Нэг ч цавуу ороогүй, дан нугалж хийсэн, бор өнгийн картон цаасаар. 

2. Жинхэнэ ориг тараг олсон. ГУМ гээд хүүхдийн сүүний үйлдвэр гэж байдаг юм байна. УБ-д олон салбаргүй юм билээ. Хотын төвд Баянбүрдийн 50р сургуультай ойрхон байдаг цэгээс нь очиж авдаг. Луувантай ээдэм нь ёстой гоё амттай. Тараг нь ориг тараг. Энэ том савтай органик тараг нь дэлгүүртээ 4600 билүү 4800 төг гэдэг. Гадуур супермаркетаар 6400 төг гэж байналээ. Цайны цагаараа очоод шинэ тараг ээдэм авч байгаа. FB дээрээс олсон. Тэндээс гэрийнхээ ойрхон салбарыг хайгаарай. ^^

3. Хааяа Эвэридэй орж япон амттан авнаа. Тэрний 2 давхрын тоглоомын газарт тоглочоод байнга ордог ажилтай болсон манай хоёр. 

4. Бага байхад иддэг байсан шар ууттай хатаасан банана санаж байна уу. Тэрэнтэй адилхан амттай ийм савлагаатай хатаасан банана байдаг юм билээ. Идсэн чинь бага нас санагдсан хэхэ.

5. Ногоон жимс хэрчдэг модон дээр оранж өнгийн оранж байна. 

6. Хүүхдийн япон витамин дууссаан. Максмолл дэлгүүрийн 1 давхарт витамины томоо дэлгүүр байна. Америк бололтой. Тэндээс авсан. 36 билүү 38 орчим мянган төгрөгөөр. Гол нь тун нь аягүй өндөр. Ардах зааврыг нь харах юм бол 1 өдрийн байтугай тун авахаар юм билээ. Тэгсэн чинь манай 2 хүүхэд иддэггүй ээ. Таблетик шиг нунтаг, гоё амт эдр байхгүй. :((

7. Хааяа хүүхдэдээ зайрмаг  авч өгөхлээр Монгол Орос зайрмагны хэмжээ томдоод байх юм, надад хүртэл. Бүтнээр нь идчихвэл бялуурах янзтай. Тэгээд томыг аваад зүсээд өгнөө. Идэх гэж гоожуулж өгнө шүүдээ. Японы 50, 60 иэни хүүхдийн савлагаатай зайрмаг мөрөөдөж байгаад сайхан санаа олсоон. Амталгааны аяга гээд жижигхэн цаасан аяга байдагдаа. 500 гр ч юмуу зайрмаг авч байгаад аягандаа халбагадаад хийнэ. Бор, цагааныг хольвол бүр ч зүгээр. Шууд идэх, хөлдөөгөөд идэх аль нь ч зүгээр. Идэхэд амар бага хэмжээтэй зайрмаг!

8. Өгөөж янз бүрийн жижиг савлагаатай боов гаргасан байна. ТВгээр рекламыг нь үзээд хаанаас авах вэ гэж бодож байтал ашгүй ойрхон дэлгүүт амталгаа хийж байсан. Энэ Японы дораяки гэдэгтэй ижил. Панкэйк нь адил боловч голд нь варень хийсэн байналээ. тэгэхээр хэт чихэрлэг, нялуун санагдсан. Гэсэн ч хааяа авч идэж байгаа. 

2 comments:

  1. Хүүхдийн витамин хайж байгаан бол Goodprice ороо. Тэнд америк chewy резинэн чихэр шиг витамин байгаа. Их дажгүй амттай. Манай 2 дуртай иддэг юм. Витамины орц тун нь ч боломжийн юм билээ. Эсвэл зүгээр Пиковит нас насанд нь тааруулаад аваад өгчих. Аль нь билээ нэг нь омега 3 орсноороо л илүү болохоос витамины орц тун нь бараг адилхан.

    ReplyDelete
  2. танай блодоос хэрэгтэй мэдээлэл их авч байна баярлалаа

    ReplyDelete