Saturday, April 12, 2014

My photolife 2014.04.12
























1. Хааяа хоолоо хийж авч явнаа. Байнга гадуур идэхээр үнэтэй, бас шингэж өгдөггүй, хэцүүхэн хоолнууд байдаг юм. Болж өгвөл өдөр болгон л авч явмаар. Бэлэн юм байвал л авч явнуу гэхээс яг орой юмуу өглөө нь босоод зорьж хийддэггүй ээ. Энэ дээр: баруун гар талаасаа махны котлет, загасны котлет, хар талхтай байна. Тэгээд өндөгний салат, даршилсан ягаан байцааны салат  (дэлгүүрийн ) байна. Скай-с авсан хачир байна. Жижигхэээн хувцанцар савтай нь мюсли. Босоо савтай нь тараг, үзэм, алим, бор сахар. Яг уухдаа мюсли-гээ нэмээд ууна.

2. Хүүхдүүдийн байнга иддэг өглөөний цай байна. Сансар март гэдэг супермаркет ойрхон нээгдсэн. Тэднийх жижигхэн хэрнээ, сонголт сайтай хүнстэй, энэ тэнд харагдаад байдаггүй хүнс байсан.

3. Нөгөө жимстэй тарагаа гэрийн нөхцөлд хийж идэж байгаа нь. Тараг, мюсли, алим, үзэм.

5 comments:

  1. Kellogg'siin ogloonii hoolnuud GMO buteegdehuunuudiin jagsaaltand orchihson bhaar ni huuheddee ogohoo bolison. Gehdee sudlaad uzeerei.

    ReplyDelete
  2. Goodprice-д Kelogg-ын оронд хэрэглэж болохоор өглөөний хоолнууд байсан. Гэхдээ ГМО орсон үгүйг нь харсангүй ээ. Үнэ амт нь дажгүй болохоор нь авчихсан.
    Ёоо наад өдрийн хоол чинь бас проблем болоод эхэллээ надад. Би гадуур ямар ч хоол идсэн гэдэс гүйлгээд байнаа. Бүр юу ч идсэн өдрийн хоолноос хойш 3 цагаас эхлээд л гэдэс базлаад гүйлгээд байна. Тэгээд гэрээсээ хоол авчраад идэхээр зүв зүгээр. Бүр гайхаад сууж байна. Яадаг юм билээ гээд.

    ReplyDelete
  3. Өдрийн хоол сүпер! Би бас очихоороо боломжоороо бэлдээд авч явж байнаа гээд өөртөө амалчихсан байгаа.

    ReplyDelete
  4. Харин GMOгүй юм олж иднэ гэдэг чинь бас асуудал бнаа. Эртээр би нэтээр харсан, бид нарын иддэг монголд импортоор орж ирсэн бүх юм бараг тэр жагсаалтанд бсан. Өглөө заавал энийг иднэ гээд байдаг юмаа, заримдаа сүү дууссаан өгөхгүй гэхээр сүүнд явж ир гэнэ. Тэгээд л аргагүй эрхэнд өгөхийн бнашүүдээ.
    Хоол гадуур идэхээр хэцүү. Орох аятайхан эрүүл хоолтой газар олдохгүй. Олдсон нэг нь өдрийн хоол дор хаяж 10,000 болно. Броадвэйд хоол идэх гэж байсан чинь цонхон дээр нь жоом явж байсан. Үйлчлэгч нь тоохчгүй ирээд салфетикаар чимхээд аваад явчихсан. тэгэхээр галзуух нь бүр аймаар блгүй дээ.

    ReplyDelete
  5. Бас өдрийн хоолоо авч ирэхээр япон бэнтоны сав халаах зориулалтгүй болохор хэлбэрээ алдаад бгаа. Хэдэн удаа пэчдээд таглахдаа больсон. Монгол махаар хоол хйичээд халаахгүй идэхэд жоохон түвэгтэйн байналээ. Одоо аль болох халаахааргүй царцуугар нь идэх хоол нь бэлдэж ирж байхаас.

    ReplyDelete