Tuesday, May 6, 2014

Pancake / ホットケーキ
























Ийм бэлэн зуурмаг нь байна. Ардаа уг нь монголоор зааврыг нь орчуулсан юм билээ. Гэхдээ ойлгомжгүй болохоор нь Японд ийм бэлэн зуурмагаар хийдэг байсан найрлагаараа хийж идсэн, болж байна.

200 гр гурилны холимог
1 өндөг
150 мл сүү

Хамтад нь гар миксэрээр сайн хутгаад маш зөөлөн галаар наалддаггүй хайруулын тавганд болгоно. Нэг талаараа тавиад болоод ирмэгц хөөс үүсээд хагарна, тэр үед нь эргүүлнэ.

Заримдаа өглөөний цайнд талханы оронд жимсний чанамалтай идэхэд амттай байдаг юм.

1 comment:

  1. Заримдаа хийж идэх амар шүү тээ. Би ч ихэвчлэн 3 цагийн ояцу болгоод хийчихдэг амралтын өдрүүдээр. Очоод хааяа авч байнаа.

    ReplyDelete